Улаан бугат агуйн хүмүүс

reddeercavepeople

1979 онд БНХАУ-ын Гуанши мужийн Лонлин агуйгаас бүрэн бус гавлын яс олдсон байна. Адил хүний бусад ясыг Юннан мужийн Малудон (Улаан бугат агуй) агуйгаас олсон ажээ. Цацраг идэвхт нүүрстөрөгчийн оношлогоогоор 14,500-11,500 жилийн өмнө эдгээр хүмүүс амьдарч байсан нь тогтоогджээ. Энэ үед хамгийн хожуу үе хүртэл амьд байсан Неандерталь болон Homo floresiensis нар хүртэл устсан байсан юм. Иймээс энэ хүн нь орчин үеийн хүнтэй зэрэгцэн амьдарч байсан хамгийн сүүлчийн хүний эртний зүйл ч байж мэдэхээр болоод байна. Олдвор олдсон агуйгаас эдгээр хүмүүсийн алж идсэн том буганы яснууд мөн олдсон юм.

56734057b1c8d

Гэхдээ хэдий харьцангуй саяхныг хүртэл оршин тогтносон ч эдгээр хүмүүс нь Неандерталиас илүү эртний шинж тэмдгийг агуулсан байдаг. Жишээ нь хавтгай нүүр, өргөн хамар, дугариг эрүүтэй, том араа, өргөн хөмсөгний яс, гавлын зузаан яс, харьцангуй бага хэмжээний тархитай зэрэг шинжүүд үүнд багтана. Мөн энэ нас бие гүйцсэн хүний жин 50 кг байгаа нь орчин үеийн хүний стандартаар тун жижигтээ орж байгаа юм. Гэхдээ тухайлан судалсан эрдэмтэд энэ нь зөвхөн ганц яс учраас баттай зүйл хэлэхэд эрт байна хэмээцгээсэн байна.

1403148629103

Гэхдээ энэ хүний дунд чөмөгний ясан дээр хийсэн судалгаагаар уг дунд чөмөгний яс нь Homo habilis болон Homo erectus-ын (1,5 сая жилийн өмнө үүссэн) зүйлүүдтэй тун төстэй байгаа нь хачирхалтай нээлт болжээ.

5673407c6084a
Улаан бугат агуйн хүний болон орчин үеийн хүний дунд чөмөгний ясны харьцуулалт

Гэвч энэ хүнийг бие даасан зүйл гэдэг дээр эрдэмтэд маргалдсаар буй. Зарим эрдэмтэд энэ хүнийг Денисовын хүн болон орчин үеийн хүний эрлийзжилтээс үүссэн гэж үзэж байхад зарим нь бөглүү газар хөгжсөн орчин үеийн хүний нэгэн хэлбэр гэсэн байна. Орчин үеийн хүмүүс Зүүн өмнөд Ази руу 70,000 жилийн өмнөөс Африкаас нүүдэллэн ирэхдээ эртний хэлбэрийн хүмүүстэй эрлийзжэн улмаар тусгаарлагдсан нутагт үлдсэн эрлийз омог саяхныг хүртэл оршин тогтносон байх боломжтой. Ази руу ирсэн эхэн үеийн орчин хүмүүсийн яс ч эртний хэлбэрийн шинжүүдийг агуулж байсан нь Лаос зэргээс олдсон 63,000 жилийн өмнөх олдвороос бас харагддаг. Ямартай ч хүний эволюци хөгжил хийгээд дэлхийгээр тархан суурьшсан түүх нь тун ярвигтай гэдэг нь гарцаагүй болоод байна.

Enigma-Man_A-Stone-Age-Mystery-from-ABC-Commercial

Одоогоор энэ хүн нь хүний шинэ зүйл гэхийг бүрэн баталгаажуулах баримт хангалтгүй байна. ДНХ-ийн шинжилгээ энэ маргаанд цэг тавьж мэдэх юм.

Америкийн анхны иргэд

Сүүлчийн мөстлөг ойролцоогоор 110,000 жилийн өмнөхөөс 12,000 жилийн өмнөх хүртэл үргэлжилсэн билээ. Энэхүү мөстлөгийн үед өнөөгийн Берингийн хоолой асар уудам мөсөн гүүрээр холбогдсон байсныг бид бүхэн мэднэ. “Америкийн анхны иргэд” -ийг үргэлжлүүлэн унш

Денисовын хүн

Орчин үеийн хүмүүс Денисовачуудтай тааралдсан нь
Кавказойд расын орчин үеийн хүмүүс Денисовчуудтай тааралдсан нь

2008 онд Өмнөд Сибирийн Алтайн нуруунд орших Денисовын агуйд малтлага хийж байсан залуу орос археологич ун жижигхэн чигчий хурууны хэлтэрхий олсон байна. Урам хугармаар олз. Гэвч түүнээ хаясангүй. Сармагчных ч гэмээр эд байлаа. Агуйн 30,000-50,000 жилийн өмнөх давхаргаас олдсон энэ олдвор мэдээж хүнийх байж таарах ёстой байж. Сибирт энэ үед сармагчин, мич байх боломжгүй байсан нь мэдээж хэрэг. “Денисовын хүн” -ийг үргэлжлүүлэн унш

Хүний үүслийн талаарх судалгаа шинжилгээний алтан үе

LEA

1960 онд нэртэй архаэлогич эрдэмтэн Льюй Лики нэгэн шинэ олдворыг Африкаас олж нээгээд презинджантроп гэж нэрлэсэн боловч дараа дараачийн судалгаагаар австралопитекээс илүү хөгжилтэй болох нь тогтоогджээ. “Хүний үүслийн талаарх судалгаа шинжилгээний алтан үе” -ийг үргэлжлүүлэн унш

Хоббит

hobbitman

Индонезийн Флорес арлаас 2003 онд нээсэн хүний устаж үгүй болсон шинэ төрөл зүйл. Эрдэмтэд Флорес арлаас олдсон олдворыг эхлээд хүүхдийн яс гэж бодож байлаа. Гэвч нас бие гүйцсэн бодгал гэдэг нь батлагдсан билээ. “Хоббит” -ийг үргэлжлүүлэн унш

Неандерталь хүн

Неандерталь хүн (Homo neanderthalensis) нь орчин үеийн хүнээс гадна орших хамгийн дээд хөгжилт хүний төрөл зүйл байсан билээ. Анхны прото-Неандерталь шинжит хүн Европт 350,000 жилийн өмнө амьдарч байв. 250,000 жилийн өмнөөс Неандерталь хэмээн тодорхойлох хүмүүс амьдарсаар ирсэн ба 50,000-35,000 жилийн өмнө буюу Homo sapiens Европт нүүн очсоноос хойш Неандертальчуудын тоо толгой цөөрсөөр 24,000 жилийн өмнө устан үгүй болжээ.

“Неандерталь хүн” -ийг үргэлжлүүлэн унш

Родесийн хүн

Кабвегийн гавал буюу Родесийн хүн хэмээн нэрлэгдэх болсон олдвор дээр үндэслэн нэрлэсэн хүний нэгэн зүйлийн нэр. Родесийн хүний үлдэгдлүүд Зүүн, Хойд Африкаас хэд хэд олдсон байна. Мөн Өмнөд Африкаас ч олджээ. Анхны гавал нь Хойд Родесиад орших агуйгаас олдсон байна (өдгөө Кабве, Замби улс).  “Родесийн хүн” -ийг үргэлжлүүлэн унш

Хайдельберг хүн

Энэ зүйлийн анхны олдвор Германы Мауэр хотын ойролцоо газраас олдсон эрүүний яс байв. Уг эрүүний ясыг судалсан профессор Отто Шөтенсак уг зүйлд өөрийн их сургууль Хайделбергийн их сургуулийн нэрийг өгсөн байна. Уг зүйл нь Homo erectus, Homo neanderthalensis хоёрын завсрын шинжийг агуулсан байдаг аж. “Хайдельберг хүн” -ийг үргэлжлүүлэн унш

Өвөг хүн

Испанийн хойд хэсгээс анх олдож байсан. Энэ зүйл нь 800,000-780,000 жилийн өмнө Европт амьдарч байжээ. Уг олдворын насыг палеомагнетикийн аргаар тодорхойлжээ. Энэ нь дэлхийн соронзон орон хэдэн удаа чиглэлээ өөрчилсөн явдал дээр тулгуурладаг аж. Мадридын Үндэсний Байгалийн Шинжлэх Ухааны Музейн палеоантропологич Хосе Бермудез де Кастро 1997 оны 5-р сарын 30-нд өөрийн энэ олдворын талаар Science сэтгүүлд өгүүлэл нийтлүүлж байв. “Өвөг хүн” -ийг үргэлжлүүлэн унш

Чепрано хүн

Homo cepranensis гэдэг нь 1994 онд олдсон нэг гавлын ясны орой хэсгийн үлдэгдлийг үндэслэн гаргасан шинэ зүйлийн нэр юм. Энэ үлдэгдлийг Италийн нийслэл Ромоос зүүн өмнөд тийш 89 км-ийн зайд орших Фросинон мужид орших Чепрано хотын ойролцоогоос археологич Итало Бидитту олжээ. “Чепрано хүн” -ийг үргэлжлүүлэн унш