Газар хөдлөлт

Дэлхийн бүрхүүлийн дор хуримтлагдсан энерги гэнэтийн байдлаар илрэхдээ газрын хөрсийг чичирхийлүүлдэг. Үүнийг газар хөдлөлт гэнэ. Эрдэмтэд дэлхийн өнцөг булан бүрт байгаа сейсмографуудийг ашиглан жилд хэдэн сая том жижиг газар хөдлөлтийг тэмдэглэж авдаг.

Газар хөдлөлт нь ихэвчлэн тектоникийн хавтангууд нийлэх зааг дээр тохиолддог. Газрын гүнд үүссэн энерги газрын хөрсний гадарга дээр газар хөдлөлтийн долгион (давалгаа) байдлаар илэрдэг. “Газар хөдлөлт” -ийг үргэлжлүүлэн унш

Протеомик

Эсийн доторх бүхэл уургийн иж бүрдлийг судалдаг аргачлалыг протеомик гэнэ. Уургийг цэвэршүүлэх, ялгах арга болон уургийн биохимийн шинж чанарыг тодорхойлох явдал маш хурдацтайгаар хөгжиж байгаа билээ.

Уургийн биохимийн судалгаанд иммобилизацид оруулсан градиентийн 2D-PAGE буюу полиакриламидын гелийг хэрэглэдэг бөгөөд гарсан бүтээгдэхүүн буюу салангид болсон уурагт масс спектрометрээр шинжилгээг хийнэ. “Протеомик” -ийг үргэлжлүүлэн унш

Орос эрдэмтдийн айрган дээр хийсэн судалгаа

Айраг бол гүүний саамыг бүлэн [cүүний хүчил ба спиртийн холимог] гарган авсан хүчиллэг сүүн ундаа юм. Гүүний саам нь үнээний сүүнээс химийн найрлагаараа мэдэгдэхүйц ялгаатай. Саам нь альбумин, витамин C,А,РР,В төрлийн витамин тэрчилэн микроэлментүүдээр баялаг [кобальт ба зэс] Гүүний саамны сүүн хүчлийн спиртийн ислийн үр дүнд сүүний хүчил, спирт, нүүрс хүчлээр баяжуулагддаг. Айрганд байгаа азотлог бодисууд альбумин, пептон, аминохүчил агуулагддаг. “Орос эрдэмтдийн айрган дээр хийсэн судалгаа” -ийг үргэлжлүүлэн унш

Бөөрний дээд булчирхайн бүтэц

БДБ нь хос эрхтэн, гурвалжиндуу хэлбэртэй. Хэмжээ нь 5мм урт, 3мм өргөн, 4мм зузаан, 4г жинтэй.

1. Холтослог бодис

2. Тархилаг бодис гэсэн давхаргатай. “Бөөрний дээд булчирхайн бүтэц” -ийг үргэлжлүүлэн унш

Тараг – судлагдсан байдал, тараг бүрэх

Монгол тараг нь манай оронд өргөн тархсан түгээмэл цагаан идээ юм. Монгол таргийн хөрөнгийн микрофлор, амт чанар дэлхийд нэрд гарсан болгарын тарагтай ихээхэн ойролцоо гэж үздэг. Болгар маягийн таргийг Балканы хойгийн орнууд, Кавказын улс үндэстэн хэрэглэдэг. Балканы хойг дээр оршин сууж байсан Слав үндэстэн энэ цагаан идээг тэнд нүүдэллэн очсон нүүдэлчин аймгуудаас уламжлан авсан гэдэг. “Тараг – судлагдсан байдал, тараг бүрэх” -ийг үргэлжлүүлэн унш

Сүүн хүчлийн бактери

Сүү нь найрлагандаа амьд бие махбодийн амьдрал, үйл ажиллагаа, өсөлт, үржилд зайлшгүй шаардлагатай шимт бодисуудыг агуулсан биологийн шингэний хувьд ямар ч бүл, төрөл, зүйлийн бичил биетэн өсөж, үржих таатай орчин болно. “Сүүн хүчлийн бактери” -ийг үргэлжлүүлэн унш

Бактериоцины антибиотикоос ялгагдах ялгаа

Хөгц мөөг болон зарим бактерийн ялгаруулдаг антибиотик нь бусад бактерийн эсийн ханын үүсэлтийг дарангуйлдаг. Эсийн хананд нь үйлчлэл үзүүлж задалдаг.

Антибиотик нь сонгомол үйлчилгээтэй (жишээ нь нэг антибиотик Грам эерэг, нөгөө антибиотик Грам сөрөг эсийн ханатай бактерид үлчилнэ.) Мөн зарим антибиотикууд болох жишээлбэл Streptomyces бактерийн антибиотик бусад бактерийн уургийн синтезийг дарангуйлдаг. “Бактериоцины антибиотикоос ялгагдах ялгаа” -ийг үргэлжлүүлэн унш

Бамбай булчирхай ба бамбайн дэргэдэх булчирхай

Бамбай булчирхай

Бамбай булчирхай нь дотоод шүүрлийн хамгийн том булчирхай бөгөөд жин нь ойролцоогоор 30-60 гр байдаг. Хэмжээ нь эмэгтэй хүнд эрэгтэй хүнээс нилээд том байна. Дотоод шүүрлийн булчирхайнуудаас зөвхөн бамбай булчирхай л эсийн гаднах орчинд биеийн 3 сарын хэрэгцээг хангахуйц дааврын нөөцийг хадгалах чадвартай байдаг. Мөн дотоод шүүрлийн булчирхайнуудаас судасжилт хамгийн ихтэй ба түүгээр минут тутамд 120гр цус урсан гардаг онцлогтой. Энэ булчирхайн дааврууд нь бие махбодын бодисын солилцооны эрчийг зохицуулах үүрэгтэй аж.   “Бамбай булчирхай ба бамбайн дэргэдэх булчирхай” -ийг үргэлжлүүлэн унш

Хөрсний эрүүл ахуй, микробиологийн судалгаа

Хөрсний байдалд эрүүл зүйн дүгнэлт өгөх, хөрсний цэвэрших чадварыг тодорхойлох, хот суурингийн барилга байгууламжын газар олгох, хөрсний бохирдлыг таслан зогсоох арга замыг судлах, хөрсний микроорганизмийн үйл ажиллагаа байгалийн орчинд хэрхэн нөлөөлж байгаа зэргийг тодорхойлох мөн тахал судлалын шаардлагаар эмгэг төрөгч бичил биетнийг илрүүлэх зорилгоор хөрсөнд эрүүл зүйн нян судлалын шинжилгээ хийдэг. “Хөрсний эрүүл ахуй, микробиологийн судалгаа” -ийг үргэлжлүүлэн унш

Хөрөнгө

Хөрөнгөний мөөг (Saccharomyces cerevisiae) нь нүүрсхүчлийн хий ялгаруулах ба энэ нь талхыг хөөхөд хүргэдэг. Энэ нь мөн этанол, зарим автолизын хажуугийн бүтээгдэхүүнүүдийг үүсгэдэг нь талхны үнэр, амтад нөлөөлдөг. Saccharomyces exiquus нь цөөн тохиолдолд хөрөнгө болон хэрэглэгддэг.  “Хөрөнгө” -ийг үргэлжлүүлэн унш