Эрнст Хеккелийн зургууд

Эрнст Хеккель (1834-1919) нь Германы байгаль шинжээч, биологич, гүн ухаантан, эмч байв. Тэрээр олон мянган зүйлд нэр олгосон ба антропогени, экологи, үүдэл эс гэх мэт нэршлүүдийг шинжлэх ухаанд оруулж ирсэн байна. Дараах зургууд нь Хеккелийн “Байгалийн урлагийн хэлбэрүүд” (1899-1904) номноо анх хэвлэгдэж байсан юм. “Эрнст Хеккелийн зургууд” -ийг үргэлжлүүлэн унш

Амьтны зан байдал

Зөн – (хариг урвал) Тухайн амьтан дөнгөж төрөөд байхдаа ч хийж чаддаг зүйлс. Жишээ нь хоол хүнс хайх.

Дадал – Тодорхой нэг өдөөгчид бодолгүйгээр хариу үйлдэл үзүүлж сурах.

Төлөвшилт – Өдөөгчид тодорхой байдлаар хариу үзүүлж сурах. Зөвхөн нэг байдлаар өдөөгчид хариу үйлдэл үзүүлснээр шагнал урамшуулал олгож байвал тэр хариу үйлдэл нь л төлөвшинө. “Амьтны зан байдал” -ийг үргэлжлүүлэн унш

Микрография

fleas

Нүдэнд бараг үл үзэгдэх жижиг хорхой шавж болон ургамлын нарийн бүтцийг анх удаа олон нийтэд танилцуулсан шинжлэх ухааны ном. Номыг зохиогч нь өөрийн микроскопийн дизайныг гаргаж бүтээлгэсэн Английн эрдэмтэн Роберт Хүк байлаа. Тэрээр олон янзын линзээр харсан болгоноо гайхалтай нарийвчлалтай зурж, ном болгон хэвлэсэн байна. “Микрография” -ийг үргэлжлүүлэн унш

Хоккайдо – бурхдын цэцэрлэг

Хоккайдо – Японы хамгийн хойд зүгт орших арал. Энэ бол Орос, дорнотой хиллэх тэрхүү зэлүүд цэг билээ. Энэ ид шидийн арал дээр Айну хэмээх эртнээс улбаатай омог амьдран сууна. Тэд Бурхан уг арлын буцлах шавар шавхайг үзэсгэлэнт уулс, ой мод болгон хувиргасан гэж итгэдэг аж. Өнөө үед ч Айну омгийнхон бүхий л амьд амьтад нь ариун байх байгаль лус савдгаа шүтэж залбирдаг. Эдгээр өвөрмөц хүмүүсийн нүдээр бид Бурхдын цэцэрлэг гэх Хоккайдогийн ертөнцөөр аялах болно.

“Хоккайдо – бурхдын цэцэрлэг” -ийг үргэлжлүүлэн унш