Сүүнхүчлийн бактерийн ангилал

Сүүнхүчлийн бактерийг тодорхой бүлэглэл, зүйл болгон ангилахад нэн төвөгтэй учраас эрдэмтэд энэ талаар олон хувилбарууд дэвшүүлсээр ирсэн. Сүүнхүчлийн бактерийн ангиллын хуучны хувилбаруудыг авч үзье.

“Сүүнхүчлийн бактерийн ангилал” -ийг үргэлжлүүлэн унш

Хөгц мөөгөнцөр

Хөгц мөөгөнцөр нь мөөгний ангид хамаарагдах нэг эст доод мөөг юм.ž Хөгц мөөгөнцөр нь бусад организмуудаас ялгарах гурван шинж тэмдэгтэй. Үүнд:

1. Споруудаар үржинэ.

2. Мицель маягийн салаасан биетэй

3. Хлорофилл байхгүй

“Хөгц мөөгөнцөр” -ийг үргэлжлүүлэн унш

Казейнд ферментээр хийсэн гидролиз: Эсрэг бие үүсгэх болон физик шинж чанарт гидролизын хэмжээ нөлөөлөх нь

Оршил

Уургийн гидролизатуудыг 1940-өөд оноос эхлэн уургийг бүрэн боловсруулж чаддагүй өвчтөнүүдэд хэрэглүүлэх зорилготойгоор гаргаж байсан билээ. Мөн сүүнд аллерги үзүүлдэг нярай хүүхдүүдэд зориулан шар сүүний уураг, казейнаас гаргаж авсан гидролизатуудыг гаргаж авдаг билээ. “Казейнд ферментээр хийсэн гидролиз: Эсрэг бие үүсгэх болон физик шинж чанарт гидролизын хэмжээ нөлөөлөх нь” -ийг үргэлжлүүлэн унш

Үйлдвэрлэлд ашигладаг зарим ферментүүд

Олон төрлийн микробоос ялгаж авсан ферментүүдийг үйлдвэрлэлд ашигладаг билээ. Ренниныг бяслаг үйлдвэрлэлд хэрэглэдэг. Mucor pussilus, M. Meihei нь ренниныг ялгаруулдаг. Мөөгний пектиназа ферментүүд нь жимсний шүүсийг тунгалагжуулахад хэрэглэгддэг. Глюкоз оксидаза нь өндгийг хатаахын өмнө глюкозыг нь зайлуулахад хэрэглэнэ.

Нунтаглаж хатаасан өндөгний уургууд нь глюкозтой харилцан үйлчлэлцэж бор өнгөтэй болдог билээ. Тиймээс глюкозыг зайлуулах нь хатаасан өндгийг муудахаас сэргийлэн тогтворжуулдаг ажээ. Глюкоз оксидаза нь олон тооны бүтээгдэхүүнүүд болох хийжүүлсэн ундаа, майоннез, саладны амтлагч зэргээс хүчилтөрөгчийг зайлуулж исэлдсэн өнгө, амтны өөрчлөлтөөс сэргийлэхэд хэрэглэдэг. Мөн глюкоз оксидаза нь сахарын шижинтэй хүмүүсийн цус, шээсин дэх сахарын хэмжээг тогтоох тестерийн найрлагад оролцсон байдаг.

Үйлдвэрлэл Bacillus Aspergillus Хэрэглээ
Согтууруулах ундаа + + Сахаржуулахын тулд амууг нэмэхээс өмнө цардуулыг шингэрүүлнэ
Гурилан бүтээгдэхүүн + Задрах нүүрсусны пропорцийг ихэсгэхэд
Нэрэх + Арьай бэлдэх, нэмэлт бодисуудыг шингэрүүлэхэд
Нэрэх + Үрийн задрах чанарыг сайжруулах, шар айрагны шинж чанарт өөрчлөлт оруулах
Хүнс + Ферментээр үйлчлүүлсэн арвайг шувуу, үхрийн аж ахуйд хэрэглэх
Детергент + Угаалгын нунтагны угаах чадварыг дээшлүүлэх, аяга таваг угаах детергентийн нэмэлт
Цаас + Цаасны нүх сүв таглах бодисын үйлдвэрлэлд цардуулыг шингэрүүлэх
Бөс даавуу + Өндөр температурт даавуунд үргэлжлүүлэн нүх сүв гаргах (тэлж зай завсар гаргах)
Сахар + Фруктоз, глюкоз, мальтозын үйлдвэрлэл, жүүсэнд дэх цардуулыг задлах замаар нишингэний сахарын жүүсний фильтерээр шүүгдэх чанарыг нэмэгдүүлэх

С амин дэм

Бүр 1820 онд Австралийн эмч Крамер буйлнаас цус гардаг, арьсан дээр хөхрөлт, экзем маягийн тууралт гардаг, амархан ядардаг, зүрхний үйл ажиллагаа сулардаг зэрэг шинж тэмдэг бүхий нэгэн өвчний тухай бичжээ. Энэ өвчнийг цинга буюу скорбут гэж нэрлэсэн байна.

Дундад зууны үед энэ өвчин хамгийн хүнд өвчнүүдийн нэг байсан бөгөөд 19-р зууны сүүлчээр Оросын эмгэг судлаач В.В.Пашутин цинга нь ургамлын гаралтай хоол хүнсэнд нэгэн тодорхой хүчин зүйл байхгүйгээс болж байна гэсэн дүгнэлтийг сорилт-туршилтын үндсэн дээр хийжээ. “С амин дэм” -ийг үргэлжлүүлэн унш

Халуун ногоон бүтээгдэхүүн

А. Халуун ногооны нунтаг

Халуун ногоог нунтаглалгүй эсвэл хагас ба эцэслэн нухаж нунтагласан байдлаар худалдаалдаг. Хэрэв халуун ногоог криоген нунтаглагч хэрэглэн нунтаглавал амт нь сайжирдаг. Нунтагласны дараа халуун ногооны хадгалах хугацаа богиносдог. Түүнийг хадгалах зохистой нөхцөл нь агааргүй, харьцангуй чийгшил нь 60%-иас бага, 20°С-ээс нам температур мөн. Арома бодисын алдагдал нь халуун ногоон гоньдод ажиглагддаг. “Халуун ногоон бүтээгдэхүүн” -ийг үргэлжлүүлэн унш

Буфер систем

Организмын болисын солилцоонд тасралтгүй оролцдог цус, түүний хүчил шүлтийн тэнцвэрийг буферийн систем зохицуулдаг билээ. Гидроксилийн бүлэг болон устөрөгчийн ионы хэмжээнээс цусны урвал шалтгаалдаг. Буферийн чанартай уусмалууд сул хүчил ба сул  хүчлийн суурилаг давснаас бүрдэнэ. Биеийн шингэний буферыг дотор нь бикарбонат –нүүрсний хүчлийн систем, бикарбонатын бус систем гэж 2 ангилдаг . Цусны плазмын гол буфер нь бикарбонатын систем байхад эритроцитын гол буфер нь гемоглобины систем байдаг.

Буфер систем нь сул хүчил ба сул хүчлийн суурилаг давс хоёроос бүрдсэн уусмал юм. Энэхүү уусмалыг буферийн чанартай уусмалууд гэнэ. Буфер уусмал нь ерөнхийдөө рН-ыг саармаг байдалд барьж байдаг. Буфер системийн тухай ойлголтыг  амьд организмын цусны буфер системд авч үздэг.

“Буфер систем” -ийг үргэлжлүүлэн унш

Метал келатын хроматограф

Porath болон бусад эрдэмтэд хөдөлгөөнгүйжүүлсэн металын ижил шинж чанарт хроматографийн (IMAC) аргыг бий болгожээ. Энэ аргын онцгой шинж чанаруудад доорх мембраны уургийн цэвэршүүлэлттэй холбоотой  шинж чанарууд орно:

  1. Уургийн адсорбци нь рН 6-8.5ийн хооронд явагдана.
  2. 0.1-1 моль натрихлортой орчинд уургийн салгалт оптималь түвшиндээ явагдана.
  3. Саармаг ариутгагч нь уургийн холбогдолт болон хандлалтад хажуугаас оролцдог.
  4. Энэ арга нь өргөн хэмжээний найрлагатай буферуудыг ашиглах боломжийг олгодог. “Метал келатын хроматограф” -ийг үргэлжлүүлэн унш

Үйлдвэрлэлд ашиглагддаг бичил биетнүүд

Микроорганизмын талаар товчхон

Микроорганизм нь хэмжээний хувьд өчүүхэн боловч маш түрэг өсдөгийг бид бүхэн мэдэх билээ. Хуваагдах хугацаа нь янз бүр боловч 20-30 минут, бүр 8-10 минутад хуваагдах чадвартай бактериуд байдаг. Үүний дүнд 2,5х10-12 жинтэй бактерийн нэг эс 2-4 хоногийн дотор 1010 тн, түүнээс ч илүү жинтэй болно.

Микроорганизмын штамм, өсгөвөр

Штамм буюу омог нь зөвхөн ангилалзүйн нэр биш юм. Энэ нь нэг зүйлийн тодорхой шинж тэмдэг бүхий өсгөвөр юм. Тэжээлт орчинд ургуулсан бактерийн популяцийг өсгөвөр гэнэ. Зөвхөн нэг зүйлийн бичил биетэнг агуулсан өсгөврийг цэвэр өсгөвөр гэнэ. “Үйлдвэрлэлд ашиглагддаг бичил биетнүүд” -ийг үргэлжлүүлэн унш

Геномик болон протеомикийн хэрэгслүүд

Генийн нэг хэсэг дарааллал болон бүтцийг нэг генийн урттай олон дарааллыг хооронд нь харьцуулах аргууд багагүй. Эдгээр аргууд нь тодорхой уургийг нөхцөлдүүлдэг тодорхой генүүдийн үүрэг, үйл ажиллагааг ойлгоход тус болох юм. Таны хамгийн их сонирхох зүйл бол ген хэрхэн ажиглагдам байдлаар илрэх вэ гэдэгт байгаа юм. Энэ нь фенотипт илрэнэ гэсэн үг юм. “Геномик болон протеомикийн хэрэгслүүд” -ийг үргэлжлүүлэн унш