Корреляцийн болон регрессийн шинжилгээ

Корреляцийн шинжилгээ

Нэг хувьсагчийн утга бүрд нөгөө хувьсагчийн тодорхой утга харгалзаж байвал энэ нь функцийн хамаарал болно.

Нэг хувьсагчийн тодорхой утгад  нөгөө хувьсагчийн тодорхой тархалт харгалзаж байвал  тэдгээрийг статистик хамааралтай хувьсагчид гэнэ. “Корреляцийн болон регрессийн шинжилгээ” -ийг үргэлжлүүлэн унш

Advertisements

Сарнилын тоон үзүүлэлт

Дундаж, медиан, мода эрэмбийг тодорхойлон хувьсагчийн гол чиг хандлагыг  тогтоосны дараа баримтууд гол чиг хандлагаас хир зэрэг хазайж байгааг нь сарнилын тоон үзүүлэлтээр тодорхойлно. Хувьсагчийн утгуудын далайц буюу хязгаарыг тогтоох, стандарт хазайлтыг олох нь сарнилын тоон үзүүлэлтийг тогтоож байгаа нь юм.

Түүвэр олонлог, түүвэр

Судлах зүйлийн төрөл, шинж чанараар нь тодорхой харьцаатайгаар бүрдүүлэгч зүйлүүдийг нэгж хэсэг гэнэ. Судалгааны судлах зүйлийн оршин байгаа бүх хэсгийг эх олонлог гэнэ. Эх олонлогийн хэсгийг бүрдүүлж байгаа нэг гишүүнийг түүний элемент гэнэ. Харин эх олонлогийн элементийн нийт тоог түүний тоо хэмжээ гэнэ. Эх олонлог нь төгсгөлтэй ба төгсгөлгүй үетэй ч байж болно. Эх олонлогоос сонгон авсан `n` түүний элементийг n хэмжээст түүвэр гэх ба n хэмжээст түүвэр олонлог гэнэ.

“Түүвэр олонлог, түүвэр” -ийг үргэлжлүүлэн унш

Пүүс хоорондын хамтын ажиллагаа болон гүйцэтгэлийг тайлбарлах нь: Нөөцөд суурилсан үзэл ба байгууллагын эдийн засгийн таамаглалуудын нэгдэл

Өгүүллэгийн шалтгаан

Пүүс хоорондын хамтын ажиллагаа болон гүйцэтгэл нь тухайн пүүсийн хүчин чадал, чадвараа нэмэгдүүлэх гэсэн нөөцөд суурилсан үзэл ба байгууллагынхаа зардлыг хамгийн бага байлгах гэсэн байгууллагын эдийн засгийнонолтой салшгүй холбоотой. Энэ кейсийн зорилго бол пүүсүүд шинээр үйл ажиллагаа явуулахдаа, НСҮ, БЭЗ гэсэн хоёр ойлголтын таамаглалуудыг ашиглан, дан ганцаар ажиллах, эсвэл пүүсүүдтэй хамтран ажиллах сонголт хийхэд оршино. “Пүүс хоорондын хамтын ажиллагаа болон гүйцэтгэлийг тайлбарлах нь: Нөөцөд суурилсан үзэл ба байгууллагын эдийн засгийн таамаглалуудын нэгдэл” -ийг үргэлжлүүлэн унш

Бага хэмжээний аж үйлдвэржүүлэлт болон гадаад шокууд

Бага хэмжээний аж үйлдвэржүүлэлтийн хөгжилд ямар хүчин зүйл илүү сайн нөлөөлдгийг ойлгохын тулд  бид  цуврал туршилтууд явуулж түүгээрээ эдийн засгийн орчин дахь эерэг өөрчлөлтүүдийг тайлбарладаг, эдгээрийг нэрлэвэл: гадаад хүчин зүйлийн орлогын түр зуурын өсөлт, өөрийн гэсэн засгийн газартай муж эсвэл хотын доторх орлогын дахин хуваарилалт, цалин болон үнийн өөрчлөлтүүд, бас трансакцийн зардлын өөрчлөлт. Зохиомлоор бий болгосон бүх зүйлд бид 3 тэнцвэрийн нэгэнд нь эхлээд, алсын хараагүй хөрөнгө оруулагчдыг орж ирэхийг зөвшөөрөх ба борлуултын ашиг нь хүлээгдэж буй ашигтай тэнцэх хүртэл явагдана. “Бага хэмжээний аж үйлдвэржүүлэлт болон гадаад шокууд” -ийг үргэлжлүүлэн унш

Хувийн өмчлөлийн эрхийн удирдлага

Марксист-Ленинист сургаалын нэг хэсэг нь бүтээгдэхүүнүүдийг улсын мэдлийнх болгох байлаа. Дэлхий дээрх коммунист хэн ч 1988 оныг хүртэл өмч хувьчлалын талаар ярьж зүрхэлж байгаагүй. Өмч хувьчлал бий болох шаардлагатай байсан ба мөн түргэн шуурхай хийх шаардлага байсан юм. Яагаад гэвэл нийтийн үйлдвэрүүд үр ашигтай байгаагүй учир нь тэд максимум үр ашгаас илүү улс төрийг илүүд үзэж байсных аж.

“Хувийн өмчлөлийн эрхийн удирдлага” -ийг үргэлжлүүлэн унш

Чанаргүй зээл болон барьцаа хөрөнгө

 

Чанаргүй зээлийн эрсдлээс барьцаа хөрөнгийн асуудал урган гарч ирдэг. Энэхүү барьцаа хөрөнгө нь хэд хэдэн төрлийн хэлбэртэй байж болно. Жишээ нь: газраа барьцаалах, эсвэл өөрийн газар дээр ургаж байгаа ногоо, жимс гэх мэтээр барьцаа хөрөнгө хийж болдог. Нэгэн сонирхолтой жишээ гэвэл 1976 оны Күрүпийн Кералагийн талаарх судалгаанд дурьдагдсанаар хүмүүс зээлийн барьцаа хөрөнгөө хоолны талоноор  бүрдүүлдэг байжээ.

“Чанаргүй зээл болон барьцаа хөрөнгө” -ийг үргэлжлүүлэн унш

Хөгжиж буй орнуудын экспортод нөлөөлөгч хүчин зүйлс

2006 оны байдлаар дэлхий дээр нийт 6,5 тэрбум хүн амьдарч байгаагаас 5,5 тэрбум хүн нь бага болоод дунд орлоготой хөгжиж буй орнуудад амьдарч байна (Дэлхийн хөгжлийн индикатор Дэлхийн банк 2008). Энэ тоо баримт дэлхийн хүн амын ихэнх хэсэг одоог болтол хөгжилтэй орнуудын адилаар сайхан амьдарч чадахгүй байгааг харуулна. Аль ч орны хувьд экспортоо өргөжүүлж, үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүйгээр дэлхийн зах зээлд нэвтэрч чадахгүй юм. Жишээ нь: Монгол орон бол газар нутгаар уудам ч хүн амын хувьд жижиг буюу 2683,5 мянган хүнтэй(Монгол Улсын Статистикийн Эмхтгэл, 1990-2009). Үүнээс шалтгаалан үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ ч бусад орнуудтай харьцуулахад бага орны тоонд ордог. “Хөгжиж буй орнуудын экспортод нөлөөлөгч хүчин зүйлс” -ийг үргэлжлүүлэн унш

Тоёота компанийн судалгаа шинжилгээ, хөгжил дэвшлийн стратеги

Аливаа бизнесийн байгууллага бүр бизнесийн амьдралын мөчлөгийн дагуу ажилладаг. Тогтворжилтын шатнаас бууралтын шатанд орж улмаар борлуулалт буурч ирэхэд бид бизнесээ аврахын тулд шинэчлэлт, хөрөнгө оруулалт, инноваци хийх зайлшгүй шаардлагатай болдог. Энэхүү өөрчлөлтийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж чадахаас компаний ирээдүй шууд хамаарах болно. Өнөөгийн техник технологийн хөгжлийн хурдацтай эрин үед үүнээс хоцролгүйгээр шинийг санаачлан ажиллах нь бизнесийн байгууллагуудын хувьд амьд үлдэх магадгүй хамгийн найдвартай арга юм. “Тоёота компанийн судалгаа шинжилгээ, хөгжил дэвшлийн стратеги” -ийг үргэлжлүүлэн унш

Шилжилтийн эдийн засгийн өсөлт

Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь 1990-ээд онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнууд, мөн Төв болон Зүүн Европын улсуудын макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг судлахад оршино. Шилжилтийн эдийн засагтай орнуудын хувьд 1. Үйлдвэрлэлийн бууралт, 2. капиталын хорогдолт 3. Хөдөлмөрийн шилжилт, 4. Худалдааны өөрчлөлт, 5. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, 6. Институциудын нуралт, 7. Трансакцийн зардал зэрэг асуудлууд нийтлэгээр тулгамдаж байв. Энэ бүхэн эдийн засагт ямар нөлөөтэйг судлахыг зорьж байгаа. “Шилжилтийн эдийн засгийн өсөлт” -ийг үргэлжлүүлэн унш