Дэлүү

Дэлүү нь гадуураа холбогч эдэн гэр ( капсул) болон хэвэлмэйн хальсаар хучаастай байдаг. Капсулаас эрхтэний цуллаг руу таславчууд түрэн орох ба түүний гүн таславчууд нь хоорондоо холбогдон анастомоз үүсгэж эрхтний 5-7%ийг эзлэж тулгуур болон агшилтын аппаратыг бүрдүүлдэг.

Дэлүү цус төлжүүлэх, дархлаа хамгааллын эрхтэнээс гадна, гэмтэж хөгширсөн эритроцит, тромбоцитыг устгах, нөөцлөх үүргийг гүйцэтгэдэг.

5-6 долоо хоногтой 7-12 мм урттай хөврөлд анх бий болно. Дэлүү нь хөгжиж буй сэмжний дотор орших меземхимийн эсүүдийн нягт бөөгнөрөл маягтайгаар бий болдог. Хөгжлийн анхан шатанд меземхими нь түүнийг хучиж буй целомын хучуур эдтэй нягт холбоотой байж, анхандаа голдуу нэг төрлийн эсээс тогтох бөгөөд сүүлдээ түүн дотроо салбарласан торон завсарт, хөндий сүлжээ үүсэх ба судасны жинхэнэ хана дараа нь бий болдог

Хөгжлийн 2-4 сард дэлүүний судасны эд хөгжиж, синусойд үүсч, дэлүүний үүсвэрийн жин ихсэж, ээрүүл хэлбэртэй эс бий болох ба торлог ширхэг үүсч бий олширно. Эдгээр эс ба ширхэгүүдийн хооронд цусны үүсгэгч эсүүд бий болж, меземхим нь зарим хэсэгт судас тойрсон бөөгнөрлийг бий болгож артерийн судасны хонгио (хонгиот артери)-г бий болгодог.

Дэлүүнд цус төлжилт 4-5 сарын хооронд идэвхждэг. Энэ үед эритроцит, гранулоцит, мегакариоцитын хөгжил явагддаг. 7 сараас эхэлж миелоид төлжилт, лимфоэз эрчимжинэ. 8 сард харьцангуй том лимфойд бөөгнөрөл (фолликул) бий болно.

Төрсний дараа дэлүүний хөгжил дуусаагүй байдаг ба фолликулын төгс хөгжил постнатал үед явагдана. Нярайд дэлүүний уут таславчууд нимгэн хөвсгөр холбогч эсүүд ихтэй. Төрсний дараа гөлөгөр булчингийн эс бий болж эрхтэний капсул таславч , судасны бүтэц төгөлдөржинө. 0-12 насанд эстөрөгчийн нөлөөгөөр лимфийн бүтцийн хөгжил бий болж 13-14 капсулын 20 насанд таславчийн хөгжил явагдаж дуусдаг.

Дэлүү нь цагаан болон улаан зөөлцөөс тогтдог. Эрхтний дэвсгэр эдийг торлог холбогч эд үүсгэнэ.

Цагаан зөөлц

Энэ нь артерийг тойрсон эд ба уутанцараас тогтож эрхтний 1/5 ийг эзлэдэг. Торлог эсүүдийн сиймхийд нь Т ба В лимфоцитүүд, плазмоцит болон макрофагийн бөөгнөрөлөөс тогтдог. Цагаан зөөлц нь 4 н бүс болж хуваагддаг.

1.Артери орчмын бүс
2.Үржлийн төв
3.Сэнтийн бүс
4.Захын бүс

Улаан зөөлц

Цусны эсийг ихээр агуулсан торлог эд. Синусын төрлийн судсаас тогтдог. Плазмоцит эс эсрэг биетийг нийлэгжүүлдэг. Энд моноцит макрофаг болон хувирдаг. Энд эритроцит нь осмос тэсвэрт чанар багасдаг тул эритроцитын оршуулгын газар гэж нэрлэдэг.

4 thoughts on “Дэлүү

Сэтгэгдэл бичих