Гидроксилапатит хроматограф

1. Ерөнхий хэлэлцүүлэг

А. Гипроксилапатит баганыг бэлдэх

Баганыг гипроксилапатитаар багцалсны дараа буферийг фосфатын буферийн дор хаяж нэг баганатай тэнцвэржүүлэх хэрэгтэй. Тэнцвэржүүлэлтэд хэрэглэгдэх фосфатын концентрациас гидроксилапатитийн холбогдох шинж чанар нь хамааралгүй байдаг. Сонирхсон уургийн холбогдох болон хандлах нөхцөлүүд бүрдсэний дараа ариутгагч болон натрихлор, фосфат агуулсан буферээр баганыг угааж тэнцвэржүүлнэ. “Гидроксилапатит хроматограф” -ийг үргэлжлүүлэн унш

Гель электрофорезийн жишээ протокол

30 мл TAE буффер бэлдэж дээр нь түүний эзэлхүүний 0,7% нь байхаар буюу 0,21 грам агарыг нэмнэ.  “Гель электрофорезийн жишээ протокол” -ийг үргэлжлүүлэн унш

Саузерн болон Вестерн блоттинг

Саузерн блоттингийн шат дараалал

  1. Өндөр молекулт ДНХ-г рестрикцийн эндонуклеазагаар тасалж жижиг хэсгүүд болгоно.
  2. ДНХ-ийн фрагментүүдийг агарозын гель дээр гүйлгэнэ.
  3. Хэрэв ДНХ-ийн зарим нь 15 kb-с их байвал блоттинг хийхээс өмнө гелийг хүчлээр үйлчлүүлэх нь бий. Жишээлбэл, HCl-р үйлчлүүлэхэд ДНХ-ийн фрагмент депуринжин ДНХ-ийн илүү бага молекулт хэсгүүдийг үүсгэж гелээс мембран руу шилжихэд илүү дөхөмтэй болгодог. “Саузерн болон Вестерн блоттинг” -ийг үргэлжлүүлэн унш

Электрофорезийн арга

Электрофорезийн хөгжлийн түүх

   1930 онд гель электрофорезд сахарозыг анх ашигласан.

   1955 онд цардуулыг ашигласан нь үр дүн муутай байсан.

 1959 онд Раймонд, Винстрауб нар анх удаа акриламид гелийг нүхний хэмжээ, тогтворжилт гэх мэт үзүүлэлтүүдийн нарийн хяналттайгаар ашигласан.

   1964 онд Орнштейн, Дэвис нар диск гель электрофорезийн аргыг хэрэглэсэн.

 1969 онд Вебер, Осборн нар уургийн дэд хэсгийн SDS ялгалтанд тусгайлан денатурацлагч агентийг ашигласан.

   1970 онд Leimmli-T4 фаг 28 бүрэлдэхүүн ялгасан. ‘SDS+багц гель’

   1975 онд 2 хэмжээст гелийн изоэлектрик фокус, SDS гель электрофорез гарсан

   1977 онд Секвуэнсинг гель

   1983 онд хөдөлгөөнт талбайн гель электрофорез

   1983 онд хялгасан хоолойн электрофорезийг тус тус танилцуулсан

“Электрофорезийн арга” -ийг үргэлжлүүлэн унш

Кинетик болон физиологийн модель гаргах нь

Эрдэмтэд биологийн систем дэх тун жижиг атлаа маш чухал ач холбогдолтой бодисуудыг ихээр судлах болжээ. Энэ бодисуудад нь электролитуудаас эхлээд ферментийн кофакторын завсрын хэлбэрүүд гэх мэт бодисууд орно. Энэхүү жижиг бодисууд нь хэрхэн чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дохио дамжуулалт, биоэнергетик, зохицуулгын талаарх судалгаанууд дээрээс харж болно. Энэ төрлийн жижиг бодисын судалгааг сүүлийн үед “метаболомик” хэмээх нэрээр нэрлэх болоод байгаа билээ. Эдгээр бодисын боломжит байдлыг тооцох, концентрацийг тогтоох зэрэг нь хүндхэн ажилд тооцогддог юм. “Кинетик болон физиологийн модель гаргах нь” -ийг үргэлжлүүлэн унш

Ковалентийн болон Гидрофоб хроматограф, гель фильтраци

Хатуу тулгуурт уургийг ковалент холбоогоор холбох хэд хэдэн функциональ группийг энэ аргад ашигладаг. Ковалент холбоонд хэрэглэгддэг уургийн цор ганц функциональ групп бол цистейний сульфгидрил групп юм. Энэ нь дисульфидийн групптэй харилцан үйлчлэлцдэг. Уураг түлгуур хоёрын хооронд үүссэн дисульфидын холбоо ангижруулагч агентуудын нөлөөгөөр амархан тасардаг.

1. Тиолийн гельт тэжээлийн орчин

Хэд хэдэн компаниуд тиолийн гельт тэжээлийн орчинг дисульфид хэлбэр юмуу эсвэл тиолийн хэлбэрээр нь үйлдвэрлэдэг. Эдгээрийг хэрэглэсний дараа тулгуурыг дисульфидээр дахин идэвхижүүлдэг. “Ковалентийн болон Гидрофоб хроматограф, гель фильтраци” -ийг үргэлжлүүлэн унш

Биохимийн замын өгөгдлүүд

Ген болон уургийн экспресс нь генетик код фенотип болон хувирах процессийн ердөө эхний хоёр шат юм. Ген экпсресслэгдэж трансляцид орохдоо үүссэн бүтээгдэхүүнүүд нь биохимийн зам хэмээх зүйлийг дамжих хэрэгтэй болдог.

Организмд хэрэгтэй бүтээгдэхүүнийг ердөө ганц ферментээр катализад орсон нэг чиглэлт урвалаар үүсгэнэ гэж бараг байдаггүй. Тиймээс биохимийн ярвигтай замыг дамжсаны дараа тодорхой эцсийн бүтээгдэхүүн үүсдэг тул уураг бүр хоорондоо харилцан хамааралтай байж дараагийн уурагт өмнөх экспресслэгдсэн уураг нөлөөлж байдаг. “Биохимийн замын өгөгдлүүд” -ийг үргэлжлүүлэн унш

Ижил шинж чанарт хроматограф

Ижил шинж чанарт хромотографт хатуу матрицад ковалент холбоогоор холбогддог онцгой лигандуудыг хэрэглэсэн бүх хроматографийн процедурууд ордог. Энэ нь уургийн салгалтын хамгийн хүчтэй аргачлалуудын нэг юм.

1. Хроматографийн тэжээлийн орчин

Худалдаалагддаг лигандууд нь доорх төрлийн матрицуудтай холбогддог.

  1. Моно болон бүлгийн бага молекул масст лигандууд Ж: Стероид рецепторийн цэвэршүүлэлтэд ашиглагддаг стероидууд болох биотин, авидин, энзимийн кофакторууд, витаминууд, биомиметик будгууд
  2. Моно болон бүлгийн макромолекулт лигандууд. Ж: Иммуноглобулиний цэвэршүүлэлтэд ашиглагддаг А ба G уургууд, моноклон эсрэг биеүүд, ликтинүүд орно. “Ижил шинж чанарт хроматограф” -ийг үргэлжлүүлэн унш

Айраг – микробиологи, биохимийн судалгаа

Манай оронд гүүний айраг үйлдвэрлэх явдал олон зуун жилийн түүх уламжлалтай юм. Гүүний айргийг БНМАУ –аас гадна  Бүгд Найрамдах Казах ба Киргиз улс, Автономит Башкир мөн Халимаг улсад хийдэг. Монгол оронд айраг бол өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булган, Өвөрхангай, Төв, Дундговь аймгууд айраг үйлдвэрлэдэг гол нутаг юм. Гүүний айргийг зун, намрын улиралд хийдэг уламжлалтай боловч гүүг нэмэгдэл тэжээлээр тэжээсэн нөхцөлд жил тойрон сааж айраг исгэж болно. Гүүний айраг бол манай хүн ардын зун цагт өдөр тутмын хэрэгцээт хүнсний чухал зүйл болохоос гадна эмчилгээ сувилгааны чанартай бүтээгдэхүүн болдог. “Айраг – микробиологи, биохимийн судалгаа” -ийг үргэлжлүүлэн унш

Функционал Геномик: Өгөгдөл дээр анализ хийх шинэ хэлбэрүүд

Өндөр хурдтайгаар геномын дарааллын секвенсинг хийх болсноор биологийн шинжлэх ухаанд дэвшил гарсан нь тодорхой билээ. Организмын геном дахь ДНХ-ийн хэсгийг олсон байхад болдог байсан бол одоо илүү нарийн судалгаа явагдах ёстой юм. Одоо хромосом дахь ДНХ-ийн бүх дарааллыг нэг бүтэн нэгж маягаар харж, эдгээр нь хэрхэн хоорондоо харилцан холбоотой ажиллаж үйл ажиллагаагаа явуулдаг болохыг судалж болох боломжтой болжээ. “Функционал Геномик: Өгөгдөл дээр анализ хийх шинэ хэлбэрүүд” -ийг үргэлжлүүлэн унш