Үндэсний үйлдвэрлэл ба эх орны хөгжил

Амьдрал өөрөө аз жаргал. Дэлхийн аль ч улсад амьдарч буйгаас үл хамааран зөвхөн хувь хүн өөрөөс нь л ирээдүйн амьдрал нь шалтгаалах болно. Өнөөгийн дэлхийн дүр төрх капитализмын хэтэрхий харгис ч гэмээр хуулинд захирагдаж байгаа боловч үүнээс харин шантарч болохгүй. Бид ажил хийж байж л амьдрах ёстойг түүх бидэнд харуулсаар байгаа атал яагаад зарим хүмүүс зөвхөн өөрсдийн биеийн амрыг бодож, гутрангиар сэтгэн сууна вэ? Хүн бүхэн өөдрөг байснаар Монголын ирээдүй ч өөдрөг, гэрэл гэгээтэй байна гэдэгт би итгэдэг. Зөвхөн мөрөөдөөд суух хэзээ ч хангалттай байдаггүй. Хөдөлмөрийн ачаар үйлдвэрлэл маань сэргэж, үүнийгээ ч дагаад мууг бодож суух завтай хүн байхгүй болвол хэн манай Монгол орны хөгжилд саад болж чадна гэж, магадгүй бидний залхуурал болоод бодлогогүй алхамууд л хамгийн том саад бологчид бизээ. Эдийн засгийн бодит секторуудын хувьд хувийн сектор л хөгжлийн гол тулгуур байх ёстой. Өнөөдрийн ардчилсан нийгэмд амьдарч байгаа бид маш азтай хүмүүс. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай үед хувийн аж ахуйг хүссэнээрээ эрхэлж, улс орныхоо хөгжилд өөрийн бага ч гэсэн хувь нэмрийг оруулахыг хүсэж байсан хүмүүстэй харьцуулвал эрх чөлөө хангалттай байна. Гагцхүү хийх л хэрэгтэй. Continue reading “Үндэсний үйлдвэрлэл ба эх орны хөгжил”

Сурталчилгаа

Их Хятадын бага асуудал буюу цахилгаан эрчим хүчийг экспортлох боломжийн тухай

Манай өмнөд их хөрш болох Хятад улсын эрчим хүчний хөгжлийн асуудал, болон манай улсаас цахилгаан эрчим хүч экспортлох тухай холбогдох байгууллагын хооронд явагдаж байгаа саналыг иш үндэс болгон Хятад улсын 21-р зууны хөгжлийн чиг хандлагыг хөндөх нь зүйтэй гэж үзэж байна. Хүн төрөлхтөн, улс орны хамгийн чухал мөрөөдөл бол хямд найдвартай, цэвэр эрчим хүчний эх сурвалжтай болох явдал гэж тэмдэглэсэн байдаг. Нэг ном зохиолд “хамгийн бага улсад ч гэсэн өөрийн том хүсэл эрмэлзэл байдаг” гэсэн байхыг олж үзээд үүнийг бичихэд хүргэж байна.

Эрчим хүчний аюулгүй байдал нь 21-р зууны дэлхийн хөгжил, тогтвортой байдлын гол сорилт, улс орны гадаад бодлогыг тодорхойлогч чухал хүчин зүйлийн нэг болоод байгааг бид дэлхийн нийтэд болж байгаа үйл явдаас ургуулан “эрчим хүчний хямралын зуун” буюу “албаар” тэгэж ойлгох ёстой болж байна.  Хөгжингүй ноёрхож байгаа улс орон ч гэсэн дэлхийн тавцанд өөрийн үүрэг зорилго, нэр хүндийг улам өсгөх, улмаар тэр зорилго нь ядуучуудыг тэгтэх, зээл тусламжийн доор нуугдаж “гегемоничлох” бодлогоо биелүүлэхийг хичээдэг. Улс орон бүр л өөрийн зорилгоо өөрт нуугдмал түлш эрчим хүчний нөөцөө “хөдөлгөөнд оруулж” бие биенээсээ хамааралтай болж байгаа бөгөөд ихэнх нь ийм нөхцөлд аж төрж, ирээдүйнхээ төлөө зовинож байдаг. Ялангуяа Хятад, Энэтхэг зэрэг “том эдийн засгийн үсрэлт“ дэлхийн эрчим хүчний хямралд хир үүрэг гүйцэтгэх бол, ө.х. өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ хэрхэн хангах вэ гэдэг асуудал ганц, хоёр улсын хүрээнээс халих шинжтэй болжээ. Continue reading “Их Хятадын бага асуудал буюу цахилгаан эрчим хүчийг экспортлох боломжийн тухай”

Интернет ба гадаад худалдаа

Хураангуй

21-р зуун бол техник технологийн эрин зуун.  Өнөөгийн техник технологийн өндөр хурдтай өсөлтийн ачаар олон боломжгүй зүйлсийг хийх боломжтой болж байна. Ялангуяа интернэтийн салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд, үүний нөлөө олон зүйл дээр илэрсээр байгаа билээ. Интернэт эдийн засаг хэмээх эдийн засгийн шинэ урсгал бий болон хөгжиж цаашлаад энэ нь үнэ, харилцаа холбооны зардал, тээврийн зардал гэх мэтийг бууруулах эерэг үр дагавартай юм. “Интернэт гэх мэт мэдээллийн технологийн дэвшил нь эдийн засгийн олон хэсэгт хүчтэй нөлөө үзүүлсээр байна” (Mankiw 2003).  Мөн энд дурьдагдаж байгаа гол асуудал бол гадаад худалдаа бөгөөд интернэтийн ачаар бид өнөөдөр хүссэн зүйлээ интернэтээр захиалан авч болдог болсон.  Нөгөө талаараа интернэт нь “non-tradable” буюу экспортолох боломжгүй гэж үзэж байсан бараа, ялангуяа үйлчилгээний экспортыг ихээр нэмэгдүүлж байгаа юм.

Энэ судалгааны гол зорилго нь интернэт хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь үнэхээр олон улсын худалдааг өргөжүүлж байгаа эсэх, үүн дотроо үйлчилгээний салбарын гадаад худалдаа нэмэгдэж байгаа эсэхийг шалгах болно. Дэлхийн нийт ,, орны тоон мэдээллийг 7 бүс болгон хувааж, 2000-2006 он хүртэлх тоо баримтыг ашиглан “panel” шинжилгээг STATA10 программ ашиглан хийсэн. Continue reading “Интернет ба гадаад худалдаа”