Южин О’Нил (1888-1953) – Хайлаас дорх хүсэл тачаал (Гуравдугаар бүлэг)

ГУРАВДУГААР БҮЛЭГ

НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Жил өнгөрчээ. Хаврын сүүлчийн долоо хоног. Хоёрдугаар давхарын унтлагын өрөөнүүдэд лаа асаалттай бүүдгэр гэрэлтэй харагдана. Эбин өрөөнийхөө тасалгаанд орон дээрээ бөгтийн эрүүгээ тулан сууна. Ээдрээтэй, шаналгаатай бодол түүнийг эзэмджээ. Гал тогооны өрөөнөөс дуулдах согтуу хүмүүсийн яриа, инээд, хөгжим түүнийг цухалдуулна. Тэр дүнсийн шал руу гөлийнө. Хажуугийн өрөөний зэрэгцээ хоёр орны дэргэд хүүхдийн дүүжин ор байна. “Южин О’Нил (1888-1953) – Хайлаас дорх хүсэл тачаал (Гуравдугаар бүлэг)” -ийг үргэлжлүүлэн унш

Южин О’Нил (1888-1953) – Хайлаас дорх хүсэл тачаал (Хоёрдугаар бүлэг)

ХОЁРДУГААР БҮЛЭГ

НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Хоёр сар өнгөрчээ. Халуун нар шарсан ням гаригийн жин үд дунд. Абби асарын дүүжинд гоёлын даашинзтай халуунаас даажин нүдээ хагас анин залхуутай нь аргагүй урагш хойш савлана. Эбин өрөөний цонхоор шагайж асарт хүн байгаа эсэхийг чагнана. Хэдийгээр болгоомжлох боловч Абби түүнийг чагнаж байгааг мэдэж байлаа. Бүсгүй савлахаа больж, царай нь гэрэлтэж хүлээн сууна. Эбин бүсгүйн энд байгааг мэдэрч цаг ямагт мөрдөж явдагт ундуйцан нулимчихаад өрөө рүүгээ оров. Абби догдолсон сэтгэлээ барьж ядна. Амьсгаа даран гэрт юу болж байгааг чагнана. Тэгж тэгж Эбин асар луу гарч ирэв. Тэд эсрэг тэсрэг ширтэлцэнэ. Эбин зовонгүйрхэн эргэж хаалгыг тас хийтэл хаан түүний дэргэдүүр анзаараагүй мэт өнгөрөв. Цэвэрхэн костюм өмсөж, нүүр гараа цэмцийтэл нь угаан сахлаа хусчээ. Абби дэргэдүүр нь өнгөрөхөд нь тонгойн, өдсөн янзтай хөхөрнө. “Южин О’Нил (1888-1953) – Хайлаас дорх хүсэл тачаал (Хоёрдугаар бүлэг)” -ийг үргэлжлүүлэн унш

Южин О’Нил (1888-1953) – Хайлаас дорх хүсэл тачаал (Нэгдүгээр бүлэг)

Жүжгийн үйл явдал 1850 онд Америк улсын Нью Ингленд дахь Эфрайм Кэботын эдлэн газар (ферм) дээр өрнөнө. Байшингийн өмнө төмөр хаалгатай чулуун хаалга байх ба тэндээс тосгон орох зам зурайна. Хэзээ ч юм ногоон өнгөөр будсан цонхны тавцан нь гялайн харагдах байшин бас ч танагтай бөгөөд хана туурга нь цаг хугацаа, бороо шороонд элэгдэж хуучирсан аж. Байшингийн хажуугаар хоёр том аварга том хайлаас ургасан байх ба түүний салаа мөчир нь уг байшинг ороон нэвсийж нэг талаар хамгаалж, нөгөөтэйгүүр дарамталж байх шиг харагдана. “Южин О’Нил (1888-1953) – Хайлаас дорх хүсэл тачаал (Нэгдүгээр бүлэг)” -ийг үргэлжлүүлэн унш

Александр Островский – Инжгүй хүүхэн (Дөрөвдүгээр бүлэг)

Оросын жүжгийн зохиолч Александр Островскийн (1823-1886) энэхүү 1851 онд туурвисан хошин жүжгийг Э.Оюуны орчуулгаас сийрүүлэв. “Александр Островский – Инжгүй хүүхэн (Дөрөвдүгээр бүлэг)” -ийг үргэлжлүүлэн унш

Александр Островский – Инжгүй хүүхэн (Гуравдугаар бүлэг)

Оросын жүжгийн зохиолч Александр Островскийн (1823-1886) энэхүү 1851 онд туурвисан хошин жүжгийг Э.Оюуны орчуулгаас сийрүүлэв. “Александр Островский – Инжгүй хүүхэн (Гуравдугаар бүлэг)” -ийг үргэлжлүүлэн унш

Александр Островский – Инжгүй хүүхэн (Хоёрдугаар бүлэг)

Оросын жүжгийн зохиолч Александр Островскийн (1823-1886) энэхүү 1851 онд туурвисан хошин жүжгийг Э.Оюуны орчуулгаас сийрүүлэв.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Огудаловийн өрөө. Гаднаас ордог хаалга тайзны гүнд байна. Түүнээс гадна зүүн гар талд мөн нэг хаалга бий. Баруун гар төл цонхтой, овоо аятайхан тавилгатай өрөө ажээ. Пианино, түүний дээр гитар тавьсан харагдана. “Александр Островский – Инжгүй хүүхэн (Хоёрдугаар бүлэг)” -ийг үргэлжлүүлэн унш

Александр Островский – Инжгүй хүүхэн (Нэгдүгээр бүлэг)

Оросын жүжгийн зохиолч Александр Островскийн (1823-1886) энэхүү 1851 онд туурвисан хошин жүжгийг Э.Оюуны орчуулгаас сийрүүлэв. “Александр Островский – Инжгүй хүүхэн (Нэгдүгээр бүлэг)” -ийг үргэлжлүүлэн унш

Э. Войнич (1864-1960) – Соно (Дөрөвдүгээр бүлэг)

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

АРВАННЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Жеммагийнд. Жемма, мартини болон уулынхнаас Микеле Марконе хоёр байна. Марконе нь мөр өргөнтэй, хүдэр эр. Харавтар, богино, бужгар сахалтай хүн. Мартини барьж байгаа цамхагийн зураг руу бүгд тонгойжээ. “Э. Войнич (1864-1960) – Соно (Дөрөвдүгээр бүлэг)” -ийг үргэлжлүүлэн унш

Э. Войнич (1864-1960) – Соно (Гуравдугаар бүлэг)

ГУРАВДУГААР БҮЛЭГ

НАЙМДУГААР ҮЗЭГДЭЛ

Бризигелл дахь сүмийн талбай. Шөнийн харанхуйд сүмийн нүүр тал бүрэг бараг харагдана. Түүний үүдний чулуун шат үзэгдэнэ. Түүн дээр гэр оронгүй гуйланчид зарим нь хэвтэж, зарим нь сууна. Тэдний дунд мөн навтас нөмөрсөн өтгөн хар сахал хийсэн Микеле зайдуухан сууна. Үүрэглэж байгаа байдал гаргах боловч өөрөө шөнийн харанхуйг нэвт харах гэсэн юм шиг адтай ширтэнэ. Гүнээс Риварес гарч ирсэн нь мөргөлчний хувцастай бөгөөд юудэн дороос арзайсан үс цухуйсан мөн өтгөн буурал сахал ам, хамары нь таглажээ. Шатны урд ирж мөргөл хийж байгаа дүр үзүүлэн өөрөө гуйлгачингуудыг ажина. Хөлөө чирэн ёолосоор Микеле дэргэд нь ирж гуншин хэлэх нь “Э. Войнич (1864-1960) – Соно (Гуравдугаар бүлэг)” -ийг үргэлжлүүлэн унш

Э. Войнич (1864-1960) – Соно (Хоёрдугаар бүлэг)

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТАВДУГААР ҮЗЭГДЭЛ

Арван гурван жилийн дараа. Флоренц хот. Шүүгч Грасиний байшинд байгаа зургийн үзэсгэлэн. Энд явагдаж байгаа дайллагыг далимдуулан “Залуу Итали” намын хорооны хэсэг гишүүд нэг дор бөөгнөжээ. Ярьж байгаа нь нэлээн ширүүн байдалтай. “Э. Войнич (1864-1960) – Соно (Хоёрдугаар бүлэг)” -ийг үргэлжлүүлэн унш