Феано (МЭӨ 6-р зуун)

theano

Пифагор шавь нартаа хичээл заан суух нэгэн өдөр сурагчдынх нь нэг Феано гэгч үзэсгэлэнт бүсгүй Пифагорыг чиглэн ирээд хайраа илчилсэн гэдэг. Ийнхүү Пифагорын ч сэтгэл хөдлөн өөрөөс 30 насаар дүү Феаног эхнэрээ болгосон домогтой.  “Феано (МЭӨ 6-р зуун)” -ийг үргэлжлүүлэн унш

Бенуа Мандельброт – Байгалийн фрактал геометр – 3. Хэмжээс, тэгш хэм, дивергенц

fractalgeometry

Хэмжээсийн тухай ухагдахуун

1875-1925 оны хооронд математикт гарсан хямралын үеэр шулуун бус байдал, хэсэгчилсэн буюу фрагментацийн байдлын хэмжээсийг тодорхойлоход координат дээрх тоо хангалтгүй гэдгийг ухаарсан юм. Энэхүү тодорхой бус байдлыг шийдвэрлэх дорвитой алхмын эхнийхийг Германы математикч Георг Кантор 1877 онд, дараачийн алхмыг Италийн математикч Жузеппе Пеано 1890 онд, сүүлчийн алхмуудыг 1920-иод онд хийжээ. “Бенуа Мандельброт – Байгалийн фрактал геометр – 3. Хэмжээс, тэгш хэм, дивергенц” -ийг үргэлжлүүлэн унш

Шинжлэх ухааны судалгаанд хувьсагчийг тодорхойлох нь

Индукц, дедукц

Аливаа юмс, үзэгдлийг судлахад индукц болон дедукц хэмээх хоёр аргын аль нэг нь хэрэглэгддэг байна. Индукц болон дедукц хэмээх хоёр аргаар хийх судалгааны бүтцийн элементүүд нь ижил бөгөөд зөвхөн хийх гэж буй чиглэл, хэрэглэгдэх дэс дараалал нь өөр өөр байдаг. Дедукцын арга гэдэг нь таамаглал дэвшүүлж түүнийгээ шалган,  дүгнэлт хийхийг дедукц аргын судалгаа гэнэ. “Шинжлэх ухааны судалгаанд хувьсагчийг тодорхойлох нь” -ийг үргэлжлүүлэн унш

Корреляцийн болон регрессийн шинжилгээ

Корреляцийн шинжилгээ

Нэг хувьсагчийн утга бүрд нөгөө хувьсагчийн тодорхой утга харгалзаж байвал энэ нь функцийн хамаарал болно.

Нэг хувьсагчийн тодорхой утгад  нөгөө хувьсагчийн тодорхой тархалт харгалзаж байвал  тэдгээрийг статистик хамааралтай хувьсагчид гэнэ. “Корреляцийн болон регрессийн шинжилгээ” -ийг үргэлжлүүлэн унш

Сарнилын тоон үзүүлэлт

Дундаж, медиан, мода эрэмбийг тодорхойлон хувьсагчийн гол чиг хандлагыг  тогтоосны дараа баримтууд гол чиг хандлагаас хир зэрэг хазайж байгааг нь сарнилын тоон үзүүлэлтээр тодорхойлно. Хувьсагчийн утгуудын далайц буюу хязгаарыг тогтоох, стандарт хазайлтыг олох нь сарнилын тоон үзүүлэлтийг тогтоож байгаа нь юм.

Түүвэр олонлог, түүвэр

Судлах зүйлийн төрөл, шинж чанараар нь тодорхой харьцаатайгаар бүрдүүлэгч зүйлүүдийг нэгж хэсэг гэнэ. Судалгааны судлах зүйлийн оршин байгаа бүх хэсгийг эх олонлог гэнэ. Эх олонлогийн хэсгийг бүрдүүлж байгаа нэг гишүүнийг түүний элемент гэнэ. Харин эх олонлогийн элементийн нийт тоог түүний тоо хэмжээ гэнэ. Эх олонлог нь төгсгөлтэй ба төгсгөлгүй үетэй ч байж болно. Эх олонлогоос сонгон авсан `n` түүний элементийг n хэмжээст түүвэр гэх ба n хэмжээст түүвэр олонлог гэнэ.

“Түүвэр олонлог, түүвэр” -ийг үргэлжлүүлэн унш

Пүүс хоорондын хамтын ажиллагаа болон гүйцэтгэлийг тайлбарлах нь: Нөөцөд суурилсан үзэл ба байгууллагын эдийн засгийн таамаглалуудын нэгдэл

Өгүүллэгийн шалтгаан

Пүүс хоорондын хамтын ажиллагаа болон гүйцэтгэл нь тухайн пүүсийн хүчин чадал, чадвараа нэмэгдүүлэх гэсэн нөөцөд суурилсан үзэл ба байгууллагынхаа зардлыг хамгийн бага байлгах гэсэн байгууллагын эдийн засгийнонолтой салшгүй холбоотой. Энэ кейсийн зорилго бол пүүсүүд шинээр үйл ажиллагаа явуулахдаа, НСҮ, БЭЗ гэсэн хоёр ойлголтын таамаглалуудыг ашиглан, дан ганцаар ажиллах, эсвэл пүүсүүдтэй хамтран ажиллах сонголт хийхэд оршино. “Пүүс хоорондын хамтын ажиллагаа болон гүйцэтгэлийг тайлбарлах нь: Нөөцөд суурилсан үзэл ба байгууллагын эдийн засгийн таамаглалуудын нэгдэл” -ийг үргэлжлүүлэн унш

Дундаж тоон үзүүлэлт

Дундаж тоон үзүүлэлтэнд: дундаж, медиан, мода зэргийг авч үзнэ.

Дундаж:

Хувьсагчийн бүх бүх утгын нийлбэрийг утгын тоонд хуваасныг  тухайн хувьсагчийн дундаж буюу дундаж утга гэнэ. Дунджийг Х гэж тэмдэглэнэ. Дунджийг 8 томъёогоор олно. “Дундаж тоон үзүүлэлт” -ийг үргэлжлүүлэн унш

Таамаглалыг шалгах

Судалгаанд асуудлыг шийдвэрлэхдээ эхлээд хувсагчдийг илрүүлж, тэдгээрийн хоорондын уялдаа холбооны учир шалтгааныг тодруулж, тухайн уялдаа нь үнэн эсэхийг шалгадаг. Энэхүү шалгалтыг шинжлэх ухааны талаас тохирох статистик  шинжилгээгээр хийнэ. Үүнийг таамаглал дэвшүүлэх гэнэ.

Таамаглал нь асуудлийн шийдлийн талаар дэвшүүлж буй таавар, санаа, төсөөлөл юм. Мөн таамаглалыг судалгааны асуултын туршиж, шалгаж болох хариулт гэж үздэг аж.

Тухайн хувьсагчийн тархалтын хуулийн хэлбэр ба хэлбэр нь мэдэгдэж буй тархалтын хуулийн параметрүүдийн тухай таамаглалыг статистик таамаглал гэнэ. Таамаглалыг тархалтын хуулийн тухай таамаглал, тархалтын параметрүүдийн тухай таамаглал гэж ангилах нь бий.

Дэвшүүлсэн таамаглалыг шалгахын тулд тархалтын жинхэнэ буюу ойролцоо утга нь урьдчилан мэдэгдэж байгаа тусгайлан сонгож авсан санамсаргүй хэмжигдэхүүнийг ашиглана. Энэ хэмжигдэхүүнийг статистик шинжүүр  / t / гэнэ.

Анхны таамаглалыг хүлээн зөвшөөрөх утгуудын олонлогийг сорилгын муж /D/, анхны таамаглалыг үгүйсгэсэн утгуудын олонлогийг сорилгын критик муж /К/ гэж нэрлэнэ. Статистик найдварын хувьд з нь утгын мужийг а нь критик мужийн хэмжээг тус тус тодорхойлно.

Шинжлэх ухааны судалгаанд баримтыг задлан шинжилгээ хийхэд бэлтгэх нь

Сэтгэл судлалын судалгааны баримтанд задлан шинжилгээ хийхэд бэлтгэхэд дараах зүйлүүд ашиглагдана. Үүнд :

  1. Баримтыг хянах
  2. Баримтыг бүртгэх
  3. Баримтыг задлах
  4. Баримтыг бүлэглэх ба хэсэглэх
  5. Баримтыг бүлэглэх
  6. Баримтыг хэсэглэх
  7. Тархалтын цувааг дүрслэх
  8. ∑ Тэмдэглэгээ зэрэг нь тус тус хэрэг болно. “Шинжлэх ухааны судалгаанд баримтыг задлан шинжилгээ хийхэд бэлтгэх нь” -ийг үргэлжлүүлэн унш