Феано (МЭӨ 6-р зуун)

theano

Пифагор шавь нартаа хичээл заан суух нэгэн өдөр сурагчдынх нь нэг Феано гэгч үзэсгэлэнт бүсгүй Пифагорыг чиглэн ирээд хайраа илчилсэн гэдэг. Ийнхүү Пифагорын ч сэтгэл хөдлөн өөрөөс 30 насаар дүү Феаног эхнэрээ болгосон домогтой. 

Түүхэнд тэмдэглэгдсэнээр бол Феано нь Эртний Грекийн математикч, гүн ухаантан эмэгтэй байлаа. Пифонаксын охин, Крит арлаас ирсэн гэхээс өөр Феаногийн амьдралын үнэн бодит байдал тун бүрхэг. Түүхэнд хоёр Феано байсан байх боломжтой бөгөөд тэрхүү Феаногийн үйл хэрэг, бүтээлийг нэгтгэчихсэн ч байх боломжтой. Энэ хоёр Феаног бичгийн нөхөд Феано 1, арай хожуу үеийн Феано 2 гэж тэмдэглэх нь бий.

Мөн Феаног зарим эрдэмтэд гүн ухаантан Метафонтийн Бронтины охин, эсхүл эхнэр гэх нь олонтаа. Уг нь Бронтины эхнэрийг Дэйно хэмээн тэмдэглэсэн эх сурвалж бий гэнэ.

Хэд хэдэн зохиол өвлөж ирснээс буюу 7 зохиолын хэсгүүдээс 3-ийнхийг нь Феанод хамааруулдаг. Энэ гурван зохиолын нэгт Пифагорын номлолын алтан дундажын тухай өгүүлсэн байдаг бол нөгөөд эр нөхөртөө хэрхэн үнэн байж, хүүхдээ асарч халамжлах, зарц нартайгаа яаж харьцах тухай өгүүлжээ. Үлдсэн нэгт нь тоо, обьектуудын зохицлын тухай бодорсон байдаг.

Пифагорын эхнэр гэдэг хувилбараар бол Феано Пифагорт Дамо, Мияа, Аригнот гэх гурван охин, Телаугес хэмээх хөвүүн төрүүлж өгчээ. Пифагорын амьд сэрүүн үеийн сургуульд 28 эмэгтэйчүүд суралцдаг байсан гэдгээс үзэх юм бол Феано эхлээд Пифагорын сурагч байсан байх нь илүү өндөр магадлалтай. Хэдий хэсэгхэн байдлаар өвлөгдөж ирсэн ч түүний зохиол жинтэйн хувьд түүнийг Эртний Грекийн хамгийн анхны эмэгтэй гүн ухаантан, математикчдийн нэгээр нэрлэж болох юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s