Полиакриламид гель зуурах протокол

Полиакриламид

Денатурацид ордоггүй полиакриламидын гелийг давхар гинжит ДНХ-г гүйлгэхэд ашигладаг. Гэхдээ үүнийг уургийг судлахад өргөн хэрэглэдэг.

Акриламид нь аммонийн персульфат, TEMED-ийн нөлөөллөөр винил полимеризацид орж поликариламидын гинжүүдийг үүсгэдэг. Мөн бифункциональ cross-linking agents байгаа үед энэ нь цаашлаад 3 хэмжээст жигд тархсан нүх сүвтэй бүтцийг үүсгэдэг. “Полиакриламид гель зуурах протокол” -ийг үргэлжлүүлэн унш

Bioflux Gel Extraction Kit

Gel Extraction Kit

Энэхүү кит нь TAE болон TBE буфферт агароз гелээс ДНХ-ийн фрагментүүдийг цэвэршүүлж авах түргэн арга юм. Энэ нь 60bp-с 23 кb хүртэлх хэмжээний ДНХ-ийн фрагментүүдийг 3%-ийн стандарт болон түүнээс дээш хувийг цэвэршүүлэх арга юм. “Bioflux Gel Extraction Kit” -ийг үргэлжлүүлэн унш

Цуснаас ДНХ ялгах протокол

blood maxi kit2

  1. 1 мл цусны дээжин дээрээс 0,8 мл 1х SSC буффер нэмнэ. Холиод. 12,000 rpm хурдтайгаар 1 минут центрифугдэнэ.
  2. Supernatant-с 1 мл-г авч хаяна.
  3. 1 мл SSC буффер нэмээд холиод, дараа нь 12,000 rpm хурдтайгаар дахин 1 минут центрифугдсэн болно.
  4. Бүх Supernatant-аа авч хаяна.
  5. 375 мл 0,2 М ацетат натри нэмээд холино.
  6. 25 мл, 10%-ийн SDS нэмээд 5 мл протейназа К (20 мг/мл) дээрээс нь нэмнэ.
  7. Уусмалаа холиод 55°С-д 1 цаг байлгана.
  8.  10 µл фенол хлороформ нэмээд 30 секунд вортексдсон. Дараа нь 12,000 rpm хурдтайгаар 2 минут центрифугдэнэ.
  9. Шинэ тубэнд дээд усан фазыг нь аваад 1 мл, 70%-ийн этанол нэмж хольсон нь угааж буй хэрэг юм. Этанолоо бүгдийг нь асгаад ялгасан ДНХ-г гаргаж авна.

Чөмөгнөөс ДНХ ялгах

DNA

Энэхүү чөмөгнөөс ДНХ ялгах протокол нь Pilot study of “DNA extraction from archival unstained bone marrow slides: comparison of three rapid methods” Gari MA1*, Abuzenadah AM1, Chaudhary AG1, Al-Qahtani MH1, Al-Says FM2 and Dmanhouri G2 хэмээх судалгааны ажлын протокол В юм. “Чөмөгнөөс ДНХ ялгах” -ийг үргэлжлүүлэн унш

Гель электрофорез

galactose

Онолын хэсэг

Агароз нь α болон β холбоогоор холбогдсон D- болон L-галактозоос бүтдэг юм. Агарозын гинжнүүд нь мушгираа утаслагуудыг үүсгэдэг бөгөөд тэдгээр нь 20-40 нм-ийн радиустай хэт эрчлэгдсэн бүтцийг бий болгодог. “Гель электрофорез” -ийг үргэлжлүүлэн унш

EcoRI рестрикцийн энзимээр ДНХ таслах протокол

endonuclease2

Онолын хэсэг

pET-28a-c(+) вектор нь N-терминал His-Tag (тромбин) Т7-Tag бүтэцтэй атлаа дээр нь нэмэлт С-терминал His-Tag дараалалтай байдаг юм.

Т7 РНХ полимеразагаар транскрипцид орсон кодлогч хэсгийн клонинг/экспрессийн хэсгийг харуулсан диаграмм дээр бид ажилласан болно. Бид cloned insert-ийг хэрчиж авахын тулд GAATTC дарааллыг таньж тасалдаг EcoRI-г сонгон авсан. “EcoRI рестрикцийн энзимээр ДНХ таслах протокол” -ийг үргэлжлүүлэн унш

Дофамин – шагнал, урамшлын даавар

dopamine

Дофамин буюу 4-(2-аминоэтил)бензен-1,2-диол нь олон амьд организмын төв мэдрэлийн систем, тархинд нейротрансмиттерийн үүргийг гүйцэтгэдэг. Тархинд хэд хэдэн төрлийн дофамины систем байдаг бөгөөд хамгийн онцгой нь шагнал, магтаалын зан чанарыг зохицуулдаг байна. Шинжлэх ухааны түүхэнд судлагдсан ямар ч төрлийн шагнал урамшуулал нь тархин дахь дофамины хэмжээг өсгөдөг нь бүрэн тогтоогдсон юм. Кокаин, амфетамин, метамфетамин зэрэг мансууруулах бодис нь дофаминтай төстэй нөлөөллийг хэд дахин өсгөдөг ажээ. “Дофамин – шагнал, урамшлын даавар” -ийг үргэлжлүүлэн унш

Мануулын цуснаас ДНХ ялгах

manul

Доорх протокол бол амьтны цуснаас ДНХ ялгах нэгэн боломжит алтернатив протокол юм.

  1. 150 µл Мануулын (Otocolobus manul) цусны дээжин дээр 180 µл 1×SSC нэмнэ.
  2. Холиод, 12,000 rpm хурдтайгаар 1 минут центрифугдэв.
  3. Supernatant-с 200 µл-г авч хаясан.
  4. 200 µл SSC буффер нэмж холиод, Vortex-дсон.
  5. 12,000 rpm хурдтайгаар дахин 1 минут центрифугдсэн.
  6. Бүх Supernatant-аа авч хаяна.
  7. 75 µл 0,2 М ацетат натри нэмээд холив.
  8. 5 µл, 10%-ийн SDS нэмээд бас 2 µл протейназа К (10 µг/мл) дээрээс нь нэмсэн.
  9. Шинэ тубэнд дээд усан фазыг нь аваад 1 мл, 70%-ийн этанол нэмж холиод -4ºС-д хадгална.