Ноён хутагт Данзанравжаа – Зарим хүний цадигаас

Дулдуй барин гуйлга гуйн явах Өлзийт хэмээгчийн хүү Равжаа. Равжаа хүү 7 настайдаа “Хурмаст тэнгэр” хэмээх алдарт дууг зохиосон гэдэг. Тэрбээр хожмоо Говийн догшин ноён хутагт Данзанравжаа хэмээн заларсан билиг танхай яруу найрагч, соён гэгээрүүлэгч байсныг монгол хүн бүхэн мэднэ. Түүний “Зарим хүний цадигаас” зохиолыг толилуулъя. “Ноён хутагт Данзанравжаа – Зарим хүний цадигаас” -ийг үргэлжлүүлэн унш

С.Жамъянгарав (1861-1917) – Үзэсгэлэнт эхнэрийн сул шүлэг, Монголын түүхийн жишээ шүлэг

Ханчин хамбо хэмээн алдаршсан буддын шашны сонгодог боловсролтон, утга зохиолын онолч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Сүрэнхорын Жамъянгарав бол хуучин Сайнноён хан аймгийн Дэянжалбо засгийн хошуу, эдүгээгийн Архангай аймгийн Жаргалант сумын нутаг, Асаатын хүрээнд шавилан сууж агсан номын мэргэн багш юм. Тэрбээр төвд хэлээр арван гурван боть зохиолыг бичсэн бөгөөд 1903-1904 онд “Эсруа тэнгэрийн эгшиг дуун” гэдэг утга зохиолын онолын тулгуур бүтээл  нь Төвд, Монголын номын мэргэдэд ихэд үнэлэгдэж Төвдийн далай лам Түвдэнжамц эл бүтээлийг бичсэний учир түүнд “Эрдэнэ мэргэн бандид” гэдэг номын их цолыг хүртээжээ. Жамъянгарав эл бүтээлдээ дорно дахины уран сайхны сэтгэлгээний сонгодог уламжлалыг түшиглэж, монгол яруу найргийн бие даасан, тогтолцоотой онолыг боловсруулсан юм. Жамъянгарав, яруу найргийн онол, урнаар дүрслэх илэрхийлэхийн олон арга зарчмыг тайлбарлахдаа олон зуун бадаг шүлгийг бас өөрөө зохиож тэр номдоо оруулжээ. “С.Жамъянгарав (1861-1917) – Үзэсгэлэнт эхнэрийн сул шүлэг, Монголын түүхийн жишээ шүлэг” -ийг үргэлжлүүлэн унш

Н.Данзанванжил (1854-1907) – Гүнгийн зуугийн гэгээний алтан судар

«Гүнгийн зуугийн гэгээн» гэж алдаршсан эрдэмтэн хувилгаан, шүлэгч Намжилдоржийн Ишданзанванжил нь Цахар аймгийн хөвөөт цагаан хошууны Дүүрэн овоогийн хүн юм. Тэрбээр зүлэг уран зохиолын талаар «Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаал», «Галын шастир» зэрэг олон зохиол сургаалийг монгол, төвд хэлээр бичсэний дээр тэжээхүй ухааны талаар «Сувдын унжлага», «Шүрийн унжлага», «Эрдэнийн унжлага» хэмээх эм эмнэлгийн гурван зүйл номыг төвд хэлээр зохиожээ. “Н.Данзанванжил (1854-1907) – Гүнгийн зуугийн гэгээний алтан судар” -ийг үргэлжлүүлэн унш

Өглөөх дэлбээ – Курт Швиттерс (1887-1948)

Өө чи, миний 27 мэдрэхүйн хамаг хайр, би чамдаа хайртай. Чамд дуртай.

Дуртай чамд, би чамд.

Чи минийх, бид үү?

Тэр (ер нь тэгээд) хэнд хамаатай юм бэ!

Чи минь, цаглашгүй хүүхэн, чи хаа, хаа чи байна?

Хүмүүс чамайг байсан гэнэ

Тэгж л байг, ам нь юу ярихыг үл мэдэгсэд

Чи хөлдөө малгайгаа өмсөөд гаран дээрээ тэнүүчилнэ.

Гаран дээрээ чи тэнүүчилнэ.

Сайн уу, чиний улаан даашинз, цагаан хэрчдэс болгон үйрүүлэмз

Улаан би өмнөх цэцэгт дуртай, улаан би чамдаа хайртай

Чиний чи чи чинийх, би чинийх, чи минийх, бид үү?

Тэр (ингэхэд нээрээ) хүйтэн гялаанд таарах эд шүү

Өглөөний дэлбээ, улаан өглөөн дэлбээг хүмүүс юу гэх юм бэ?

Шагналын асуулт: 1. Өглөөх дэлбээ бол улаан

  1. Өглөөн дэлбээ дугуйтай
  2. Дугуй нь тэгвэл ямар өнгөтэй вэ?

Цэнхэр гэгч чиний шар үсний тэрхүү өнгө

Улаан бол чиний ногоон дугуйны эргүүлэг

Хэдий өдөр тутмын хувцасаар энгүүн бүсгүй ч,

Хэдий жижиг ногоон амьтан ч,

Би чамдаа хайртай.

Чиний чи чи чинийх, би чинийх, чи минийх, бид үү?

Тэр (ер нь нээрээ) гялалзаа тавганых л байж таараа

Өглөөн дэлбээ, өглөө

Ө-Г-Л-Ө-Ө

Ө-өнгөц, Г-гавъяа, Ө-өнгөц

Би нэрээр чинь чавдаграна

Нэр чинь зөөлөн өөх адилаар уналзана

Мэдэх үү чи, Өглөө?

Бүр аль хэдий нь мэдчихэв үү?

Хэн ч чамайг араас чинь уншиж дөнгөнө

Харин чи, бүгдээс сүржин жавхлантай нь,

Чи урдах шигээ л адил араасаа ирсэн,

Ө-Г-Л-Ө-Ө

Өнгөц гавъяа

Өөх миний нурууг цохихоор годгодоно

Өглөөний дэлбээ,

Чи дусламтгай амьтан,

Би

Хайртай

Чамд!
Би чамд хайртай!!!!

1919 он

Шүлэгч Данзанванжил (1854-1907)

Шүлэгч Данзанванжил Цахарын хөвөөт Цагаан хошууны амбан Намжилдоржын хүү болон 1854 онд төржээ. Долоон настайдаа Ордосын Жүен ван хошууны “Гүнгийн зуугийн” сүмд хувилгаанаар тодорч очоод 15 нас хүртлээ Монгол, Төвд хэл бичигт суралцаж байв. “Шүлэгч Данзанванжил (1854-1907)” -ийг үргэлжлүүлэн унш

Шүлэгч Лувсандондов (1854-1909)

Шүлэгч Лувсандондов Засагт хан аймгийн Хан Хөхий уулын хошуу-ны ноён Сэдбазарын аягач эмэгтэй Хорлоогийн хүү болон Хөх модон бар жил төржээ. Хошуу ноён Сэдбазар өв залгамжлах үр хүүхэдгүй байсан тул ядуу бүсгүй Хорлоогийн хүүг үрчлэн авсан байна. “Шүлэгч Лувсандондов (1854-1909)” -ийг үргэлжлүүлэн унш

Ишсамбуу (1847-1896) – Өнчин янзаганы үг

Эрт урьдын үйлийн эрхээр

Эргүү тэнэг адгуусны дотор

Эрхгүй гөрөөсний төрлийг авснаар

Эзэнгүй цөл говьд орогнож

Хамаагүй тэнэж яван явсаар

Хар усыг ууж, хад ууланд оршиж байтал “Ишсамбуу (1847-1896) – Өнчин янзаганы үг” -ийг үргэлжлүүлэн унш

Ерөөлч Гэлэгбалсан (1846-1923)

Монголын томоохон яруу найрагчдын тухай номноос сийрүүлэн оруулсу би. 19-р зууны үеийн зарим зохиолчид ардын ерөөлчдийн уламжлалыг хөгжүүлж аман зохиолын хэв маягаар шүлэг зохиол бичиж олонд алдаршиж байв. Үүний нэг нэртэй төлөөлөгч бол ерөөлч Гэлэгбалсан юм. “Ерөөлч Гэлэгбалсан (1846-1923)” -ийг үргэлжлүүлэн унш

Гштад – Франсис Пикабиа (1879-1953)

Тэнгис зогсоо зайгүй чулуудна

Уг үүрэг түүний нүдний цөцгийнд тольдох,

Дурсамж ой ухаанаас

Тун баяр хөөртэй

Татах хүчний найгаан

Байнгын тачаалын

Цуурайг илтгэнэ,

Надад шалтаг бий

Гэвч чадал, зориг нь алга

Нөлөө гэх хэрэггүй бараа

Хамгаас үзэсгэлэнтэй нь тэрхэн

Миний бодролдоо

Лорелай – Хайнрих Хайне (1797-1856)

Цээжинд минь тусах гунигийг

Цээргүй тайлбарлаж үл чадна

Өнө эртний домогт

Эзэмдүүлж бие минь үдгэн зовно. “Лорелай – Хайнрих Хайне (1797-1856)” -ийг үргэлжлүүлэн унш