Веб дэх геномын мэдээлэлд нэвтрэх нь

Геномын хагас болон бүрэн ДНХ-ийн зуу зуун дарааллыг GenBank-аас олж болно. NCBI нь энэхүү вебсайт дахь мэдээллийг хэрэглэгчдэд илүү ойлгомжтой байдлаар тавихыг хичээн сайжруулалт хийж байгаа ажээ.

Геномын зургийг харах нь дэлхийн газрын зураг руу харж байгаатай адил юм. Та дэлхийн газрын зургаас ямар улсууд байгааг ерөнхийд нь харж болно. Мөн та А цэгээс Б цэг хүртэлх хэсэг газрыг харж болно. Энэ хоёрт хоёуланд нь өөр төрлийн газрын зураг хэрэгтэй. Та Сан Диегогоос Блэксбург хүртэлх зайг мэдэж тэнд Блэксбургт очиж Виржиниагийн Техникийн их сургуулийн кэмпусын бүтцийг мэдэж болно. Тухайн газрын нэр, зип код нь GenBank-ийн хувьд генийн нэр, GenBank-ийн ID болох бөгөөд үүгээр нь хайж болно. Энэхүү генийн нөөцийн сангийн сайтууд нь газрын зургийн хайлтын MapQuest мэтийн сайтуудтай адил үйлчилгээ үзүүлдэг гэж хэлж болох юм.

Гэвч газрын зургийн хайлтын системийн адил геномын сангийн хайлтын систем нь хязгаарлагдмал юм. Та MapQuest-с Блэксбург дэх бүх гудамжны талаар мэдээллийг олж авч чадах боловч Энэтхэг дэх Мангалор, Кочин хоёрын дундах замын богино холбоосын талаарх мэдээллийг MapQuest-с мэдэж авах боломжгүй юм. NCBI болон EMBL-с та хүний геномын нарийн мэдээллийг олж авч чадах ч муурны геномын нарийн мэдээллийг олж авч чадахгүй юм. Учир нь муурны геномыг хараахан тайлж амжаагүй байгаа билээ. “Веб дэх геномын мэдээлэлд нэвтрэх нь” -ийг үргэлжлүүлэн унш

Advertisements