Супер нян – Антибиотикт тэсвэртэй бактери гэж юу вэ?

Антиобиотикийн үүрэг

Антибиотик бол зөвхөн бактерийн халдварын эсрэг үйлчилдэг эм юм.AMR WEEK_9.mp4_snapshot_01.11_[2016.02.25_14.29.49]  “Супер нян – Антибиотикт тэсвэртэй бактери гэж юу вэ?” -ийг үргэлжлүүлэн унш

Микрография

fleas

Нүдэнд бараг үл үзэгдэх жижиг хорхой шавж болон ургамлын нарийн бүтцийг анх удаа олон нийтэд танилцуулсан шинжлэх ухааны ном. Номыг зохиогч нь өөрийн микроскопийн дизайныг гаргаж бүтээлгэсэн Английн эрдэмтэн Роберт Хүк байлаа. Тэрээр олон янзын линзээр харсан болгоноо гайхалтай нарийвчлалтай зурж, ном болгон хэвлэсэн байна. “Микрография” -ийг үргэлжлүүлэн унш

Хүхэрт нэгдлийг исэлдүүлэгч бактериуд

Прокариотын ихэнх төлөөлөгчид хүхэрт нэгдлийг исэлдүүлэх чадвартай. Зарим гетеротроф бактерийн төрөл Bacillus, Pseudomonas болон бусад хүхэр исэлдүүлэгч бактерийн группыг өнгөгүй серобактер гэж нэрлэдэг.

Тиобактери нь эсийн энергийг хүлээн авч түүний органик биш нэгдлийг ашиглан хүхрийг исэлдүүлдэг.  Морфологи, биохимийн идэвхээр ялгаатай олон тооны автотроф болон гетеротроф бичил биетнүүд ангижирсан хүхэрт нэгдлийг исэлдүүлдэг. “Хүхэрт нэгдлийг исэлдүүлэгч бактериуд” -ийг үргэлжлүүлэн унш

Айраг – микробиологи, биохимийн судалгаа

Манай оронд гүүний айраг үйлдвэрлэх явдал олон зуун жилийн түүх уламжлалтай юм. Гүүний айргийг БНМАУ –аас гадна  Бүгд Найрамдах Казах ба Киргиз улс, Автономит Башкир мөн Халимаг улсад хийдэг. Монгол оронд айраг бол өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булган, Өвөрхангай, Төв, Дундговь аймгууд айраг үйлдвэрлэдэг гол нутаг юм. Гүүний айргийг зун, намрын улиралд хийдэг уламжлалтай боловч гүүг нэмэгдэл тэжээлээр тэжээсэн нөхцөлд жил тойрон сааж айраг исгэж болно. Гүүний айраг бол манай хүн ардын зун цагт өдөр тутмын хэрэгцээт хүнсний чухал зүйл болохоос гадна эмчилгээ сувилгааны чанартай бүтээгдэхүүн болдог. “Айраг – микробиологи, биохимийн судалгаа” -ийг үргэлжлүүлэн унш

Тараг – судлагдсан байдал, тараг бүрэх

Монгол тараг нь манай оронд өргөн тархсан түгээмэл цагаан идээ юм. Монгол таргийн хөрөнгийн микрофлор, амт чанар дэлхийд нэрд гарсан болгарын тарагтай ихээхэн ойролцоо гэж үздэг. Болгар маягийн таргийг Балканы хойгийн орнууд, Кавказын улс үндэстэн хэрэглэдэг. Балканы хойг дээр оршин сууж байсан Слав үндэстэн энэ цагаан идээг тэнд нүүдэллэн очсон нүүдэлчин аймгуудаас уламжлан авсан гэдэг. “Тараг – судлагдсан байдал, тараг бүрэх” -ийг үргэлжлүүлэн унш

Сүүн хүчлийн бактери

Сүү нь найрлагандаа амьд бие махбодийн амьдрал, үйл ажиллагаа, өсөлт, үржилд зайлшгүй шаардлагатай шимт бодисуудыг агуулсан биологийн шингэний хувьд ямар ч бүл, төрөл, зүйлийн бичил биетэн өсөж, үржих таатай орчин болно. “Сүүн хүчлийн бактери” -ийг үргэлжлүүлэн унш

Бактериоцины антибиотикоос ялгагдах ялгаа

Хөгц мөөг болон зарим бактерийн ялгаруулдаг антибиотик нь бусад бактерийн эсийн ханын үүсэлтийг дарангуйлдаг. Эсийн хананд нь үйлчлэл үзүүлж задалдаг.

Антибиотик нь сонгомол үйлчилгээтэй (жишээ нь нэг антибиотик Грам эерэг, нөгөө антибиотик Грам сөрөг эсийн ханатай бактерид үлчилнэ.) Мөн зарим антибиотикууд болох жишээлбэл Streptomyces бактерийн антибиотик бусад бактерийн уургийн синтезийг дарангуйлдаг. “Бактериоцины антибиотикоос ялгагдах ялгаа” -ийг үргэлжлүүлэн унш

Хөрсний эрүүл ахуй, микробиологийн судалгаа

Хөрсний байдалд эрүүл зүйн дүгнэлт өгөх, хөрсний цэвэрших чадварыг тодорхойлох, хот суурингийн барилга байгууламжын газар олгох, хөрсний бохирдлыг таслан зогсоох арга замыг судлах, хөрсний микроорганизмийн үйл ажиллагаа байгалийн орчинд хэрхэн нөлөөлж байгаа зэргийг тодорхойлох мөн тахал судлалын шаардлагаар эмгэг төрөгч бичил биетнийг илрүүлэх зорилгоор хөрсөнд эрүүл зүйн нян судлалын шинжилгээ хийдэг. “Хөрсний эрүүл ахуй, микробиологийн судалгаа” -ийг үргэлжлүүлэн унш

Хөрсний бохирдол

Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус бохирдуулагч эх үүсвэр болдог. Органик бодисын зэрэгцээгээр эдгээр бохирдолтой хамт их хэмжээний микроорганизм хөрсөнд ордог. Хөрсний бохирдлыг дараах хэлбэрт хуваан авч үздэг. “Хөрсний бохирдол” -ийг үргэлжлүүлэн унш

Хүнс хамгаалах технологийн үндэс, физик аргууд

Хүнс нь химийн найрлагын хувьд микроорганизмыг өсөх, үржих сайн нөхцөл бүрдүүлнэ. Зөвхөн цөөн тооны хүнсний бүтээгдэхүүн, тухайлбал хатаасан самар болон хальс жимс нь байгалийн төрхөөрөө удаан хугацаанд хадгалагдах боломжтой. Тэдгээрийн ихэнх хэсэг нь бактери стрептолицет, дрожжи эсвэл хөгц мөөгөнд идэгдэн богино хугацаанд задардаг. Хүнсний бүтээгдэхүүнийг ялзруулагч микроорганизмын бодисын солилцооны процессын дүнд амт ба төлөв байдлын өөрчлөлт зэрэг чанар муудаад зогсохгүй бүрэн ялзрах нь элбэг тохиолддог. Хүнсний бүтээгдэхүүн хордуулагч үүсгэгч, тухайлбал Clostridium botulinum нь хүчтэй хордолт, заримдаа үхэлд хүргэх хордолтын шалтгаан болсон токсин үүсдэг. Цөөн тооны микроорганизм нь тодорхой хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагыг эерэгээр өөрчилдөг. Мөн физик –химийн болон энзимт процесс нь хүнсний бүтээгдэхүүний хүссэн эсвэл хүсээгүй чанарын өөрчлөлтөд оруулдаг.

“Хүнс хамгаалах технологийн үндэс, физик аргууд” -ийг үргэлжлүүлэн унш