Супер нян – Антибиотикт тэсвэртэй бактери гэж юу вэ?

Антиобиотикийн үүрэг

Антибиотик бол зөвхөн бактерийн халдварын эсрэг үйлчилдэг эм юм.AMR WEEK_9.mp4_snapshot_01.11_[2016.02.25_14.29.49]  “Супер нян – Антибиотикт тэсвэртэй бактери гэж юу вэ?” -ийг үргэлжлүүлэн унш

Улаан бугат агуйн хүмүүс

reddeercavepeople

1979 онд БНХАУ-ын Гуанши мужийн Лонлин агуйгаас бүрэн бус гавлын яс олдсон байна. Адил хүний бусад ясыг Юннан мужийн Малудон (Улаан бугат агуй) агуйгаас олсон ажээ. Цацраг идэвхт нүүрстөрөгчийн оношлогоогоор 14,500-11,500 жилийн өмнө эдгээр хүмүүс амьдарч байсан нь тогтоогджээ. Энэ үед хамгийн хожуу үе хүртэл амьд байсан Неандерталь болон Homo floresiensis нар хүртэл устсан байсан юм. Иймээс энэ хүн нь орчин үеийн хүнтэй зэрэгцэн амьдарч байсан хамгийн сүүлчийн хүний эртний зүйл ч байж мэдэхээр болоод байна. Олдвор олдсон агуйгаас эдгээр хүмүүсийн алж идсэн том буганы яснууд мөн олдсон юм.

56734057b1c8d

Гэхдээ хэдий харьцангуй саяхныг хүртэл оршин тогтносон ч эдгээр хүмүүс нь Неандерталиас илүү эртний шинж тэмдгийг агуулсан байдаг. Жишээ нь хавтгай нүүр, өргөн хамар, дугариг эрүүтэй, том араа, өргөн хөмсөгний яс, гавлын зузаан яс, харьцангуй бага хэмжээний тархитай зэрэг шинжүүд үүнд багтана. Мөн энэ нас бие гүйцсэн хүний жин 50 кг байгаа нь орчин үеийн хүний стандартаар тун жижигтээ орж байгаа юм. Гэхдээ тухайлан судалсан эрдэмтэд энэ нь зөвхөн ганц яс учраас баттай зүйл хэлэхэд эрт байна хэмээцгээсэн байна.

1403148629103

Гэхдээ энэ хүний дунд чөмөгний ясан дээр хийсэн судалгаагаар уг дунд чөмөгний яс нь Homo habilis болон Homo erectus-ын (1,5 сая жилийн өмнө үүссэн) зүйлүүдтэй тун төстэй байгаа нь хачирхалтай нээлт болжээ.

5673407c6084a
Улаан бугат агуйн хүний болон орчин үеийн хүний дунд чөмөгний ясны харьцуулалт

Гэвч энэ хүнийг бие даасан зүйл гэдэг дээр эрдэмтэд маргалдсаар буй. Зарим эрдэмтэд энэ хүнийг Денисовын хүн болон орчин үеийн хүний эрлийзжилтээс үүссэн гэж үзэж байхад зарим нь бөглүү газар хөгжсөн орчин үеийн хүний нэгэн хэлбэр гэсэн байна. Орчин үеийн хүмүүс Зүүн өмнөд Ази руу 70,000 жилийн өмнөөс Африкаас нүүдэллэн ирэхдээ эртний хэлбэрийн хүмүүстэй эрлийзжэн улмаар тусгаарлагдсан нутагт үлдсэн эрлийз омог саяхныг хүртэл оршин тогтносон байх боломжтой. Ази руу ирсэн эхэн үеийн орчин хүмүүсийн яс ч эртний хэлбэрийн шинжүүдийг агуулж байсан нь Лаос зэргээс олдсон 63,000 жилийн өмнөх олдвороос бас харагддаг. Ямартай ч хүний эволюци хөгжил хийгээд дэлхийгээр тархан суурьшсан түүх нь тун ярвигтай гэдэг нь гарцаагүй болоод байна.

Enigma-Man_A-Stone-Age-Mystery-from-ABC-Commercial

Одоогоор энэ хүн нь хүний шинэ зүйл гэхийг бүрэн баталгаажуулах баримт хангалтгүй байна. ДНХ-ийн шинжилгээ энэ маргаанд цэг тавьж мэдэх юм.

Биеэ алдсан эр

Иэн Уотерманы бие 19-тэйд нь мэдээгүй болжээ. Маш ховор вирус түүний төв мэдрэлийн системд халдварласан байна. Хүзүүнээс нь доош хүрэлцэх мэдрэхүй үгүй болсон тул  хөлөө яаж хөдөлж байгааг мэдрэхгүй. Хэдий саажилт явагдаагүй ч биеэ мэдрэхээ больсон нь энэ юм. Проприо-мэдрэхүй нь бидний орчин тойрноо мэдрэх хамгийн гол мэдрэхүй ч бидний ихэнх маань үүнийг мэддэггүй. Одоогоор Үүнээс гадна Дэлхийд ийм төрлийн өвчтэй хүн ердөө 10 байдаг. Иэн Уотерман  тэдний нэг. Иэн уг өвчнөөр өвчилсөн хүмүүсээс цор ганцаараа хүний тусламжгүй зогсож, явж чаддаг. Гэвч гаднаасаа зүгээр харагдах ч Иэн дотроо төв мэдрэлийн системийн эндэгдэлтэй тэмцсээр байгаа юм. Энэ бол Иэний түүх. Түүний ховор өвчин болоод ер бусын илааршилтын тухай юм. “Биеэ алдсан эр” -ийг үргэлжлүүлэн унш