Цахилгаан цөмийн реакторын боломжит нэгэн хувилбар

ОРШИЛ

Бид энд цөмийн эрчим хүчний өмнө тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх, аюулгүй ажиллагаатай, экологийн хувьд цэвэр цахилгаан цөмийн реакторын нэг хувилбарыг товч авч үзлээ.  “Цахилгаан цөмийн реакторын боломжит нэгэн хувилбар” -ийг үргэлжлүүлэн унш

Ноён хутагт Данзанравжаа – Зарим хүний цадигаас

Дулдуй барин гуйлга гуйн явах Өлзийт хэмээгчийн хүү Равжаа. Равжаа хүү 7 настайдаа “Хурмаст тэнгэр” хэмээх алдарт дууг зохиосон гэдэг. Тэрбээр хожмоо Говийн догшин ноён хутагт Данзанравжаа хэмээн заларсан билиг танхай яруу найрагч, соён гэгээрүүлэгч байсныг монгол хүн бүхэн мэднэ. Түүний “Зарим хүний цадигаас” зохиолыг толилуулъя. “Ноён хутагт Данзанравжаа – Зарим хүний цадигаас” -ийг үргэлжлүүлэн унш

Улаанбаатар хотын агаарын утааны бохирдлыг багасгах асуудалд

Д.Мягмарбаатар, Б.Пунцагдулам (Физик технологийн хүрээлэн, ШУА)

Товч агуулга

Энэ өгүүлэлд агаарын утааны бохирдол, хотын гэр хорооллоос гарч буй утаан дахь хорт бодисын агууламжийг багасгах арга замын талаар өгүүлнэ. “Улаанбаатар хотын агаарын утааны бохирдлыг багасгах асуудалд” -ийг үргэлжлүүлэн унш

Кеннет Кларкын санаа оноо буюу ‘Соёл иргэншил’ цуврал

Кеннет Кларк нь дэлхийд нэртэй түүхч, урлаг судлаач, зохиолч байсан агаад BBC-д зориулан хийсэн Соёл иргэншил гэх барууны түүх, урлагийн талаарх тун сонирхолтой цуврал баримтат кино нь 1969 онд гараад хит болж байжээ (тухайн үеийн хүмүүсийн боловсрол сайн байсны баталгаа гэлтэй).  “Кеннет Кларкын санаа оноо буюу ‘Соёл иргэншил’ цуврал” -ийг үргэлжлүүлэн унш

Всеволод Емильевич Мейерхольд (1874-1940)

Всеволод Мейерхольд нь хорьдугаар зууны Театрт том хувь нэмэр оруулагч, шинийг санаачлагч, чадварлаг найруулагч байсан юм. Всеволод Мейерхольд нь театрын түүхэнд хамгийн их шинэ санаа гарган, өөрчлөлтийг шийдэмгий хийдэг байснаараа алдаршсан билээ. Түүнийг алдарт театрын найруулагч Константин Станиславксийтай арга барилаараа эсрэгцэж гарч ирсэн томоохон найруулагч гэж үздэг юм. Мейерхольд бол театрын урлагт анхны симболист хэв маягийг бий болгосон Оросын найруулагч юм. Түүний арга барил конструктивист, экспрессионист зэрэг урсгалуудтай холилдсон байдгаараа онцлог юм.

“Всеволод Емильевич Мейерхольд (1874-1940)” -ийг үргэлжлүүлэн унш

Хаяа тэлэх анхны алхам

Эдүгээ хүртэлх дэлхийн улс гүрэн бүр ашиг сонирхлоосоо болж бусадтай дайтах уу? Эсвэл найрамдах уу гэдэг асуултанд өөр өөрийнхөө эрх ашгийн үүднээс хариулж ирсэн юм. Түүхээс үзэхүйд, найрамдахаасаа илүү дайтах замыг сонгож байсан нь их зонхи. Тэр тусмаа XIII-XIY зуунд шүү дээ. Цаг үе бол түүхийн дуран авай болой. “Хаяа тэлэх анхны алхам” -ийг үргэлжлүүлэн унш

С.Жамъянгарав (1861-1917) – Үзэсгэлэнт эхнэрийн сул шүлэг, Монголын түүхийн жишээ шүлэг

Ханчин хамбо хэмээн алдаршсан буддын шашны сонгодог боловсролтон, утга зохиолын онолч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Сүрэнхорын Жамъянгарав бол хуучин Сайнноён хан аймгийн Дэянжалбо засгийн хошуу, эдүгээгийн Архангай аймгийн Жаргалант сумын нутаг, Асаатын хүрээнд шавилан сууж агсан номын мэргэн багш юм. Тэрбээр төвд хэлээр арван гурван боть зохиолыг бичсэн бөгөөд 1903-1904 онд “Эсруа тэнгэрийн эгшиг дуун” гэдэг утга зохиолын онолын тулгуур бүтээл  нь Төвд, Монголын номын мэргэдэд ихэд үнэлэгдэж Төвдийн далай лам Түвдэнжамц эл бүтээлийг бичсэний учир түүнд “Эрдэнэ мэргэн бандид” гэдэг номын их цолыг хүртээжээ. Жамъянгарав эл бүтээлдээ дорно дахины уран сайхны сэтгэлгээний сонгодог уламжлалыг түшиглэж, монгол яруу найргийн бие даасан, тогтолцоотой онолыг боловсруулсан юм. Жамъянгарав, яруу найргийн онол, урнаар дүрслэх илэрхийлэхийн олон арга зарчмыг тайлбарлахдаа олон зуун бадаг шүлгийг бас өөрөө зохиож тэр номдоо оруулжээ. “С.Жамъянгарав (1861-1917) – Үзэсгэлэнт эхнэрийн сул шүлэг, Монголын түүхийн жишээ шүлэг” -ийг үргэлжлүүлэн унш

Н.Данзанванжил (1854-1907) – Гүнгийн зуугийн гэгээний алтан судар

«Гүнгийн зуугийн гэгээн» гэж алдаршсан эрдэмтэн хувилгаан, шүлэгч Намжилдоржийн Ишданзанванжил нь Цахар аймгийн хөвөөт цагаан хошууны Дүүрэн овоогийн хүн юм. Тэрбээр зүлэг уран зохиолын талаар «Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаал», «Галын шастир» зэрэг олон зохиол сургаалийг монгол, төвд хэлээр бичсэний дээр тэжээхүй ухааны талаар «Сувдын унжлага», «Шүрийн унжлага», «Эрдэнийн унжлага» хэмээх эм эмнэлгийн гурван зүйл номыг төвд хэлээр зохиожээ. “Н.Данзанванжил (1854-1907) – Гүнгийн зуугийн гэгээний алтан судар” -ийг үргэлжлүүлэн унш

Өглөөх дэлбээ – Курт Швиттерс (1887-1948)

Өө чи, миний 27 мэдрэхүйн хамаг хайр, би чамдаа хайртай. Чамд дуртай.

Дуртай чамд, би чамд.

Чи минийх, бид үү?

Тэр (ер нь тэгээд) хэнд хамаатай юм бэ!

Чи минь, цаглашгүй хүүхэн, чи хаа, хаа чи байна?

Хүмүүс чамайг байсан гэнэ

Тэгж л байг, ам нь юу ярихыг үл мэдэгсэд

Чи хөлдөө малгайгаа өмсөөд гаран дээрээ тэнүүчилнэ.

Гаран дээрээ чи тэнүүчилнэ.

Сайн уу, чиний улаан даашинз, цагаан хэрчдэс болгон үйрүүлэмз

Улаан би өмнөх цэцэгт дуртай, улаан би чамдаа хайртай

Чиний чи чи чинийх, би чинийх, чи минийх, бид үү?

Тэр (ингэхэд нээрээ) хүйтэн гялаанд таарах эд шүү

Өглөөний дэлбээ, улаан өглөөн дэлбээг хүмүүс юу гэх юм бэ?

Шагналын асуулт: 1. Өглөөх дэлбээ бол улаан

  1. Өглөөн дэлбээ дугуйтай
  2. Дугуй нь тэгвэл ямар өнгөтэй вэ?

Цэнхэр гэгч чиний шар үсний тэрхүү өнгө

Улаан бол чиний ногоон дугуйны эргүүлэг

Хэдий өдөр тутмын хувцасаар энгүүн бүсгүй ч,

Хэдий жижиг ногоон амьтан ч,

Би чамдаа хайртай.

Чиний чи чи чинийх, би чинийх, чи минийх, бид үү?

Тэр (ер нь нээрээ) гялалзаа тавганых л байж таараа

Өглөөн дэлбээ, өглөө

Ө-Г-Л-Ө-Ө

Ө-өнгөц, Г-гавъяа, Ө-өнгөц

Би нэрээр чинь чавдаграна

Нэр чинь зөөлөн өөх адилаар уналзана

Мэдэх үү чи, Өглөө?

Бүр аль хэдий нь мэдчихэв үү?

Хэн ч чамайг араас чинь уншиж дөнгөнө

Харин чи, бүгдээс сүржин жавхлантай нь,

Чи урдах шигээ л адил араасаа ирсэн,

Ө-Г-Л-Ө-Ө

Өнгөц гавъяа

Өөх миний нурууг цохихоор годгодоно

Өглөөний дэлбээ,

Чи дусламтгай амьтан,

Би

Хайртай

Чамд!
Би чамд хайртай!!!!

1919 он