Истер арлын энгийн эдийн засаг

Энд Лотка-Волтеррагийн хүн төрөлхтөн нь араатан, харин нөөц бол золиос гэсэн араатан-золиосын загвартай холбоотой дахин сэргээгдэх нөөц болон хүн амын өсөлтийн динамикийн хоорон дахь ерөнхий тэнцвэрийг авч үзэх болно. Энэхүү загвараа Истер арлын хөгжин дээшлэлт, унан буурахтай холбон үзэх болно. Нөөцийн дахин сэргээгдэх байдлыг ихэсгэснээр бид Полинезийн бусад хэсэгт ч жишээг авч үзэж болох юм. Бид өөр хүн амын илүүдэлтэй болон нөөцийн доройтолтой иргэншлийг ч тодорхойлж болно. “Истер арлын энгийн эдийн засаг” -ийг үргэлжлүүлэн унш

Мөрдөгч эдийн засаг

Хүн бүхэн байгалийн зохиосон хүслийн тухай яруу найраг юм (Р.Чойном). Гэвч тэрхүү хүсэл гэгч зүйлс хэрхэн бий болж, хэрхэн биелэгдэж байгаа талаарх олон зүйлсийг эдийн засгийн онолоор тайлбарлаж болно. Бид олон зүйлийг ертөнц дээр тогтсон зүй тогтлын дагуу өөрийн эрхгүй хийж, үйлдэж байдаг. Үүний учир нь энгийн л нэгэн эдийн засгийн онолын ойлголт буюу хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн ханамжаа эсвэл ашгаа хамгийн их байлгах гэсэн хүсэлд захирагддагтай холбоотой. Энгийнээр хэлвэл хүн бүр нийгмийн хуулинд захирагддаг. Хүн нийгмийн л амьтан учраас үйл хөдлөл нь эдийн засгийн хуулиудаар тайлбарлагдана. Гэвч энэхүү “хууль” хэмээх ойлголт нь огт хувьсан өөрчлөгддөггүй статик шинж чанартай зүйл огт биш юм. Шилдэг эдийн засагчдийн ачаар эдийн засгийн онол улам шинэчлэгдэн баяжигдаж байдаг. Эдийн засгийн бүтээл бүрийг илэрхийлж буй уран зохиолын хэлбэр нь үе үеийн уншигчдын сонирхолыг ихээр татсаар байгаа билээ. Тэр дундаа эдийн засагч мөрдөгч 2-ын хоорондын холбооны талаар энэхүү эссенд өгүүлэх болно. “Мөрдөгч эдийн засаг” -ийг үргэлжлүүлэн унш

Оросын эдийн засгийн түүх

Дэлхийн хамгийн том газар нутгийг эзлэн оршиж буй Орос орон.   Энэ улсын ард түмэн 13-р зууны Монголчуудын эзлэн түрэмгийллээс Дэлхийн 2-р дайны нацист германчуудын заналхийлэл хүртэлх маш олон зовлонг туулан байж өнөөдрийн энэ их газар нутаг, баялагтайгаа үлдэж чадсан хүмүүс. 19-р зуунд хамжлагат ардууд чөлөөлөгдсөн ч 20-р зууны эцсээр л өөрсдийн жинхэнэ эдийн засгийн эрх чөлөөг олж авж чадсан юм. Тэд Агуу Петрийн хаанчлалын үед дэлхийд нөлөөлөгч томоохон гүрэн болж чадсан бөгөөд энэ хүчээ одоо ч алдаагүй, тодорхой хэмжээгээр хадгалсаар яваа хэмээн би боддог. Үүний хамгийн том илрэл нь яах аргагүй ЗХУ. Хүйтэн дайны нэгэн талыг тодорхойлогч байсан энэ гүрэн 70 жилийн туршид оршин тогтносон. Эдийн засгийн хувьд маш үр ашиггүй зарцуулалттай байсан хэдий ч төмөр хөшигний ачаар энэ бүхнийг барууны ертөнцөөс нууж чадсан байдаг. Тэглээ гээд хэзээ нэгэн цагт нурах нь тодорхой байсан энэхүү эдийн засгийн систем аврагдаж үлдэж чадаагүй. 1990-ээд оны шинэчлэлийн ачаар зөв замдаа бага зэргийн гажуудалтайгаар давхин орсон. Энэ бүх түүхэн үйл явдлуудын дараагаар ч Орос улс өөрийн гэсэн дэлхийд нөлөөлөх нөлөөллийн хүчээ алдаагүй л яваа юм. “Оросын эдийн засгийн түүх” -ийг үргэлжлүүлэн унш

Эртний Хятадын философи болон Маркс, Мао нарын үзэл

Сонгодог эдийн засгийн амин сүнс нь болсон капиталист нийгмийг эсэргүүцсэн Маркс, Мао хоёр. Тэдний хувьд чөлөөт зах зээл нь тэгш байдлыг үгүй хийн, анги давхаргын ялгааны улмаас ард иргэд маш ядуу байна гэдэг байж. Гэхдээ эдгээр 2 хүний үзэл бодол болоод социалист нийгмийг бүтээх арга нь өөр байсан. Хамгийн гол ялгаа нь Маркс диалектик материалист байсан бол Мао идеалист сэтгэлгээтэй байжээ. Тэдний хүсч байсан нийгэм мөн адил өөр өөр байсан. Карл Маркс хүн бүр тэгш утопи нийгмийг хүсч байсан бол Мао Зе Дун хувьсгалт ертөнцийг үгүй болгохыг хүсээгүй. Магадгүй ийм байсан болохоор л Марксын үзэл бүх социалист дэглэмүүдийн үндэс суурь болон ашиглагдаж, харин Маогийн эдийн засгийн шинэчлэлийн үр дүнд 20 сая тариачид өлсгөлөнгөөр нас барсан байж болох юм. Энэ 2 хүний үзэл бодолтой Хятадын эртний сургааль зарим нэг талаараа төстэй. Хүнлэг байдал, шударга ёсыг номлодог энэхүү эртний сургааль нь олон хүний хувьд амьдралын философи болсон байдаг. Марксын зарим нэг санаа нь хүртэл үнэхээр ижилхэн учраас энэхүү эссенд эртний Хятадын гүн ухааныг харьцуулан оруулж байгаа юм. Эцсийн үр дүнд хүн болгон л энх тайван, тэгш, шударга нийгэмд амьдрахыг хүсэмжилж байсан боловч аль ч социалист дэглэм энэ бүхнийг гүйцэлдүүлж чадаагүй. “Эртний Хятадын философи болон Маркс, Мао нарын үзэл” -ийг үргэлжлүүлэн унш

Улс орны хөгжлийн тухай

Хэрэв энэ ойлголтыг нэгэн өгүүлбэрээр тодорхойлдог байсан бол дэлхийн олон улсуудын хувьд хөгжил гэдэг тийм ч асуудал байхгүй байх байсан. Үүнийг тодорхойлдог олон онол загварууд байдаг ч бүгд нийтлэг болон ялгаатай талуудтай. Хөгжил гэдэг үгийн утгаас харахад өөрийн одоогийн байгаа доогуур түвшингээ илүү дээшлүүлэх, сайн сайхан амьдрах эрмэлзэл гэж ойлгож болно. Угтаа хэн ч бусдаас доогуур амьдрахыг хүсдэггүй. “Улс орны хөгжлийн тухай” -ийг үргэлжлүүлэн унш

Компанийн өрсөлдөх чадвар

Бидний эргэн тойрон, амьдарч буй хүрээлэн байгаа орчин, түүний бүрдэл хэсгүүд энэ бүхэн хоорондоо уялдаатай байдгийг бид мэднэ, харин энэ орчинд амьдрахдаа бид үргэлж өрсөлдөөнт байдалд байдаг. Амьдрал хэдийгээр хамтын байдаг ч өрсөлдөөнийг даван гарч байж бид энд үлддэг, оршин тогтнодог. Харин пүүсүүдийн хувьд үүнд хэрхэн хариулт өгдөг бол? Аливаа байгууллага, аж ахуй нэгж, үйлдвэрийн газрууд бүгдээрээ өөр хоорондоо өрсөлдөж аль нь илүү ашиг олж байна, аль нь илүү зах зээл дээр удаан оршин тогтнож байна, аль нь илүү сайн чанарын бүтээгдэхүүнийг хямдхан зардлаар үйлдвэрлэж худалдан авагчдаа хурдан шуурхай түгээж байна гэхчлэн янз бүрийн байдлаараа өрсөлдөж байдгийг бид мэдэх билээ. “Компанийн өрсөлдөх чадвар” -ийг үргэлжлүүлэн унш

Их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадварыг сайжруулах арга зам ба боломж

Ш.Ихбаяр, СУИС-РТМУС

2019 оны 01 сарын 28

Товч агуулга

Их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадвар нь оюутнуудын хичээл сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлсийн хувьд ач холбогдлоор суралцагчийн хичээл зүтгэлийн дараа орохуйц хамгийн гол хүчин зүйл гэж таамаглаж байна. Иймийн тул багш нарын харилцааны ур чадвараа сайжруулах арга замуудыг өмнөх судалгаанууд дээр үндэслэн хоёр үндсэн хэсэгт хувааж авч үзэв: Багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар, багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадвар. Багшийн хүн хоорондын харилцааны ур чадварыг нийгмийн харилцааны хэлбэр, харилцааны зовнилын түвшин, харилцах эрмэлзэл гэсэн гурван зан байдалд хувааж авч үзсэн ба эдгээр зан байдлуудыг эерэг тийш ухамсартайгаар хөгжүүлснээр аливаа багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар дээшлэх болно. Багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадварыг багшийн ойлгомжтой байдал, багшийн ойр байдал гэсэн хоёр үндсэн ур чадварт задлан үзсэн агаад энэхүү хоёр чадварыг хөгжүүлснээр багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадварт ахиц гарна.

Түлхүүр үгнүүд: Багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар, багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадвар, багш, суралцагч “Их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадварыг сайжруулах арга зам ба боломж” -ийг үргэлжлүүлэн унш

Нөхөн сэргээгдэх эрчим хүчний эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх нөлөө

Шийдвэрлэх асуудал, ач холбогдол

“Ногоон эдийн засаг” хэмээх эдийн засгийн салбар нь 2 жилийн өмнөөс бие даан хөгжиж ирсэн. Урьд нь Байгаль орчны эдийн засгийн хүрээнд яригддаг асуудал төдий байсан боловч өнөөгийн нөхцөлд тогтвортой хөгжил хэмээх асуудал хурцаар тавигдаж эхэлж байна. Дэлхий дээрх нөөц баялаг хязгаарлагдмал учраас бид хүссэн хэмжээгээрээ хэрэглэж чадахгүй. Ногоон эдийн засгийн асуудлууд дотроос сэргээгдэх эрчим хүчний асуудал илүү сонирхол татаж байгаа юм. Учир нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хүн амын түвшинг дагаад эрчим хүчний хэрэглээ хурдацтай өсөж байгаа ба үүний хажуугаар бохирдолын хэмжээ бидний санааг зовоосоор байна. Нөхөн сэргээгдэх эрчим хүчний салбар нь 20-р зууны сүүлчээс хөгжиж эхэлсэн ба 2005 оны байдлаар энэ салбарт шинээр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд 38 тэрбум долллараар хэмжигдэж байгаа юм.

Өнөөдөр дэлхийн цаг агаарын дулаарал олон хүний санааг зовоож байна. Гэтэл дэлхийн дулааралд нөлөөлөгч гол хүчин зүйл болох хүлэмжийн хийн ялгаралын гуравны хоёр нь эрчим хүчний салбараас үүдэлтэй байгаа юм. Тиймээс эрчим хүчний бодлогодоо өөрчлөлт оруулахгүй бол дулааралын асуудлыг шийдэж чадахгүй.[1]  “Нөхөн сэргээгдэх эрчим хүчний эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх нөлөө” -ийг үргэлжлүүлэн унш

Үндэсний үйлдвэрлэл ба эх орны хөгжил

Амьдрал өөрөө аз жаргал. Дэлхийн аль ч улсад амьдарч буйгаас үл хамааран зөвхөн хувь хүн өөрөөс нь л ирээдүйн амьдрал нь шалтгаалах болно. Өнөөгийн дэлхийн дүр төрх капитализмын хэтэрхий харгис ч гэмээр хуулинд захирагдаж байгаа боловч үүнээс харин шантарч болохгүй. Бид ажил хийж байж л амьдрах ёстойг түүх бидэнд харуулсаар байгаа атал яагаад зарим хүмүүс зөвхөн өөрсдийн биеийн амрыг бодож, гутрангиар сэтгэн сууна вэ? Хүн бүхэн өөдрөг байснаар Монголын ирээдүй ч өөдрөг, гэрэл гэгээтэй байна гэдэгт би итгэдэг. Зөвхөн мөрөөдөөд суух хэзээ ч хангалттай байдаггүй. Хөдөлмөрийн ачаар үйлдвэрлэл маань сэргэж, үүнийгээ ч дагаад мууг бодож суух завтай хүн байхгүй болвол хэн манай Монгол орны хөгжилд саад болж чадна гэж, магадгүй бидний залхуурал болоод бодлогогүй алхамууд л хамгийн том саад бологчид бизээ. Эдийн засгийн бодит секторуудын хувьд хувийн сектор л хөгжлийн гол тулгуур байх ёстой. Өнөөдрийн ардчилсан нийгэмд амьдарч байгаа бид маш азтай хүмүүс. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай үед хувийн аж ахуйг хүссэнээрээ эрхэлж, улс орныхоо хөгжилд өөрийн бага ч гэсэн хувь нэмрийг оруулахыг хүсэж байсан хүмүүстэй харьцуулвал эрх чөлөө хангалттай байна. Гагцхүү хийх л хэрэгтэй. “Үндэсний үйлдвэрлэл ба эх орны хөгжил” -ийг үргэлжлүүлэн унш

Их Хятадын бага асуудал буюу цахилгаан эрчим хүчийг экспортлох боломжийн тухай

Манай өмнөд их хөрш болох Хятад улсын эрчим хүчний хөгжлийн асуудал, болон манай улсаас цахилгаан эрчим хүч экспортлох тухай холбогдох байгууллагын хооронд явагдаж байгаа саналыг иш үндэс болгон Хятад улсын 21-р зууны хөгжлийн чиг хандлагыг хөндөх нь зүйтэй гэж үзэж байна. Хүн төрөлхтөн, улс орны хамгийн чухал мөрөөдөл бол хямд найдвартай, цэвэр эрчим хүчний эх сурвалжтай болох явдал гэж тэмдэглэсэн байдаг. Нэг ном зохиолд “хамгийн бага улсад ч гэсэн өөрийн том хүсэл эрмэлзэл байдаг” гэсэн байхыг олж үзээд үүнийг бичихэд хүргэж байна.

Эрчим хүчний аюулгүй байдал нь 21-р зууны дэлхийн хөгжил, тогтвортой байдлын гол сорилт, улс орны гадаад бодлогыг тодорхойлогч чухал хүчин зүйлийн нэг болоод байгааг бид дэлхийн нийтэд болж байгаа үйл явдаас ургуулан “эрчим хүчний хямралын зуун” буюу “албаар” тэгэж ойлгох ёстой болж байна.  Хөгжингүй ноёрхож байгаа улс орон ч гэсэн дэлхийн тавцанд өөрийн үүрэг зорилго, нэр хүндийг улам өсгөх, улмаар тэр зорилго нь ядуучуудыг тэгтэх, зээл тусламжийн доор нуугдаж “гегемоничлох” бодлогоо биелүүлэхийг хичээдэг. Улс орон бүр л өөрийн зорилгоо өөрт нуугдмал түлш эрчим хүчний нөөцөө “хөдөлгөөнд оруулж” бие биенээсээ хамааралтай болж байгаа бөгөөд ихэнх нь ийм нөхцөлд аж төрж, ирээдүйнхээ төлөө зовинож байдаг. Ялангуяа Хятад, Энэтхэг зэрэг “том эдийн засгийн үсрэлт“ дэлхийн эрчим хүчний хямралд хир үүрэг гүйцэтгэх бол, ө.х. өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ хэрхэн хангах вэ гэдэг асуудал ганц, хоёр улсын хүрээнээс халих шинжтэй болжээ. “Их Хятадын бага асуудал буюу цахилгаан эрчим хүчийг экспортлох боломжийн тухай” -ийг үргэлжлүүлэн унш