Абстракт урлагийн ач холбогдол

Жексон Поллокийн “Зун цаг: Дугаар 9А” гэсэн зургийн өмнө зогсох олонх хүн харь мэдрэмжийг авах болно. Гэвч энэ харь мэдрэмжийн гүнд хөдөлгөөн, эрч хүчийг тунхагласан хөөр инээд байгааг мэдрэмжтэй хүмүүс авах нь мэдээж. Энэ жишээ л гэхэд абстракт урлаг сэтгэл хөдлөлд шууд нөлөөлдөг болохын баталгаа юм. “Абстракт урлагийн ач холбогдол” -ийг үргэлжлүүлэн унш

Сурталчилгаа

Нейроэстетик: Рамачандраны урлагийн 10 зарчим

Урлагийг танин мэдрэхүй болон бүтээхүйн үйл явцыг төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа талаас нь тайлбарладаг шинжлэх ухаан. Эмпирик гоо зүйн дэд салбар. Нейроэстетикийг судлах нь уран бүтээлийг мэдрэх болон бүтээх үйл явцыг илүү баттай баримт дээр суурилсан байдлаар, тогтсон хэвшлээс өөр байдлаар тайлбарладаг болох ач холбогдолтой.

“Ямар ч гоо зүйн ухаан нь тархины үйл явцыг судлалгүйгээр бүрэн гүйцэд болохгүй.” – Семир Зеки

“Нейроэстетик бол урлагийг ойлгох болон бүтээх үйл явцыг нейробиологийн үүднээс тайлбарлах чухал салбар.” – В.С.Рамачандран

“Нейроэстетик: Рамачандраны урлагийн 10 зарчим” -ийг үргэлжлүүлэн унш

Мэдрэл судлал гэж юу вэ?

Neuroscience гэдэг нь төв мэдрэлийн системийг судалдаг шинжлэх ухаан юм. ХХ зуунаас өмнө төв мэдрэлийн системийг судалдаг анагаах ухааны нэгэн салбар байсаар ирсэн бөгөөд XX зуунаас бие даасан шинжлэх ухаан болон өнөөг хүртэл маш хурдацтай хөгжиж байна. Мэдрэлийн систем, ялангуяа тархины үйл ажиллагааны нарийн механизмыг судалсаны үр дүнд бид олон олон асуултандаа хариу авч болохыг нотолсон. Олон тайлбарлагдаагүй үзэгдлүүдийг цэвэр тархины процесс гэдгийг баталсан байна. “Мэдрэл судлал гэж юу вэ?” -ийг үргэлжлүүлэн унш