Хөрсний эрүүл ахуй, микробиологийн судалгаа

Хөрсний байдалд эрүүл зүйн дүгнэлт өгөх, хөрсний цэвэрших чадварыг тодорхойлох, хот суурингийн барилга байгууламжын газар олгох, хөрсний бохирдлыг таслан зогсоох арга замыг судлах, хөрсний микроорганизмийн үйл ажиллагаа байгалийн орчинд хэрхэн нөлөөлж байгаа зэргийг тодорхойлох мөн тахал судлалын шаардлагаар эмгэг төрөгч бичил биетнийг илрүүлэх зорилгоор хөрсөнд эрүүл зүйн нян судлалын шинжилгээ хийдэг. “Хөрсний эрүүл ахуй, микробиологийн судалгаа” -ийг үргэлжлүүлэн унш

Хөрсний бохирдол

Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус бохирдуулагч эх үүсвэр болдог. Органик бодисын зэрэгцээгээр эдгээр бохирдолтой хамт их хэмжээний микроорганизм хөрсөнд ордог. Хөрсний бохирдлыг дараах хэлбэрт хуваан авч үздэг. “Хөрсний бохирдол” -ийг үргэлжлүүлэн унш

Хөрсний микрофлор

Хөрсний ихэнх хэсэг органик бус нэгдлүүдээс тогтох бөгөөд түүнд агуулагдах амьд организмын нөлөөгөөр хувирч өөрчлөгдөж байдаг. Хөрсний микроорганизмууд газрын гүний тос, чулуулаг болон ургамлын эд эрхтэнд тархсан байдаг.

Хөрс судлалын шинжлэх ухааныг үндэслэгч В.В. Докучаев “Хөрс бүрэлдэн тогтоход амьд организм, түүний дотроос микроорганизмуудын гүйцэтгэх үүрэг их болох”- ыг анх тэмдэглэсэн байдаг. “Хөрсний микрофлор” -ийг үргэлжлүүлэн унш

Хөрсний бүтэц, шинж чанар

Байгалийн янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн литосферийн дээд давхарга, амьд организм үрждэг манай гаригийн биосферийн хамгийн чухал хэсгийг хөрс гэнэ. “Хөрсний бүтэц, шинж чанар” -ийг үргэлжлүүлэн унш