Нарны аймгийн үүсэл

Kant-Laplace

Кант-Лапласын таамаг

1687 онд Исаак Ньютоны хөдөлгөөн болон таталцалын хүчний хууль хэвлэгдсэнээр физикийн шинжлэх ухаанд хувьсгал хийж, астрономын тооцоонд дэвшил авчирчээ. Гэвч дөнгөж 1755 онд Иммануил Кант нарны аймгийн үүслийн талаархи хамгийн анхны таамгаа дэвшүүлжээ. Уг таамагт мананцар дундаас жижиг хэсгүүд хоорондоо таталцан нэгдэж, улмаар томорсоор эцэстээ нарны аймгийг үүссэн гэдэг.

“Нарны аймгийн үүсэл” -ийг үргэлжлүүлэн унш

Нарны аймаг

Нарны аймаг нь нарыг тойрон эргэх 8 гараг, одоогийн байдлаар мэдэгдээд буй 160 гарагийн дагуул, тоо томшгүй астеройд болон тэдний дагуул, сүүлт од болоод бусад мөсөн биет, асар их орон зайг эзлэх хий, тоосонцроос бүрдэх систем юм. “Нарны аймаг” -ийг үргэлжлүүлэн унш

Галактикийн тухай товчхон

Галактик нь одод, бусад төрлийн эрхэс, хий, тоосонцор, бас хэдий чухал ч гэлээ тийм ч сайн ойлгогдоогүй хар матери нэрт бүрэлдэхүүн хэсгүүдээс тогтдог билээ. “Галактикийн тухай товчхон” -ийг үргэлжлүүлэн унш

Галактикийн үүсэл, хувьсал

galaxy evolution

Эдвин Хабблын галактикууд бие биенээсээ холдож байгааг илтгэсэн тооцоо нь ертөнц тэлж буйг бидэнд баталсан билээ. Тиймээс цаг хугацааг ухраах аваас ертөнц агшсаар эцэстээ атомоос бага цэгт тулж ирнэ гэдгийг эрдэмтэд тооцолон гаргасан. Энэхүү цэг тэсэрч эхний хэдэн секундэд атомууд үүссэн хэмээх их тэсрэлтийн онолыг орчин үед ихэнх астрономич, физикчид хүлээн зөвшөөрөөд байгаа. Энэ их тэсрэлт ойролцоогоор 13 тэрбум жилийн өмнө болсон гэдэг. “Галактикийн үүсэл, хувьсал” -ийг үргэлжлүүлэн унш

Хүний үүслийн талаарх судалгаа шинжилгээний алтан үе

LEA

1960 онд нэртэй архаэлогич эрдэмтэн Льюй Лики нэгэн шинэ олдворыг Африкаас олж нээгээд презинджантроп гэж нэрлэсэн боловч дараа дараачийн судалгаагаар австралопитекээс илүү хөгжилтэй болох нь тогтоогджээ. “Хүний үүслийн талаарх судалгаа шинжилгээний алтан үе” -ийг үргэлжлүүлэн унш

Нярай үе

baby

Хүүхдийн хувьд амьдралынх нь эхний хэдэн сар гэдэг бол гадаад орчноо харилцан мэдэрч, сонирхож танилцаж сурах тэрхүү цаг юм. Нярай үедээ хүүхэд хамгийн хурдан өсөх учиртай. Жижиг, төгс бүрэлдэн тогтсон эрхтнүүд, тус бүрдээ тэрбум тэрбум төгс үйл ажиллагаатай эсээс бүрдэх нярай хүүхэд байгалий төгс бүтээл юм. “Нярай үе” -ийг үргэлжлүүлэн унш

Хоббит

hobbitman

Индонезийн Флорес арлаас 2003 онд нээсэн хүний устаж үгүй болсон шинэ төрөл зүйл. Эрдэмтэд Флорес арлаас олдсон олдворыг эхлээд хүүхдийн яс гэж бодож байлаа. Гэвч нас бие гүйцсэн бодгал гэдэг нь батлагдсан билээ. “Хоббит” -ийг үргэлжлүүлэн унш

Хүний амтлах мэдрэхүй

Зарим хүмүүс яагаад халуун чинжүүнд дуртай байдаг юм бол?… эсвэл хөгцтэй бяслагт. Бидний амтлах мэдрэмж биднийг хордохоос хамгаална гэж найдан бид амандаа бараг бүх зүйлийг хийж орхидог. Яагаад? “Хүний амтлах мэдрэхүй” -ийг үргэлжлүүлэн унш

Хоккайдо – бурхдын цэцэрлэг

Хоккайдо – Японы хамгийн хойд зүгт орших арал. Энэ бол Орос, дорнотой хиллэх тэрхүү зэлүүд цэг билээ. Энэ ид шидийн арал дээр Айну хэмээх эртнээс улбаатай омог амьдран сууна. Тэд Бурхан уг арлын буцлах шавар шавхайг үзэсгэлэнт уулс, ой мод болгон хувиргасан гэж итгэдэг аж. Өнөө үед ч Айну омгийнхон бүхий л амьд амьтад нь ариун байх байгаль лус савдгаа шүтэж залбирдаг. Эдгээр өвөрмөц хүмүүсийн нүдээр бид Бурхдын цэцэрлэг гэх Хоккайдогийн ертөнцөөр аялах болно.

“Хоккайдо – бурхдын цэцэрлэг” -ийг үргэлжлүүлэн унш

Платоны гүн ухааны товч тайлбар

platon

Платоны өмнө ч, хойно ч философийн олон урсгал чиглэл байсан. Тэдгээрийг Платон өөрийн сургааль ухаанаар ч, бусад олон чухал талаараа ч хялбархан давсан билээ. Түүнээс өмнө оршиж байсан урсгалууд бол нэгд Хомер, Мусей, Хесиод нарын бий болгосон яруу найргийн гүн ухаан, Ионий сургаалиас үүдэлтэй бас өөр нэгэн урсгал бий – Түүнийг Хераклит, Фалес, Анаксагор нар үндэслэжээ. Бас Пифагор, Парменид нарын философи бий.

“Платоны гүн ухааны товч тайлбар” -ийг үргэлжлүүлэн унш