Хоббит

hobbitman

Индонезийн Флорес арлаас 2003 онд нээсэн хүний устаж үгүй болсон шинэ төрөл зүйл. Эрдэмтэд Флорес арлаас олдсон олдворыг эхлээд хүүхдийн яс гэж бодож байлаа. Гэвч нас бие гүйцсэн бодгал гэдэг нь батлагдсан билээ. Флорес арлаас 9 бодгалийн үлдэгдлийг олсон бөгөөд нэг нь бүрэн бүтэн гавлын яс байлаа. Бүгд л тархины эзэлхүүн багатай, жижиг биетэй бодгалууд байсан нь батлагджээ. Тийнхүү биеэр бусад homo овгийн зүйлүүдээс хамгийн жижиг тул нээгдсэн даруйдаа “хоббит” хэмээх хочийг зүүжээ.

539px-Homo_floresiensis

Уг олдворууд дээр үндэслэн шинэ зүйл тодорхойлох явдлыг зарим эрдэмтэд идэвхтэй эсэргүүцсээр ирсэн байна. Чулуун зэвсгийн олдворууд дээр нь үндэслэн тооцоолох аваас тэд харьцангуй саяхныг хүртэл буюу 94,000-13,000 жилийн өмнө амьдарч байжээ.

Орчин үеийн хүмүүс Флорес аралд 45,000 жилийн өмнө хүрсэн нь тогтоогдсон тул тэд арал дээр орчин үеийн хүмүүстэй зэрэгцэн олон арван мянган жилийн турш амьдарсан байх учиртай ажээ. Эдгээр хүмүүсийн агуйгаас олдсон олдворууд дунд одой зааны яс олдсон нь тэдний агнах ангийн нэг хэсэг байсныг илтгэнэ.

TT_FEATURE
LB1 олдвор буюу “Флоресийн бяцхан хатагтай” хэмээх бараг бүрэн шахуу араг яс нь түүнийг 30 насны намхан биетэй эмэгтэй байсныг гэрчилжээ

Уг хүний зүйлийг бусдаас нь ялгах шинжүүд дунд дан ганц жижиг бие биш юм. Homo floresiensis-ийн хувьд эрүүний товгор үгүй, бугалганы ясны толгойн өнцөг бага зэргийг дурдаж болох аж. Хэдий тархины эзэлхүүн тун бага буюу 380 см.куб байсан нь шимпанзе, австралопитекүүдтэй нэг түвшинд шахуу авчирсан боловч Бродманны 10 итгэлцүүр хэмээх тархины хэсэг нь орчин үеийн хүнийхтэй адил байсан нь тэднийг тун ухаалаг байсныг гэрчлэв.

Уг зүйл нь хамгийн сүүлд 12,000 жилийн өмнө Флорес арал дээр амьдарч байсан болох нь тогтоогджээ. Ийнхүү 24,000 жилийн өмнө устсан Неандерталь хүмүүсийг эс тооцох аваас хамгийн сүүлд амьд үлдсэн орчин үеийн бус хүн байв. Геологийн судалгаагаар 12,000 жилийн өмнөх арал дээрх галт уулын дэлбэрэлт нь ургамал, амьтныг сүйтгэснээр уг зүйлийг сөнөхөд хүргэсэн гэж үзэж байна.

Олон судлаачид уг зүйлийг орчин үеийн хүний өсөлтийн эмгэг, микроцефал эмгэгтэй овог аймаг гэсэн таамаглал гаргаснаар Homo floresiensis-ийн нээлтийг үгүйсгэх гэж оролдсон ч тэдний баталгаанууд хангалттай байгаагүй юм. Одоогийн олон нийтээр хүлээн зөвшөөрсөн таамаглалын дагуу бол энэ зүйл нь Homo erectus, Homoe ergaster нараас өмнөх үеийн хүний зүйлийн амьд үлдсэн хэсэг овог ажээ. Учир нь морфологийн хөгжлийн хувьд эдгээр зүйлсээс илүү эртний шинжүүдийг одой хүний энэ зүйл харуулж байгаа юм. Ямартай ч эдгээрээс үл хамаараад уг зүйл саяхныг хүртэл оршин тогтносон нь энэ зүйл өөрийн гэсэн хэлтэй, маш нарийн зохион байгуулалттай амьдарч байсан байх магадлалыг ихэсгэж байна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s