Их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадварыг сайжруулах арга зам ба боломж

Ш.Ихбаяр, СУИС-РТМУС

2019 оны 01 сарын 28

Товч агуулга

Их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадвар нь оюутнуудын хичээл сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлсийн хувьд ач холбогдлоор суралцагчийн хичээл зүтгэлийн дараа орохуйц хамгийн гол хүчин зүйл гэж таамаглаж байна. Иймийн тул багш нарын харилцааны ур чадвараа сайжруулах арга замуудыг өмнөх судалгаанууд дээр үндэслэн хоёр үндсэн хэсэгт хувааж авч үзэв: Багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар, багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадвар. Багшийн хүн хоорондын харилцааны ур чадварыг нийгмийн харилцааны хэлбэр, харилцааны зовнилын түвшин, харилцах эрмэлзэл гэсэн гурван зан байдалд хувааж авч үзсэн ба эдгээр зан байдлуудыг эерэг тийш ухамсартайгаар хөгжүүлснээр аливаа багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар дээшлэх болно. Багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадварыг багшийн ойлгомжтой байдал, багшийн ойр байдал гэсэн хоёр үндсэн ур чадварт задлан үзсэн агаад энэхүү хоёр чадварыг хөгжүүлснээр багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадварт ахиц гарна.

Түлхүүр үгнүүд: Багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар, багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадвар, багш, суралцагч “Их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадварыг сайжруулах арга зам ба боломж” -ийг үргэлжлүүлэн унш

Нөхөн сэргээгдэх эрчим хүчний эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх нөлөө

Шийдвэрлэх асуудал, ач холбогдол

“Ногоон эдийн засаг” хэмээх эдийн засгийн салбар нь 2 жилийн өмнөөс бие даан хөгжиж ирсэн. Урьд нь Байгаль орчны эдийн засгийн хүрээнд яригддаг асуудал төдий байсан боловч өнөөгийн нөхцөлд тогтвортой хөгжил хэмээх асуудал хурцаар тавигдаж эхэлж байна. Дэлхий дээрх нөөц баялаг хязгаарлагдмал учраас бид хүссэн хэмжээгээрээ хэрэглэж чадахгүй. Ногоон эдийн засгийн асуудлууд дотроос сэргээгдэх эрчим хүчний асуудал илүү сонирхол татаж байгаа юм. Учир нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хүн амын түвшинг дагаад эрчим хүчний хэрэглээ хурдацтай өсөж байгаа ба үүний хажуугаар бохирдолын хэмжээ бидний санааг зовоосоор байна. Нөхөн сэргээгдэх эрчим хүчний салбар нь 20-р зууны сүүлчээс хөгжиж эхэлсэн ба 2005 оны байдлаар энэ салбарт шинээр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд 38 тэрбум долллараар хэмжигдэж байгаа юм.

Өнөөдөр дэлхийн цаг агаарын дулаарал олон хүний санааг зовоож байна. Гэтэл дэлхийн дулааралд нөлөөлөгч гол хүчин зүйл болох хүлэмжийн хийн ялгаралын гуравны хоёр нь эрчим хүчний салбараас үүдэлтэй байгаа юм. Тиймээс эрчим хүчний бодлогодоо өөрчлөлт оруулахгүй бол дулааралын асуудлыг шийдэж чадахгүй.[1]  “Нөхөн сэргээгдэх эрчим хүчний эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх нөлөө” -ийг үргэлжлүүлэн унш