Америкийн анхны иргэд

Сүүлчийн мөстлөг ойролцоогоор 110,000 жилийн өмнөхөөс 12,000 жилийн өмнөх хүртэл үргэлжилсэн билээ. Энэхүү мөстлөгийн үед өнөөгийн Берингийн хоолой асар уудам мөсөн гүүрээр холбогдсон байсныг бид бүхэн мэднэ. Continue reading “Америкийн анхны иргэд”

Сурталчилгаа

Дэлхийн дулаарлын нэгэн гэнэтийн эерэг нөлөө

Хүмүүсийн үйлдэл, үйлдвэрлэлээс үүдэлтэйгээр дэлхийд нүүрсхүчлийн хий ихэссээр байгаа билээ. Дэлхийн дулаарал асар олон сөрөг үр дагаврыг дагуулж буй ч энэ удаад эрдэмтдийн олж тогтоосон баримт нэг талаар эерэг мэдээ болж байна. Continue reading “Дэлхийн дулаарлын нэгэн гэнэтийн эерэг нөлөө”

Нэг ой

Нэг ой хүрсэн хойноо бид орчин тойронтойгоо идэвхитэй харилцан үйлчлэлцэнэ. Бид эхээсээ илүү хамааралгүй болж эхэлнэ. Мөлхөж сурсан учир эргэн тойрноо өөрсдөө явж сонирхдог болно. Бидний яс илүү бат бэх болсноор мөлхөж болж байгаа юм. Ингэх ч учиртай. Мөн бид нэлээн хүнд болж эхэлж буй. Төрөх үед бидний араг яс ихэвчлэн мөгөөрс л байдаг. Бидний чихтэй адил мөгөөрснөөс тогтоно. Мөгөөрс уян хатан учир бид умайгаар гулган гарах боломжийг олгодог. Continue reading “Нэг ой”

Нярай үе (1 сараас 1 ой хүртэл)

6 долоо хоногтой хүүхдийн хувьд супермаркет руу очоод ирэх энгийн аялал хүртэл мэдрэхүйн хэт их ачаалал үүсгэнэ. Дэндүү чимээтэй, хурц өнгөтэй, хурц үнэртэй. Хамар дотор нэлээн дээхэнтэй тодорхой үнэрлэхүйн мэдрэлийн эсүүд бидний амьсгалах агаарыг задлан шинжилдэг. Эдгээр эсүүд нь агаараас химийн нэгдлүүдийг таньж, тархи руу цахилгаан дохио өгнө. Бидний тархи эдгээр дохиог үнэр болгон хүлээн авна. Үнэрлэхүйн мэдрэмж маань маш мэдрэг. Бид үнэрийг тун амархан таньдаг болж эхийгээ үнэрээр нь л шууд мэддэг болно. Continue reading “Нярай үе (1 сараас 1 ой хүртэл)”

Ганц эвэрт

unicorn1

Ганц эвэрт морь хэмээх домгийн амьтан барууны домог үлгэрт олонтоо тохиодог. Бүр Хатан хаан Нэгдүгээр Элизабет ганц эвэртийн эврийг нэгэн эрхмээс асар өндөр үнээр худалдан авч байсан тохиолдол бий. Continue reading “Ганц эвэрт”

Би өмнө нь энд байсан билүү?: Дежа вүгийн учрыг эрдэмтэд тайлжээ

Хэдий өмнө нь та энэ газар ирж байгаагүй гэдэгтээ бүрэн итгэлтэй, эсвэл өмнө нь ийм явдал тохиолдох боломжгүйг мэдсээр байсан ч энэ бүхэн яг урьд өмнө болсон мэт сэтгэгдэл төрөөд болохгүй тэр мэдрэмжийг дежа вү хэмээн нэрлэдэг. Continue reading “Би өмнө нь энд байсан билүү?: Дежа вүгийн учрыг эрдэмтэд тайлжээ”

Химийн молекулаас амьд биет үүссэний баталгаа

2015 оны 3-р сард NASA-ийн эрдэмтэд сансарт урацил, тимин, цитозин үүсэх боломжтойг лабораторид туршилтаар баталсан байна. Эдгээр молекул нь бүхий л амьтад, ургамлын РНХ болон ДНХ-ийн гол 3 бүрдэл молекул юм.  Continue reading “Химийн молекулаас амьд биет үүссэний баталгаа”

Эрнст Хеккелийн зургууд

Эрнст Хеккель (1834-1919) нь Германы байгаль шинжээч, биологич, гүн ухаантан, эмч байв. Тэрээр олон мянган зүйлд нэр олгосон ба антропогени, экологи, үүдэл эс гэх мэт нэршлүүдийг шинжлэх ухаанд оруулж ирсэн байна. Дараах зургууд нь Хеккелийн “Байгалийн урлагийн хэлбэрүүд” (1899-1904) номноо анх хэвлэгдэж байсан юм. Continue reading “Эрнст Хеккелийн зургууд”