Хүнсний бүтээгдэхүүний цацраг идэвхийн хяналтын зарим дүнгээс

Н.Оюунтүлхүүр, Э.Нямдаваа, Д.Шадраабал, Г.Манлайжав, Ч.Улаанхүү  (УМХГ-ын Цацраг, тусгай хяналтын улсын алба)

Оршил

Олон жилийн туршид газар дээр ил цөмийн туршилтууд хийж байсан болон зарим улс орнуудад тохиолдсон цөмийн төхөрөмжийн ослуудын улмаас сүүлийн хагас зуун жилд дэлхийн гадаад орчин дахь үүсмэл цацраг идэвхт изотопуудын хэмжээ нэмэгдсэн учраас манай улсын экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүний цацрагийн хяналтын ажил эхэлсэн юм. Олон улсын атомын энергийн агентлагийн мэдээлснээр 1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын улмаас 2.9×1017 Бк идэвхтэй цацраг идэвхт цезий-137 эвдэрсэн реактороос агаар мандалд хаягдаж [1,2] гадаад орчинд тархсан бөгөөд үүний нөлөөгөөр баруун европын нутаг дэвсгэрт ихээхэн хэмжээний цацраг идэвхт уналт болсон билээ. Нэгэнт гадаад орчинд хуримтлагдсан цөмийн хуваагдлын бүтээгдхүүнүүд болох үүсмэл цацраг идэвхт изотопууд нь хоол хүнс, ундны ус, амьсгалын замаар дамжин хүний биед орж дотоод шарлагын эх үүсвэр болно. “Хүнсний бүтээгдэхүүний цацраг идэвхийн хяналтын зарим дүнгээс” -ийг үргэлжлүүлэн унш

Зөв хооллолтын талаарх эмч нарын мэдлэг

image17

Өнөө үед эмчийн хяналтгүйгээр авч болдоггүй маш олон төрлийн хүчтэй эмнүүд бий болсон. Гэхдээ эмч, эмзүйчдээ бол найдаж болно. Хоёул хоёулаа л мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн улс. Тодорхой коллежийг л төгсөж байж эмзүйч болно. “Зөв хооллолтын талаарх эмч нарын мэдлэг” -ийг үргэлжлүүлэн унш

Шим тэжээлийн архаг дутагдал

Хүмүүс бид ихэвчлэн хоолоо болгож хэрэглэдэг. Судалгаагаар тогтоогдсоноор бол бага зэрэг л халаах юм бол хүнсний ашигтай ферментүүд алдагддаг гэж байгаа.

Энгийнээр тайлбарлавал хүнсэн дотор бие доторх хоол боловсруулалтад тусалж, бас тэжээл шимэлтэд туслах амьд фермент, ашигтай бактериуд байж байдаг. Тэгэхээр хүнсийг идэх боломжтой бол болгохгүй хэрэглэх нь хамгаас тохиромжтой. Шаардлагатай тохиолдолд өвчин үүсгэгчдийг устгахын тулд болгож хэрэглэх нь зүйтэй. Махыг болгож хэрэглэж байлаа гэхэд хажуугаар нь өөр бусад түүхий идэж болохуйц ногоог болгохгүй хэрэглэх ёстой юм. “Шим тэжээлийн архаг дутагдал” -ийг үргэлжлүүлэн унш

Хүнсэн дэх эрдсийн дутагдал

Гиппократ бол орчин үеийн анагаах ухааны суурийг тавьсан эмч. Тэрээр хүний бие нь төрөлхөөс өөрийгөө нөхөн сэргээж эмнэх чадвартай гэж итгэдэг байв.

Нэгт, хөнөөл учруулж болохгүй. Хоол чинь эм байж, эм чинь хоол байг. Гиппократын тангарагыг өнөө ч эмч нар өргөдөг. “Хүнсэн дэх эрдсийн дутагдал” -ийг үргэлжлүүлэн унш

Айраг – микробиологи, биохимийн судалгаа

Манай оронд гүүний айраг үйлдвэрлэх явдал олон зуун жилийн түүх уламжлалтай юм. Гүүний айргийг БНМАУ –аас гадна  Бүгд Найрамдах Казах ба Киргиз улс, Автономит Башкир мөн Халимаг улсад хийдэг. Монгол оронд айраг бол өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булган, Өвөрхангай, Төв, Дундговь аймгууд айраг үйлдвэрлэдэг гол нутаг юм. Гүүний айргийг зун, намрын улиралд хийдэг уламжлалтай боловч гүүг нэмэгдэл тэжээлээр тэжээсэн нөхцөлд жил тойрон сааж айраг исгэж болно. Гүүний айраг бол манай хүн ардын зун цагт өдөр тутмын хэрэгцээт хүнсний чухал зүйл болохоос гадна эмчилгээ сувилгааны чанартай бүтээгдэхүүн болдог. “Айраг – микробиологи, биохимийн судалгаа” -ийг үргэлжлүүлэн унш

Мөөг тариалалтын ач холбогдол

Азийн олон оронд мөөгийг МЭӨ-с хүнсний болон эмчилгээний зориулалтаар өргөнөөр ашиглаж иржээ.  Мөөг нь хүний биед хялбархан шингэдэг уураг, витамин, нүүрс ус, эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг, хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг зэрэг ихээхэн ач холбогдолтой сонирхол татахуйц хүнсний бүтээгдэхүүн юм. Үүнээс гадна төрөл бүрийн полисахарууд, фермент, биологийн идэвхитэй бодисууд агуулна. “Мөөг тариалалтын ач холбогдол” -ийг үргэлжлүүлэн унш

Орос эрдэмтдийн айрган дээр хийсэн судалгаа

Айраг бол гүүний саамыг бүлэн [cүүний хүчил ба спиртийн холимог] гарган авсан хүчиллэг сүүн ундаа юм. Гүүний саам нь үнээний сүүнээс химийн найрлагаараа мэдэгдэхүйц ялгаатай. Саам нь альбумин, витамин C,А,РР,В төрлийн витамин тэрчилэн микроэлментүүдээр баялаг [кобальт ба зэс] Гүүний саамны сүүн хүчлийн спиртийн ислийн үр дүнд сүүний хүчил, спирт, нүүрс хүчлээр баяжуулагддаг. Айрганд байгаа азотлог бодисууд альбумин, пептон, аминохүчил агуулагддаг. “Орос эрдэмтдийн айрган дээр хийсэн судалгаа” -ийг үргэлжлүүлэн унш

Тараг – судлагдсан байдал, тараг бүрэх

Монгол тараг нь манай оронд өргөн тархсан түгээмэл цагаан идээ юм. Монгол таргийн хөрөнгийн микрофлор, амт чанар дэлхийд нэрд гарсан болгарын тарагтай ихээхэн ойролцоо гэж үздэг. Болгар маягийн таргийг Балканы хойгийн орнууд, Кавказын улс үндэстэн хэрэглэдэг. Балканы хойг дээр оршин сууж байсан Слав үндэстэн энэ цагаан идээг тэнд нүүдэллэн очсон нүүдэлчин аймгуудаас уламжлан авсан гэдэг. “Тараг – судлагдсан байдал, тараг бүрэх” -ийг үргэлжлүүлэн унш

Хөрөнгө

Хөрөнгөний мөөг (Saccharomyces cerevisiae) нь нүүрсхүчлийн хий ялгаруулах ба энэ нь талхыг хөөхөд хүргэдэг. Энэ нь мөн этанол, зарим автолизын хажуугийн бүтээгдэхүүнүүдийг үүсгэдэг нь талхны үнэр, амтад нөлөөлдөг. Saccharomyces exiquus нь цөөн тохиолдолд хөрөнгө болон хэрэглэгддэг.  “Хөрөнгө” -ийг үргэлжлүүлэн унш

Хүнс хамгаалах технологийн үндэс, физик аргууд

Хүнс нь химийн найрлагын хувьд микроорганизмыг өсөх, үржих сайн нөхцөл бүрдүүлнэ. Зөвхөн цөөн тооны хүнсний бүтээгдэхүүн, тухайлбал хатаасан самар болон хальс жимс нь байгалийн төрхөөрөө удаан хугацаанд хадгалагдах боломжтой. Тэдгээрийн ихэнх хэсэг нь бактери стрептолицет, дрожжи эсвэл хөгц мөөгөнд идэгдэн богино хугацаанд задардаг. Хүнсний бүтээгдэхүүнийг ялзруулагч микроорганизмын бодисын солилцооны процессын дүнд амт ба төлөв байдлын өөрчлөлт зэрэг чанар муудаад зогсохгүй бүрэн ялзрах нь элбэг тохиолддог. Хүнсний бүтээгдэхүүн хордуулагч үүсгэгч, тухайлбал Clostridium botulinum нь хүчтэй хордолт, заримдаа үхэлд хүргэх хордолтын шалтгаан болсон токсин үүсдэг. Цөөн тооны микроорганизм нь тодорхой хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагыг эерэгээр өөрчилдөг. Мөн физик –химийн болон энзимт процесс нь хүнсний бүтээгдэхүүний хүссэн эсвэл хүсээгүй чанарын өөрчлөлтөд оруулдаг.

“Хүнс хамгаалах технологийн үндэс, физик аргууд” -ийг үргэлжлүүлэн унш