Хүнсэн дэх эрдсийн дутагдал

Гиппократ бол орчин үеийн анагаах ухааны суурийг тавьсан эмч. Тэрээр хүний бие нь төрөлхөөс өөрийгөө нөхөн сэргээж эмнэх чадвартай гэж итгэдэг байв.

Нэгт, хөнөөл учруулж болохгүй. Хоол чинь эм байж, эм чинь хоол байг. Гиппократын тангарагыг өнөө ч эмч нар өргөдөг.

Гиппократын цаг үеэс ХОЙШ бидний өвчин эмнэх арга АЖИЛЛАГАА өөрчлөгдсөн билээ. Өнөөгийн эмч нар зөв хоололтын тал дээр бага бэлтгэгддэг. Өвчин бүрт таарах эм гэсэн арга дээр орчин үеийн анагаах ухаан суурилдаг. Эмийн үйлдвэрлэл энэ хэвээр нь Ч байлгахыг хүсдэг.

ЗҮРХНИЙ ӨВЧИН, ХОРТ ХАВДАР НЬ АНУ-Д ХАМГИЙН ИХ ҮХЛИЙГ АВЧИРДАГ. БАС ДЭЭР НЬ ЖИЛ БҮР…

39,000 ХҮН ШААРДЛАГАГҮЙ МЭС ЗАСАЛ, ЭМНЭЛЭГ ДЭХ БУСАД АЛДААНААС БОЛЖ НАС БАРДАГ.

80,000 ОРЧИМ ХҮН ЭМНЭЛЭГТ АВСАН БУСАД ТӨРЛИЙН ХАЛДВАРААС БОЛЖ АМЬ НӨГЧДӨГ.

БАС 106,000 ХҮН ЭМНИЙ СӨРӨГ НӨЛӨӨЛЛӨӨС БОЛЖ НАС БАРДАГ.

  1. ЗҮРХНИЙ ӨВЧИН – 652,486 ҮХЭЛ
  2. ХОРТ ХАВДАР – 553,888 ҮХЭЛ
  3. АНАГААХ УХААН – 225,000 ҮХЭЛ

Энэ бүх баримтыг дэмжих зүйл бол бидний хоолны тэжээллэг чанар, зөв горимд хайхрамжгүй ханддагийн илрэл юм.

ИРЭЭДҮЙН АНАГААХ УХААН БОЛ ЗӨВ ХООЛЛОЛТ ЮМ. – ДОКТОР ЛАИНУС ПОЛИНГ

Дэлхийн хүн бүр, бүх соёлтой, бүх хэлтэй, бүх улс орны хүн бүр үүнийг мэддэг: – Юу иднэ тэрэн шигээ л амьдарна. Зөв хооллолт тун чухал.

Хоол чинь хэд хоносон бэ? Сайн бодоод үзэх юм бол сайндаа л ихэнх хүнс 1500, 2000 км хол тээвэрлэгдсэнээс гадна дор хаяж 7 хоногийн настай байдаг. Та дор хаяж 5 хоногийн настай хоол хүнснээс хэдий хэмжээний тэжээл авч чадах вэ? Хэрвээ азтай байх юм бол хэрэгтэй тэжээлийн 40 хувийг л авч болох юм.

Боловсруулсан хүнсний зөв шошго
Боловсруулсан хүнсний зөв шошго

Хотын том дэлгүүрүүдэд байдаг бараг бүх хүнсийг боловсруулсан байдаг. Дэлгүүрт хүрэх гэж ихэвчлэн уддаг тул хоолны тэжээллэг чанар тавган дээр хүрэх хүртлээ нилээн алдагдах явдал их.

Бид ямар нэг шалтгаанаар бүх ногоон дээрээ олон янзын шавжний хор, гербицид, ларвицид, фунгицид цацалдаг. Бас бид нар юуг нь ч сайн мэдэхгүй байж ашгийг нь бодоод ногоогоо генийн өөрчлөлтөд оруулах болсон.

Хамгийн том асуудлуудын нэг нь мэдээж хөрс байна. Хөрс, ус, агаартай бид яаж харьцаж байгаа билээ дээ. Хүнс маань эцэстээ бүх хорыг тээнэ.

Хөрсийг дахин дахин ашигласаар байгаад хөрс нь ялзмаг тэжээлээ алдаж аажмаар цөлжих явдал дэлхий даяар тохиож байна. Бид үнэхээр хөдөө аж ахуйн системээ нэг харчих хэрэгтэй. Бид юу идээд байна, хүнс ногоо хэрхэн бэлтгэж байна гэдгээ ч бас.

Бордоо гэж нэрлээд байгаа юм маань үндсэндээ 3 эрдсээс тогтоно – азот, фосфор, кали. Боломжийн л доо. Гэхдээ асуудал гэвэл хөрсөнд дор хаяж 52 төрлийн эрдэс шаардлагатай байдаг. Дурдаж чадаагүй кальци, магни, манган, цайр, төмөр – энэ бүгд хаана байна? Тэд бордоонд байхгүй. Хөрс эрдсээр дутагдвал дээр нь ургаж байгаа ургамал ч бас эрдсээр дутагдаж, сул дорой, өвчин эсэргүүцэх чадвараа алдана. Хорхой шавж ирж түүнийг нь мэрнэ. Нян бактери, өвчин, мөөгөнцөр бас дайрч довтолно. Тэгээд л тариаланчид химийн компаниудад хандаад “манай ургамал үхээд байна, сайн ургаж өгөхгүй байна, өвчин тараад байна” гэхээр мэдээж химийн компаниуд өөрсдийн пестицид, фунгицид, бордоо, ургамал дэмнэгч зэргээ баяртай нь аргагүй заралгүй яахав.

getty_rm_photo_of_plane_spraying_pesticide

Оюун ухааны хүчээр хүн ямар ч амьдралын хэлбэрийг хаанчилж эхэлсэн. Орчин үеийн хими, биологи, эрдэм шинжилгээний ажлуудаар мянга, мянган үр дүнтэй химийн нэгдлүүд гарган авч тэр бүгд нь өнөөгийн хөдөө аж ахуйд хувьсгал хийгээд байгаа юм.

Тэгэхээр бидний идэж байгаа бүхэн хортой. Бид бүр цагаан хоолтон байлаа гээд ч ямар нэг хэмжээгээр хортой л юм иднэ. Тэр олон пестицид, бордоо, химийн нэгдлүүдийн ачаар цагаан хоол ч эрүүл биш. Бас нилээн олон эрдсийн дутагдалтай. Тэгэхээр бид ч бас хордож, эрдсээр дутагдахаас өөр аргагүй.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s