Шим тэжээлийн архаг дутагдал

Хүмүүс бид ихэвчлэн хоолоо болгож хэрэглэдэг. Судалгаагаар тогтоогдсоноор бол бага зэрэг л халаах юм бол хүнсний ашигтай ферментүүд алдагддаг гэж байгаа.

Энгийнээр тайлбарлавал хүнсэн дотор бие доторх хоол боловсруулалтад тусалж, бас тэжээл шимэлтэд туслах амьд фермент, ашигтай бактериуд байж байдаг. Тэгэхээр хүнсийг идэх боломжтой бол болгохгүй хэрэглэх нь хамгаас тохиромжтой. Шаардлагатай тохиолдолд өвчин үүсгэгчдийг устгахын тулд болгож хэрэглэх нь зүйтэй. Махыг болгож хэрэглэж байлаа гэхэд хажуугаар нь өөр бусад түүхий идэж болохуйц ногоог болгохгүй хэрэглэх ёстой юм.

Хэрвээ хоолыг болгох юм бол эсэргүүцлийн систем үүнийг токсин байдлаар хүлээж авдаг. Бараг бүх хүмүүс үүнийг мэддэггүй. Хоолоо болгоод идэх юм бол биед боловсруулалтын лейкоцитоз гэдэг процесс явагддаг. Өөрөөр хэлбэл болсон хоолыг идсэний дараа цагаан эсүүд олширч идэвхжиж эхэлдэг. Учир нь хоолыг болгоход хүнсний байгалийн бүтэц алдагдаж бие түүнийг хүнс гэж танихааргүй болсон байдаг юм. Тэгэхээр шим тэжээл өгөх ёстой хүнс маань бидэнд бага хэмжээгээр ч гэсэн муу нөлөөлөл үзүүлдэг нь эндээс батлагдаж байна.

Пол Кучакофф нэртэй Швейцарийн эмч байсан юм. Тэрээр анх 1930-аад онд хэрвээ идэх хоолны 51-ээс дээш хувь нь болгосон хүнс байх юм бол хүний биед гадны танихгүй организм нэвтэрч орж байгаа мэт болж, тэрхүү хүнсэнд бие дан сөрөг хариу урвал үзүүлдэг гэдгийг баталсан. Доктор Кучакофф анхлан хэрвээ идэж буй хоол хүнсний 51 хувиас дээш нь болгоогүй хүнс байвал хүний биед лейкоцитоз явагдахгүй, цусны цагаан эсийн хариу урвал явагдахгүй гэдгийг харуулсан юм. Тэгж байж эсэргүүцлийн систем маань байн байн хуурмаг анхааруулах дохиогоор идэвхжихгүй байх юм. Бид өнөө үед эсэргүүцлийн системийн олон асуудалд орж байдаг болохоор өөрсөддөө сайн юм хийе гэвэл идэж байгаа хүнснийхээ ядаж 51 хувиа болгоогүй хүнс байлгах хэрэгтэй юм. Тэгж байж л аль хэдий нь ачаалалд орсон эсэргүүцлийн системээ амраана.

100 жил тэсэх ёстой барилга барьж байлаа гэхэд муу хэврэг тоосгоор өрөөд байж болохгүй биз дээ? Хүний бие ч бас адилхан. Бие урт удаан, эрүүл саруул амьдарна гэж бодож байвал хүний биеийг бүтээх нэгжүүдийг муу зүйлээр орлуулвал юу болох билээ. Бид юу иднэ тэрэн шигээ л болдог гэдгийг хүн бүр мэднэ. Хэрвээ хогон хүнс хэрэглэвэл хог л болж таарна.

Үүнийг архаг шим тэжээлийн дутагдал гэж ойлгож болно. Тийм болоод л хүмүүс их ядруу харагддаг. Хүний бие өдрийн цагаар ядарсан байх учиргүй юм. Харин цовоо, хүчтэй байх ёстой.

Түүхий хүнсний пирамид
Түүхий хүнсний пирамид

Энэ нь хүмүүсийг байгалийн жамаараа зарим нэг үнэхээр тэжээллэг хоол хүнс олж аваад тэрийгээ витамин, эрдэс давс, олон төрлийн кофермент, онцгой химийн бодисоор баялаг болохыг нь нээхэд хүргэсэн байдаг. Тэрхүү ашигтай бодисууд нь биднийг урт удаан наслахад хүргэдэг. Бас бидний арьсийг ч зөөллөж, залуужуулна. Спирулин нь Мексикт 5000 жилийн турш үндсэн уургийн эх үүсвэр болон хэрэглэгдсээр өнөөг хүрсэн. Спирулин нь дэлхий дэх хамгийн уургаар баялаг ногоо юм. Макс Планкийн институтаас хоол хүнсийг болгох үеэр уургийн 50 хувь нь алдагддаг гэдгийг тогтоосон. Тиймээс супер сайн ургамлаас гаралтай уургийн эх үүсвэр нь ирээдүйн хоол хүнсний цөмийг бүрдүүлэх болно.

Учир нь энэхүү ургамлуудаас бид хэрэгтэй бүх уургийн хэрэгцээгээ хангаж чадах бөгөөд биед шингэхдээ амар, бас халаалтаар бүтэц нь алдагдаагүй байх болно. Шингэрэхдээ их амар юм л даа. Тэгээд л биед шингэхдээ сайн гэсэн юм. Спирулиныг шингэн болгож биед шингээхэд хэр хэмжээний энерги шаардагддаг гэж бодож байна? Ер нь бол Спирулиныг усанд хийчихэд л бараг тэр дороо шингэрчихнэ. Харин үхрийн шарсан мах гэдсэнд шингэрч, хоол боловсруулах системээр шимэгдэхийн тулд маш их хэмжээний энерги шаардагддаг. 

Спирулин
Спирулин

Энэ супер ургамлууд дээр нь хүний биеийн эрүүл мэндэд маш том тустай гэдэг нь батлагдсан.

Какаоны үр эрдэс давсны агууламжаараа дэлхийд юуг ч дагуулахгүй. Энэ бол магни, хром, төмрийн хамгийн сайн байгалийн эх үүсвэр. Цайр, зэсийн агууламжаар дээгүүрт ордог. Эрүүл бодисын солилцоо явагдахад шаардлагатай бүх бодисууд какаоны үрэн дотор л бий. Бас какао нь дэлхийн хамгийн өндөр витамин Ц-ийн агууламжтай. Гэвч бүх боловсруулсан шоколаданд Витамин Ц байдаггүй. Витамин Ц халуунаар задардаг учраас тэр. Хамгийн гол нь какао өндөр анти-оксидантын агууламжтай. Зөв хооллолтын тухай сонсоод ямар нэг юм сурсан л бол анти-оксидант нь ДНХ-ийн гэмтэл, вирусын гэмтэл, хорт хавдар зэргээс хамгаалдаг гэдгийг мэдсэн байх учиртай.

какао
какао

Бидний амьдарч байгаа соёл иргэншил нь магадгүй үнэлэмжийг урвуугаар эргүүлчихсэн байж болох юм. Бид хамгийн цэвэр хүнс авахын оронд түрээсэнд бүх мөнгөө үрчихэж болно. Бид эрүүл хүнснээс илүү машин, байшин авахад мөнгөө зарцуулахыг илүүд үзнэ. Гэвч энэний оронд хүүхдүүдээ хамгаас эрүүл хоол хүнсээр хооллох нь илүү чухал биз дээ? Үнэлэмж урвуугаар эргэчихээр бидний толгой зүгээр л эргэчихдэг. Бид нэг машин аваарай гэсэн хөтөлбөр үзчих юм бол гэнэтхэн л тэр машиныг л авахгүй бол болохгүй болчихно. Гэтэл бид тэр мөнгөө аваад хамгийн шилдэг, эрүүл гэсэн хоол хүнсийг л авч гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө зарах хэрэгтэй юм шүү дээ.

Хэрвээ нэг хүн өдөр бүр талх иддэг байсан бол, бас өглөөний цайндаа аяга цай, шарсан талх иддэг бол, бас өдрийн цайндаа чихэрлэг ундаа, жигнэмэг идэж, оройдоо хөлдөөсөн тахианы мах шарж идэх юм бол тухайн хүн маш олон төрлийн шим тэжээлээр дутагдаж эхлэх нь тодорхой. Нэг л өдөрт шүү дээ. Тэгэхээр нэмэлт тэжээлийн замаар хүн энэ бүгдийг нөхөх хэрэгтэй болно. Тэгээд л дараагийн өдөр тэр хүн чихээ дүүртэл салад идэж, алдсанаа нөхөх гэж үзлээ ч гэсэн өмнөх өдрийн шим тэжээлийн алдагдлыг хэзээ ч нөхөж чадахгүй. Дутагдлын асуудал байсаар л байх болно. Тэгэхээр мөнгөндөө гар татаж өөрсдөөсөө эрүүл хүнс харамлаж, биеэ шийтгэж болохгүй.

Advertisements

One thought on “Шим тэжээлийн архаг дутагдал

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s