Зөв хооллолтын талаарх эмч нарын мэдлэг

image17

Өнөө үед эмчийн хяналтгүйгээр авч болдоггүй маш олон төрлийн хүчтэй эмнүүд бий болсон. Гэхдээ эмч, эмзүйчдээ бол найдаж болно. Хоёул хоёулаа л мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн улс. Тодорхой коллежийг л төгсөж байж эмзүйч болно.

Гэтэл эмч гэдэг анагаах ухааны сургуульд сурч анагаах ухааны мэдлэг олж авна, олон жил ажиллана, эм бичиж өгнө, тэгээд л их эмч гэж дуудуулдаг шүү дээ. Гэтэл зөв хооллолтын талаар судалдаг байсан бол яах вэ? Манай эмч бол дээр нь хүнс судлаач, хүнс судлалын сургуульд хүнс судлалаар сурч, хүнс судлалын зэрэгтэй болсон. Одоо шим тэжээлт хүнсийг жороор бичиж өгдөг. Их жигтэй сонсогдож байгаа биз? Бид эмчид үзүүлээд ирлээ гэхэд эмч нь заавал ч үгүй анагаах ухааны эмч байх ёстой болдог.

Би эмч байх үедээ хэн ч өвчтөний хооллолтын тал дээр анхаарахгүй байгааг хараад гайхдаг байсан. Би мэргэжил нэгтнүүдтэйгээ ярилцахад тэд хоолны дэглэмийг сонирхдог ч үгүй байсан. Өвчтөнүүд ч гэсэн сонирхохгүй. Эмнэлэг тэр чигтээ. Тэгэхээр зөв хооллолтыг авч үзэхгүй байгаа нь анагаах ухааны системийн үр дүнт эмчилгээг хойш нь чангаадаг хамгийн хүчтэй зүйл.

АНУ-ын ТӨГСӨЖ БАЙГАА ЭМЧ НАРЫН 6-ААС ДООШ ХУВЬ НЬ ЗӨВ ХООЛЛОЛТЫН ТАЛ ДЭЭР БЭЛТГЭГДСЭН БАЙДАГ.

Би оюутан байхдаа Харвардын анагаахын сургуулийн хажуугийн Бостоны Бригэмийн эмнэлэг дээр дадлага хийдэг байлаа. Бригэмийн эмнэлэг бүр 1974 онд л хямралтай эмнэлэг байсан юм. Тэнд өвчтөнөөсөө олон эмч нар байдаг. Үнэхээр гуниг төрөм газар. Надад энэ бүгдийг, анагаах ухааны хүч мөхөсдөхийг харах боломж олдсон юм. Би нэг цусны хорт хавдартай эмэгтэй байсныг санаж байна. Түүнийг дөнгөж хэвтдэг өдөр эмнэлгээс мармалед, цагаан талх өгч байсан. Мармалед, цагаан талх хорт хавдар өдөөдөг гэх гээгүй л дээ, гэхдээ л яагаад ч тус хүргэхгүй нь тодорхой.

Эмнэлгээс гарч байгаа өвчтөний 26 хувь нь хэвтэхээсээ өмнөх үеэс илүү шим тэжээлийн дутагдалд ороод гардаг. Гэтэл тэдний эмнэлэгт хэвтэж байгаагийн гол шалтгаан нь 80-90 хувьд нь шим тэжээлийн дутагдалтай л холбоотой байдаг.

“Зөв хооллолт чухал” баримтат киноноос

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s