Интрагеник модификаци ашиглан газар тариалангийн ургамлын геномыг цэвэрлэх нь

Жимс ба хүнсний ногоо нь сүүлийн гурван зуун жилийн дотор шим тэжээлийн бодисын сайн эх сурвалж болон хөгжжээ. АНУ-ын хөдөө аж ахуйн яамны хөрөнгө оруулалттай явагдаж буй жимс, хүнсний ногооны шим тэжээлийн бодисын агууламжийг дээшлүүлэх “5 А өдөр” мэтийн төслүүд хэрэгжиж байгаа. Гэвч одоогийн хүнсний зориулалтаар ашиглах ургамлуудтай холбоотой асуудлууд байсаар л байна. Сүүлийн үеийн хоёр ерөнхий судалгааны тоймд ургамлуудад эрүүл мэндэд тустай антиоксидантын хэмжээг нэмэгдүүлж, токсинууд болон аллергенийг зайлуулах шаардлагатайг онцолжээ. Ийм төрлийн сайжруулалтыг генийн инженерчлэлийн орчин үеийн шинэ хандлага болох интрагеник модификациар гүйцэтгэж болно. Энэ арга нь байгалийн генийн элементийн бүрдэлтэй ургамал дээр трасформац явуулдаг арга юм. “Интрагеник модификаци ашиглан газар тариалангийн ургамлын геномыг цэвэрлэх нь” -ийг үргэлжлүүлэн унш