Толины бэлгэдэл

Сальвадор Дали – Нарциссын хувирал

Толины бэлгэдэл нь Грекийн Нарциссын домгоос үүдэлтэй. Барууны ертөнцийн бэлгэдэлт объектууд дундаа толь нь нилээн чухал байр суурийг эзэлдэг. Дундад зууны үеэс эхлэн өнөөг хүртэл толь нь улам олон утга бэлгэдэх болж, ач холбогдол нь өссөөр иржээ.  Continue reading “Толины бэлгэдэл”

Advertisements

J’ai perdu mon Eurydice

Энэ бол Германы хөгжмийн классицизмын нэрт төлөөлөгч Кристоф Виллибальд Глюкийн Орфей ба Эуридис (Orfeo ed Euridice) дуурийн хамгийн алдартай арияны нэр билээ. Уг дуурь Орфей, Эуридис хоёрын домгоос сэдэвлэсэн нь тодорхой биз ээ. Дуурийг үзээд дуугүй суусангүй. Continue reading “J’ai perdu mon Eurydice”

Багт наадам – М.Ю.Лермонтов

Энэ жүжгийг олон алдартай тайзны найруулагчид өөрсдийн өвөрмөц өнгө аясаар тавьж байсан юм. Гэхдээ хамгийн анх 1917 онд буюу жүжиг бичигдсэнээс 82 жилийн дараа Всеволод Мейерхольд Оросын тайзнаа тавьжээ. “Багт наадам” жүжгийг хориог тавьснаас хойш Мейерхольд Александрийнскийн театрт энэ жүжгийг тавих гэж 5 жил бэлтгэл хийсэн гэдэг. Continue reading “Багт наадам – М.Ю.Лермонтов”

Дүрслэх урлаг театрт нэвтэрч эхэлсэн нь

Зураг, тайз заслал, чимэглэлийн урлаггүйгээр театр байдаггүй учир энэ тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Манай театрын анхны үүсэл болж байсан Сүхбаатарын нэрэмжит клуб нь Буяннэмэхийн зохиол “Үнэн” жүжиг тавихад тайзны зураг хийсэн зураач Л. Гаваа “Хувьсгалаас өмнө гадаад дотоодын дарлагчдаас шашны нөлөөгөөр ээвсэглэн олон түмнийг дарлаж байсныг утгачлан харуулахын тулд зураач Померанцев уг жүжгийн заслалд олон янзын хэмжээний самбаруудыг дүүжлэн бурхан, луу хоёрын зургийг голд нь дүүжилж зохиомжийн төв болгожээ. Лам ноён хоёр Хятадын генералыг дундаа суулгаж ноёрхсон дүрсийг гаргаад, ламын түгээсэн шар өнгийн даавуугаар нүдээ боосон ардууд өөрийн эрхгүй сөхрөн унаж дарлагчдын хөлд гишгэгдэгдэж байгаагаар дүрсэлсэн байсан юм.” гэж бичжээ. Continue reading “Дүрслэх урлаг театрт нэвтэрч эхэлсэн нь”

Мэргэжлийн театр байгуулах замд

Хүмүүсийг цуглуул, авьяас билгийг шалгаж авна гэж Улсын бага хүрлаас комисс гарсан бөгөөд тус комисст эмэгтэй Янжмаа, мөн Жамсран, Надмид, А. А. Ефремов, Ц. Гомбожав нар оржээ. Ингээд олонд хүргэх зарлалын үгийг зохиох, түүнийг хэвлүүлэх, тарааж наах ажилд А. Ефремов, Ц. Гомбожав нар ч гар бие идэвхтэй оролцож, Ё. Шаравдоо их үүрэг гүнцэтгэн 1930 оны есдүгээр сарын эхээр Хүрээний зүүн, баруун, урд, хойд хороо, гандан, Богдын ордны урд шар цаасан дээр хэвлэсэн зарлал дээр:

“Хорьдугаар он (1930 он) есдүгээр сарын 17ны оройн таван цагт Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн газар Улсын цэнгэлдэх танхимд орохыг хүсэгчдийг шалгаж үзэж авах амуй. Энэхүү Улсын цэнгэлдэх танхим нь олон нийтийн дунд боловсрол гэгээрлийг тараах, театрын уран сайхны зохиолыг үүсгэх ба тус улсын дотор ший жүжгийн хэргииг дэлгэрүүлэхийн тулд байгуулагдан буй амуй. Театрт орогсод нь хамтын чанар бүхий хүмүүжил боловсролтой болно. Тус театр нь улс төрийн ба ерөнхий боловсрол хийгээд уран сайхны боловсрол бүхий улсын хэрэгт хүчээ өгөхийг хүсэх хүмүүснйг бэлтгэх зорилготой амуй. Continue reading “Мэргэжлийн театр байгуулах замд”

1922-1929 оны жүжиглэлтийн тухай товч зүйл

“Хоньчин охин” жүжигт амьдралын хэцүү хүндийг тэвчин, дайсанд өгөлгүй чин зоригтой байвал хэрэг бүтэж, жаргалыг үзнэ гэсэн хатуужил, тэсвэр, муу санаантнуудтай эвлэршгүй байх тухай амьдралын чухал асуудлыг дэвшүүлжээ. Зохиол дахь энэ асуудлыг жүжигчид яаж нэвтрүүлснийг дурдвал: Ноёнд тоглосон Дамдинбазар гаднах дүрс байдал (түүний хувцас, будаг) намба хөдөлгөөн нь бага зэрэг хэтрүүлсэн боловч бодит үнэн намбаар ноёны догшин хэрцгийг илэрхийлэхдээ том алаг нүдээ аймшигтай эргэлдүүлж, урт ханцуйг байн байн дээш шамлан зодохыг завдаж байдгийг инээдэмтэй байдллар шоолон үзүүлэх хэсгүүд дээр бөгсөө хөдөлгөн маяглаж байв. Continue reading “1922-1929 оны жүжиглэлтийн тухай товч зүйл”

Харах үйл хийгээд хэл яриа

Бид хэлд орохоосоо өмнө бүхий л юмсыг харж, үзэж таньдаг. Гэвч бид юм л бол бүгдийг үгээр тайлбарлах гэж оролддог. Үнэндээ бидний мэдлэг, тайлбарламж гэдэг харж буй зүйлсийг маань хэзээ ч бүрэн дүүрэн тайлбарлах боломжгүй. Continue reading “Харах үйл хийгээд хэл яриа”

Хувьсгалын үеийн тайз засал, жүжигчдийн хувцас

М. Горькийн нэрэмжит Москвагийн уран сайхны театрыг Москвагийн Ломоносовын Их сургуультай зүйрлэж байв. Театр бол хүн судлал, амьдрал судлалын ухаан бөгөөд хүмүүст мэдлэг, хүмүүжил ОЛГОДОГ чухал ЗЭВСЭГ мөн гэдгийг удирдлагыг монголын анхны театр мөрдлөгө болгож байжээ. Монголын хувьсгалт театрын урлаг Зөвлөлтийн театрын тусламж, түүний нөлөөн дор хөгжиж байв. Continue reading “Хувьсгалын үеийн тайз засал, жүжигчдийн хувцас”

Монголын театрын ардын уламжлал

Монголын ард түмэн эрт дээр үеэс уламжлагдсан аман болон бичгийн зохиолоор баялаг билээ. В. И. Ленин “Аливаа үндэстэн оршин тогтноод ард түмэн эрх мэдлээ өөрийн гарт аваагүй байх тэр үед нэг нь ил, нөгөө нь далд хөгжих хоёр соёлтой байдаг” гэж сургажээ. Хэдэн зуун мянган жилийн түүхт замдаа шашин болон дээдэс ямбатны ордны зохиол найраг, үзвэрийн зүйлийн зэрэгцээ нүүдэлчин, малчин ард түмний аман зохиол болох үгтэй тоглоом, хуримын ёсны харилцаа үг, үлгэр домог, шог хошин яриа, оньсого, таавар, ерөөл магтаал, холбоо үг, найралцаа үг, уртын болон богинын дуу, харилцаа дуу, дуут жүжиг, бүжиг наадам, сурын уухай, бөхийн болон хурдан морины цол зэрэг ардач чиглэлийн зүйлүүд дарагдмал боловч баяжин хөгжсөөр байжээ.  Continue reading “Монголын театрын ардын уламжлал”