Хигссийн бозоны нээлт баталгаажсан нь

Том Адрон Мөргөлдүүлэгч (LHC)
Адрон Мөргөлдүүлэгч (LHC)

2013 оны 3 дугаар сарын 14-нд дэлхийн шинжлэх ухааны түүхэн дэх хамгийн том нээлтийн нэгийг баталгаажуулав. Анх 1964 онд Питер Хиггс таамагласан энэ эгэл бөөм (тулгуур бөөм) оршин байдаг нь бараг 50 жилийн дараа туршилтын байдлаар баталгаажсанаар ямартай ч эгэл бөөмсийн харилцан шүтэлцээг тайлбарласан онол болох Стандарт загварын зөв зүйтэй байж болохыг харуулсан юм. “Хигссийн бозоны нээлт баталгаажсан нь” -ийг үргэлжлүүлэн унш

Хүүхдүүд хий үзэгдэл үнэхээр хардаг уу?

tumblr_m783iizNJt1qki6dmo1_500

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд цөөн тохиолдолд сүнс, элдэв төрлийн шидэт амьтад харсан гэх яриа гарах нь цөөнгүй. Сүнс, үл үзэгдэгч биетүүд мэтийн шинжлэх ухааны үндэслэлгүй эзотерик үзэл баримтлалд итгэгчид хүүхдүүдийн зургаа дахь мэдрэхүй хаагдаагүй байдаг, насанд хүрэгчдээс илүү мэдрэг байдаг хэмээцгээдэг. Гэвч 2013 оны Тамар Заисенваин, Майкл Каплан нарын судалгаагаар 4-6 насны хүүхдүүдийн айдас хүчтэй (ихэвчлэн шөнө) болсон үедээ тэд өөрсдийн айдсаас үүдэлтэй хий зүйлсийг ихэнх тохиолдолд бодит байдлаас ялгаж чаддаггүй гэдэг нь нотлогджээ. 

Хэрвээ эцэг эх нь  элдэв ер бусын зүйл, сүнсэнд итгэгч байх аваас өөрсдийн үйлдлээр хүүхдийнхээ айдсыг улам дэврээдэг байна. Айдсын хүчтэй сэтгэл хөдлөлийн нөлөөгөөр хий үзэгдэх зүйлсийг бодит байдлаас ялгах чадвар  сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд сайн хөгжөөгүй байдаг нь ч тогтоогдсон байна. Хий зүйл харахаас гадна бие дээрээ ямар нэг хий мэдрэмжийг мэдрэх нь элбэг байдаг аж. Энэхүү хий зүйлийг бодит байдлаас ялгахгүй байх явдлаас болж зарим цөөн тохиолдолд хүүхдүүд өөрсдийн ургуулан бодсон хэн нэгэн хий үзэгдэлтэй удаан хугацаанд харьцах, тоглох явдал гардаг байна. Гэвч энэ бүхнийг дээрх судалгаанд оролцсон шөнийн цагаар айх айдсын архаг хэлбэрт шилжсэн 4-6 насны 80 гаруй хүүхдүүдийн жишээн дээрээс дүгнэхэд хүүхдийн сэтгэлзүй энэ бүхэнд гол үүргийг гүйцэтгэсэн байна.

Судалгааны ажил:

Nighttime fears and fantasy-reality differentiation in preschool children. 

Zisenwine TKaplan MKushnir JSadeh A.

Микрография

fleas

Нүдэнд бараг үл үзэгдэх жижиг хорхой шавж болон ургамлын нарийн бүтцийг анх удаа олон нийтэд танилцуулсан шинжлэх ухааны ном. Номыг зохиогч нь өөрийн микроскопийн дизайныг гаргаж бүтээлгэсэн Английн эрдэмтэн Роберт Хүк байлаа. Тэрээр олон янзын линзээр харсан болгоноо гайхалтай нарийвчлалтай зурж, ном болгон хэвлэсэн байна. “Микрография” -ийг үргэлжлүүлэн унш

Ертөнц 13,81 тэрбум жилийн настай нь тогтоогдов

FIRST_LIGHT

2009 онд Европын Сансрын Агентлагийн хөөргөсөн Планк хиймэл дагуул нь хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу бүтээгдсэн багажаар өвч зэвсэглэгдсэн юм. Энэ хиймэл дагуулын хамгийн гол үүрэг нь ертөнцийг үүсгэгч их тэсрэлтийн үлдээсэн цацраг идэвхийн ул мөрийг радио телескопийн тусламжтай мэдэрч зураг болгон гаргах ажээ. “Ертөнц 13,81 тэрбум жилийн настай нь тогтоогдов” -ийг үргэлжлүүлэн унш

Дэлхийн амьд биетийн эволюци хувьслын цаглабар

 I10-03-evolution1
Эрдэмтэд дэлхий дээрх амьд биетийн үүсэл, хөгжлийг судлах аргын хамгийн найдвартай нь малтлага хийн, олдсон амьд биеийн үлдэгдэл, олдворын насыг нүүрсхүчлийн изотопийн аргаар тодорхойлох арга юм. Гэхдээ харьцангуй цөөн тооны малтмал дээр үндэслэн амьд биеийн хувьслын цаглабарыг бүдүүвчлэх нь хангалтгүй билээ. Харин сүүлийн үед ген, геномын судалгаа шинжилгээ эрчимжсэнээр амьд амьтдын ДНХ-ийн мэдээллээс хэдийд ямар мутаци гарсан болохыг тогтоох болоод байна. Үүнийг молекул цаглабар гэх нь ч бий. “Дэлхийн амьд биетийн эволюци хувьслын цаглабар” -ийг үргэлжлүүлэн унш

Бенуа Мандельброт – Байгалийн фрактал геометр – 3. Хэмжээс, тэгш хэм, дивергенц

fractalgeometry

Хэмжээсийн тухай ухагдахуун

1875-1925 оны хооронд математикт гарсан хямралын үеэр шулуун бус байдал, хэсэгчилсэн буюу фрагментацийн байдлын хэмжээсийг тодорхойлоход координат дээрх тоо хангалтгүй гэдгийг ухаарсан юм. Энэхүү тодорхой бус байдлыг шийдвэрлэх дорвитой алхмын эхнийхийг Германы математикч Георг Кантор 1877 онд, дараачийн алхмыг Италийн математикч Жузеппе Пеано 1890 онд, сүүлчийн алхмуудыг 1920-иод онд хийжээ. “Бенуа Мандельброт – Байгалийн фрактал геометр – 3. Хэмжээс, тэгш хэм, дивергенц” -ийг үргэлжлүүлэн унш

Хүний үнэрлэх мэдрэхүй

Ямар ч аюулгүй зарим зүйлс яагаад маш муухай үнэртэж бидний дотор муухайрдаг юм бол? Бид муухай үнэрт хүчтэй хариу үйлдэл өгдгийн цаад биологийн шалтгааныг юусан билээ? Муухай үнэрт үзүүлэх хариу урвал яаж үүссэн юм бол? Яагаад муухай үнэр муухай байдаг юм бэ? Өмнө тэр үнэрийг үнэрлээд ямар нэг зүйл болсоноос уу? Эсвэл муухай үнэр өөрийн гарал үүслийн талаар хэлж өгдөгөөс үү? “Хүний үнэрлэх мэдрэхүй” -ийг үргэлжлүүлэн унш