Их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадварыг сайжруулах арга зам ба боломж

Ш.Ихбаяр, СУИС-РТМУС

2019 оны 01 сарын 28

Товч агуулга

Их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадвар нь оюутнуудын хичээл сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлсийн хувьд ач холбогдлоор суралцагчийн хичээл зүтгэлийн дараа орохуйц хамгийн гол хүчин зүйл гэж таамаглаж байна. Иймийн тул багш нарын харилцааны ур чадвараа сайжруулах арга замуудыг өмнөх судалгаанууд дээр үндэслэн хоёр үндсэн хэсэгт хувааж авч үзэв: Багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар, багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадвар. Багшийн хүн хоорондын харилцааны ур чадварыг нийгмийн харилцааны хэлбэр, харилцааны зовнилын түвшин, харилцах эрмэлзэл гэсэн гурван зан байдалд хувааж авч үзсэн ба эдгээр зан байдлуудыг эерэг тийш ухамсартайгаар хөгжүүлснээр аливаа багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар дээшлэх болно. Багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадварыг багшийн ойлгомжтой байдал, багшийн ойр байдал гэсэн хоёр үндсэн ур чадварт задлан үзсэн агаад энэхүү хоёр чадварыг хөгжүүлснээр багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадварт ахиц гарна.

Түлхүүр үгнүүд: Багшийн хүн хоорондын харилцааны ур чадвар, багшийн сурган хүмүүжүүлэх харилцааны ур чадвар, багш, суралцагч “Их дээд сургуулийн багш нарын харилцааны ур чадварыг сайжруулах арга зам ба боломж” -ийг үргэлжлүүлэн унш

Гештальт сэтгэл судлал

Gestalt гэдэг нь Германаар “бүрэн, цогц” гэсэн утгатай.  Элементизмийг эсэргүүцэн гарч ирсэн сэтгэлзүйн ухааны чиг хандлага.

gestalt “Гештальт сэтгэл судлал” -ийг үргэлжлүүлэн унш

Уран бүтээлч хүмүүст илрэх 10 түгээмэл зан төлөв

Үндсэн хүсэл/таашаал: Бүтээлч байдал
Үндсэн айдас/түгшүүр: Бүтээж чадахаа болих

Доорх 10 зан төлөвийн төрөл нь уран бүтээлч хүнд түгээмэл илэрдэг. “Уран бүтээлч хүмүүст илрэх 10 түгээмэл зан төлөв” -ийг үргэлжлүүлэн унш

Бүтээлч чадварын удамшил

2011 онд Кеннет Хайлман нарын хийсэн судалгаагаар бүтээлч хүмүүсийн тархи нь хэд хэдэн онцлох шинж чанартай байдаг ажээ. Энэ нь төрөлхийн шинж чанарын хамгийн чухал нь тархины хоёр тал бөмбөлөгийг холбогч corpus callosum хэмээх бүтэц нь бусад хүмүүстэй харьцуулахад нарийн байдгийг тогтоожээ.

“Бүтээлч чадварын удамшил” -ийг үргэлжлүүлэн унш

Альфред Адлер (1870-1937)

Альфред Адлер нь Австрийн сэтгэлзүйч, эмч байв.

Адлерийн сэтгэлзүйн судалгаа нь Германы философич Ханс Файхингер, Оросын зохиолч Фёдор Достоевский, Германы гүн ухаантан Фридрих Ницше нарын үзэл санааны нөлөөллөөс үүдэлтэй гэдэг. “Альфред Адлер (1870-1937)” -ийг үргэлжлүүлэн унш

Өнгөний сэтгэлзүй

26082012_ETSU_MP_16_1_COL_R2.qxd

Өнгийг ашиглан хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлөх боломжтой. Өнгөөр дамжуулан хүмүүст эерэг, сөрөг санааг илтгэж, худалдааг түргэсгэж, олон нийтийг тайвшруулж, бүр тамирчнийг идэвхжүүлж болдог. “Өнгөний сэтгэлзүй” -ийг үргэлжлүүлэн унш

Бүтээлч тархины үйл ажиллагаа

Урлагийг тодорхойлох хэцүү учир урлагийг мэдрэхэд үүсэх тархины процессоос илүүтэй уран бүтээлч хүний бүтээлч чадавхийг тодорхойлох нь харьцангуй хялбар ажээ. “Бүтээлч тархины үйл ажиллагаа” -ийг үргэлжлүүлэн унш

Эдипийн хам шинж

Эдип хэмээх нь Эртний Грекийн домогт гардаг Коринфын ханхүү байв. Тэрээр замд явж байхдаа таарсан өвгөнийг алсан нь Фивийн хаан Лаий байсныг мэддэггүй. Тэрээр аюул нүүрлэсэн Фив хотыг сфинксээс аварч хатан хаан Иокастатай гэрлэж үр хүүхдүүдтэй болно. Гэвч Алуулсан Фивийн хаан Лаий нь үнэн хэрэгтээ Эдип хүүг багад нь хөнөөлгөхөөр явуулсан эцэг нь, Иокастай нь Эдипийн эх байжээ. “Эдипийн хам шинж” -ийг үргэлжлүүлэн унш

Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх 8 арга

Бие хүнийг бүхэлд нь болон түүний тусгаар хэсгүүдийг тодорхойлох сэтгэхүй, харилцаа, мэдрэмж, үйл ажиллагааны тодорхой төрөлд илэрч байдаг бүтээлч авъяас чадварыг илэрхийлэх бүтээн байгуулах шинж чанарыг бүтээлч сэтгэхүй гэнэ. “Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх 8 арга” -ийг үргэлжлүүлэн унш

Амьтны зан байдал

Зөн – (хариг урвал) Тухайн амьтан дөнгөж төрөөд байхдаа ч хийж чаддаг зүйлс. Жишээ нь хоол хүнс хайх.

Дадал – Тодорхой нэг өдөөгчид бодолгүйгээр хариу үйлдэл үзүүлж сурах.

Төлөвшилт – Өдөөгчид тодорхой байдлаар хариу үзүүлж сурах. Зөвхөн нэг байдлаар өдөөгчид хариу үйлдэл үзүүлснээр шагнал урамшуулал олгож байвал тэр хариу үйлдэл нь л төлөвшинө. “Амьтны зан байдал” -ийг үргэлжлүүлэн унш