Эдипийн хам шинж

Эдип хэмээх нь Эртний Грекийн домогт гардаг Коринфын ханхүү байв. Тэрээр замд явж байхдаа таарсан өвгөнийг алсан нь Фивийн хаан Лаий байсныг мэддэггүй. Тэрээр аюул нүүрлэсэн Фив хотыг сфинксээс аварч хатан хаан Иокастатай гэрлэж үр хүүхдүүдтэй болно. Гэвч Алуулсан Фивийн хаан Лаий нь үнэн хэрэгтээ Эдип хүүг багад нь хөнөөлгөхөөр явуулсан эцэг нь, Иокастай нь Эдипийн эх байжээ.

Эдипийн үе шатыг ярихын өмнө Фройдын Ид, Эго, Супер-Эгогийн ойлголтыг тодорхой болгох шаардлагатай.

freuds-unconscious

Ид, Эго, Супер-Эго. Фройдын структураль моделийн дагуу Ид бол хүний далд ухамсрын зэрлэг, зөнгөөрөө хандлага бол Супер-Эго нь нийгэмжсэн байдал, ёс суртахуунт хандлага юм. Харин Эго нь бодит байдлын зарчмын дагуу ажилладаг буюу Ид-ийн хүсэл сонирхлыг хэрхэн биелүүлэх, энэ нь Супер-Эготой хэрхэн зөрчилдөхгүй байх вэ гэдгийг шийдэх дундаж сэтгэлзүйн түвшин юм.

Mother-and-Son-xx-Fritz-Zuber-Buhler

Эдипийн үе шат гэдэг нь Эдипийн хам шинж илэрч эхлэх үе шат юм. Эдипийн хам шинж нь Фройдын онолын дагуу бол балчир хүүхэд эсрэг хүйсний эцэг, эхтэй хурьцах тачаалд автдаг хэмээх үзэл юм. Фройд хэдий энэ хам шинж аль ч хүйсний хүүхдэд илэрнэ хэмээсэн боловч хожим Карл Густав Юнг эмэгтэй хүүхдийн эхтэйгээ өрсөлдөж эцгээ эзэмдэх хам шинжийг Электра хам шинж хэмээн нэрлэжээ.

Father-Daughter-Beach

Фройдын үзлийн дагуу хүүхдийн психосексуаль хөгжлийн шатны явц нь ямар байдлаар таашаал авахаас шалтгаалаад 1. аман (орал), 2. хошногон (аналь), 3. хөвчрөх бэлэг эрхтэн (фаллик), 4. далд (латент), 5. нөхөн үржихүйн (гениталь) гэсэн шатыг туулдаг ажээ. Эдипийн хам шинж 3-р шатны буюу эр бэлэг эрхтний үе шатанд илэрч эхэлдэг байна. 5-р шатанд хүүхэд ижил хүйсний эцэг эхтэй өөрийгөө адилтгаж, сексийн хүсэл тачаалыг дарснаар Эдипийн хам шинжийг дуусгавар болгодог байна.

oedipus_complex

Гэвч энэ процесст ямар нэг согог гарвал хүүхэд сексийн чиг хандлага, дур хүслийн тал дээр эмгэг шинжтэй болох магадлалтай байдаг. Эдгээр эмгэгт мэдрэлийн хямрал, бага насны хүүхдэд татагдах гаж дон, ижил хүйстэндээ татагдах гаж дон зэрэг багтана.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s