Гипофиз (өнчин тархи)

Тархины суурин хэсэг суурь ясны түрк эмээлийн хонхорт орших ба 1 см урт, 1-1.5 см өргөн, 0.5 см зузаантай, 0.5 г жинтэй булчирхай юм. “Гипофиз (өнчин тархи)” -ийг үргэлжлүүлэн унш

Гель электрофорезийн жишээ протокол

30 мл TAE буффер бэлдэж дээр нь түүний эзэлхүүний 0,7% нь байхаар буюу 0,21 грам агарыг нэмнэ.  “Гель электрофорезийн жишээ протокол” -ийг үргэлжлүүлэн унш

Хорвоотой золгох мөчид

Өндгөн эсэд үр тогтсоноос хойш хүүхэд бүрэлдэтлээ 40 долоо хоног зарцуулдаг аж. Ганц эс хүүхэд болон мэндлэх нь нарийн цогц бүтээмжийн гайхамшиг гэлтэй. Хорвоод мэндлэх гэдэг ямар байдгийг төсөөлөх нь боломжгүй хэрэг. Гэсэн хирнээ бид бүгд л энэ замыг туулсан байдаг. Гэнэтийн энэ үйл явдлын үед их л өвддөг болов уу. “Хорвоотой золгох мөчид” -ийг үргэлжлүүлэн унш

Хүхэрт нэгдлийг исэлдүүлэгч бактериуд

Прокариотын ихэнх төлөөлөгчид хүхэрт нэгдлийг исэлдүүлэх чадвартай. Зарим гетеротроф бактерийн төрөл Bacillus, Pseudomonas болон бусад хүхэр исэлдүүлэгч бактерийн группыг өнгөгүй серобактер гэж нэрлэдэг.

Тиобактери нь эсийн энергийг хүлээн авч түүний органик биш нэгдлийг ашиглан хүхрийг исэлдүүлдэг.  Морфологи, биохимийн идэвхээр ялгаатай олон тооны автотроф болон гетеротроф бичил биетнүүд ангижирсан хүхэрт нэгдлийг исэлдүүлдэг. “Хүхэрт нэгдлийг исэлдүүлэгч бактериуд” -ийг үргэлжлүүлэн унш

Малгайт мөөгний зарим ашигт бодисууд

Сахаридууд. Энэ нь органик нэгдлүүд ба хүний хувьд экзоген бодисууд бөгөөд амьдралд зайлшгүй шаардлагатай, энергийн эх үүсвэрийн хувьд хүнсний найрлагын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдог. Мөн эдгээр нь нөөц, тулгуур бодисын үүрэг гүйцэтгэж гидроколлойдын хувьд эдэд усыг барьж байдаг. Сахаридуудын бүтэц найрлагыг амт, реологийн шинж ба бүтээгдэхүүний хүнсний чанарт нөлөөлдөг учир хүнсний технологид өндөр ач холбогдолтой. Бүтцээсээ хамааран гидрофил ба амтны чанараараа маш их ялгаатай. “Малгайт мөөгний зарим ашигт бодисууд” -ийг үргэлжлүүлэн унш

Ясан ба хальсан төөрөг

Агаарын долгион, орон зайн тэнцвэрийг мэдрэх явдал нь Сонсгол ба тэнцвэрийн эрхтэнээр гүйцэтгэгдэнэ.

Хүний сонсгол ба тэнцвэрийн эрхтэн бол дууны долгион ба биеийн тэнцвэрийн байдлыг хүлээж авч мэдрэх хоёр үйл ажиллагааг нэгтгэсэн нарийн зохион байгуулалт бүхий аппарат юм.

Бүтэц

Гадна чих-агаарын хэлбэлзлийг хүлээн авах үүрэгтэй.

Дунд чих-агаарын хэлбэлзлийг дотор чихэнд хүргэнэ. “Ясан ба хальсан төөрөг” -ийг үргэлжлүүлэн унш

Мембраны тайвны потенциал

Мембран потенциал буюу трансмембраны потенциал нь эсийн мембраны гадна болон дотор талын цахилгаан потенциалын (хүчдэл) ялгаа юм. Мембраны гадна болон дотор талын шингэн орчин цахилгаан цэнэгийг дамжуулах хандлагатай байдаг бол мембран нь эсэргүүцэх хандлагатай байдаг. Эсийн мембраны потенциал тодорхой хугацаа өнгөрөхөд өөрчлөгдөхгүй байгаа бол үүнийг мембраны тайвны потенциал гэнэ.

“Мембраны тайвны потенциал” -ийг үргэлжлүүлэн унш

Мембраны тэнцвэрийн потенциал

Тэнцвэрийн потенциал буюу Нернстийн потенциал гэдэг нь тодорхой нэгэн ионы мембраны гадна болон цитоплазмд байх тархалт тэнцвэрт нөхцөлд байгааг хэлнэ.

Энэ нь трансмембраны хүчдэл нь ионы диффузын хандлагатай яг таг тэнцэж байгааг тэнцвэрийн потенциал гэж болно. Өөрөөр хэлбэл мембран дагуух ионы гүйдэл тэгтэй тэнцүү буюу хувирдаггүй гэсэн үг ажээ. “Мембраны тэнцвэрийн потенциал” -ийг үргэлжлүүлэн унш

Саузерн болон Вестерн блоттинг

Саузерн блоттингийн шат дараалал

  1. Өндөр молекулт ДНХ-г рестрикцийн эндонуклеазагаар тасалж жижиг хэсгүүд болгоно.
  2. ДНХ-ийн фрагментүүдийг агарозын гель дээр гүйлгэнэ.
  3. Хэрэв ДНХ-ийн зарим нь 15 kb-с их байвал блоттинг хийхээс өмнө гелийг хүчлээр үйлчлүүлэх нь бий. Жишээлбэл, HCl-р үйлчлүүлэхэд ДНХ-ийн фрагмент депуринжин ДНХ-ийн илүү бага молекулт хэсгүүдийг үүсгэж гелээс мембран руу шилжихэд илүү дөхөмтэй болгодог. “Саузерн болон Вестерн блоттинг” -ийг үргэлжлүүлэн унш

Ялгаруулах эрхтэн

Бөөрний их, бага аяга тэвш

Их бага аяга тэвш нь шээсийг хадгалж бөөрний тэвшний цоргонд шилжүүлэх үүрэгтэй хөндийт бүтцүүд юм. Эдгээр нь ханандаа салст, булчин, холбогч эдэн давхаргуудтай. Хэд хэдэн бага аяга нийлж их аягаа үүсгэдэг. Их аягаасаа цааш арай хөндийрхөг нэгдсэн уут тэвшийг үүсгэдэг. Их, бага аяга болон тэвш, бөөрний цорго ба давсагны ханын бүтцийн ерөнхий зураг ижил байдаг ажээ.

“Ялгаруулах эрхтэн” -ийг үргэлжлүүлэн унш