Гель электрофорезийн жишээ протокол

30 мл TAE буффер бэлдэж дээр нь түүний эзэлхүүний 0,7% нь байхаар буюу 0,21 грам агарыг нэмнэ. 

Хэрэглэх буфферийн хэмжээнээс хэд дахин илүү эзэлхүүнтэй шил сав хэрэглэх ёстой.

Агароз нь тасалгааны температурт сайн уусдаггүй тул бага зэрэг буцалгана.

Самыг гель хийх хэсэгт бэхэлж өгнө. Сам доод талын гадаргууд хүргэх ёсгүй. Гелийг бага зэрэг хөргөөд (ойролцоогоор 60°С хүртэл) дараа нь гель хийх савандаа цутгана.

30-40 минутын дараа гель бүрэн хатах болно. Энэ үед самыг болгоомжтой авах ёстой.

Гелийг дор хаяж 1 мм далдалахаар гель гүйлгэх буфферээ (1X TAE) нэмж өгнө. Мөн нүхнүүд бүрэн далдлагдах ёстой.

Loading dye буюу бромфенолын будгийг гүйлгэх дээжин дээрээ нэмж өгнө. Гельнийхээ нүхэнд  будагдсан дээжээ болгоомжтойгоор хийнэ.

ДНХ анод залгагдсан хэсэг рүү гүйх ёстой. Учир нь ДНХ нь фосфатыг агуулдаг тул сөрөг цэнэгтэй байдаг. Цахилгаан гүйдэлд залгасны дараа гель гүйлгэх буфферт бөмбөлгүүд үүсэн хөөрч байвал гүйдэл гүйж байгаагийн шинж юм. Хэсэг хугацааны дараа ДНХ зөв чиглэлд гүйж байгаа эсэхийг харан шалгаж болно.

Гүйдэл гүйлгэж дууссаны дараа дээжээ этидийн бромидоор будах ёстой. Этидийн бромид нь хэт ягаан туяаны гэрэл дор флуоресцент байдлаар харагддаг юм. Үүнийг хэрэглэхдээ үргэлж бээлийтэй ажиллах ёстой. Учир нь этидийн бромид маш хүчтэй мутаген бөгөөд тэр дороо хортой нөлөөлөл үзүүлж болох юм. Гелийг 25-30 минут этидийн бромидод хийж будсаны дараа илүүдэл будгийг угаахын тулд усанд хийж 5-10 минут байлгана.

Хэт ягаан гэрэлтүүлэгч дээр гелээ тавьж үр дүн гарсан эсэхийг харах болно.

Advertisements

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s