Хорвоотой золгох мөчид

Өндгөн эсэд үр тогтсоноос хойш хүүхэд бүрэлдэтлээ 40 долоо хоног зарцуулдаг аж. Ганц эс хүүхэд болон мэндлэх нь нарийн цогц бүтээмжийн гайхамшиг гэлтэй. Хорвоод мэндлэх гэдэг ямар байдгийг төсөөлөх нь боломжгүй хэрэг. Гэсэн хирнээ бид бүгд л энэ замыг туулсан байдаг. Гэнэтийн энэ үйл явдлын үед их л өвддөг болов уу. Эрдэмтэд нэг л зүйлийг мэднэ: төрөх үед бидний биед адреналин маш эрчтэй ялгардаг тул зүрхний шигдээсийн үеийнхээс давдаг гэнэ. Энэ адреналины хүчтэй ялгарал нь энэ тохиолдолд биднийг амь гарахад тусалдаг аж. Хүүхдийн уушги өмнө нь хэзээ ч агаар амьсгалаагүй байх бөгөөд 9 сарын турш уушги ураг орчмын шингэнээр дүүрэн байдаг ажээ. Тиймээс агаар амьсгалах гэж оролдох үед живэх аюул бидэнд тулгарах болно.

Гэхдээ бид бөөрний дээд булчирхайн тусламжтай энэ аюулаас зайлсхийж чаддаг юм. Бөөрний дээр байрлах бөөрний булчирхай нь цусанд их хэмжээний адреналин ялгаруулж өгнө. Амьсгалахад хэрэгтэй булчин гэнэт татганаж, агшиж эхэлнэ. Бидний уушги амь орж, анхныхаа амьсгалыг авна. Агаар мянга мянган гуурсаар салаалан зөөгдөж 30 сая хүртэлх тооны жижиг альвеоли хэмээх уушгины хөхлөгт хүрдэг. Энд л нэг удаагийн амьсгал авах бүртээ бид агаараас хүчилтөрөгчийг цус руу шингээн авч, амьсгал гаргах бүрнээ бид өөрсдийн биеэс хэрэггүй нүүрсхүчлийн хийгээ гадагшлуулж байдаг. Төрсний дараахан хүй буюу эх, хүүхэд хоёрын цусан хангамжийн холбоог таслах ажээ. Энэ цагаас эхлэн бид бие даан амьдрах болно.

Төрсний дараачийн мөчөөс эхлэн хүүхдийн бие эхийн хэвлийгээс гаднах ертөнцөд зохицон амьдрах хэрэгтэй болдог. Энэ бол хамгаас чухал, мөн хамгаас хэцүү амьдралын үе шат юм. Хушганаас томгүй зүрх нь аль хэдийн 8 сарын турш цохилсоор ирсэн байгаа. Гэхдээ амьдралынхаа эхний хэд хоногт түүний цусны эргэлтэд бэрхшээл учрах болно. Учир нь нярайн титэм судсанд, бас зүрхэнд нь нэг нэг нүх бий ажээ.

Гэвч эдгээр нүхнүүд гажиг биш юм. Энэ нь төрөхөөс өмнөх амьдралын маань зохицолдлогоо билээ. Эхэс рүү хүрсэн цусны судасны системээр цус эргэлдэж байх тэр үед эдгээр нүхнүүд нь бидний идэвхгүй байгаа уушгинд ихэнх цусыг хүргэхгүй холдуулж байх үүрэгтэй байжээ. Гэвч одоо уушги бүрэн дүүрэн ажиллаж байгаа тул эдгээр нүхнүүд үүрд бөглөрөх хэрэгтэй болно. Мөн зүрх хэвийн ажиллаж байгаа учраас өдөрт арван мянган судсаар цус шахах болно. Бидний бусад эрхтнүүд ч гэсэн идэвхжиж эхэлнэ. Элэг биеийн дулааныг барихаас эхлээд хорт нэгдлүүдийг цэвэрлэх хүртэл 500 гаруй үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Бөөрний үндсэн үүрэг бол бие дэх усны тэнцвэрийг хадгалах юм. Бидний хоол боловсруулах тогтолцоо эхнийхээ тэжээлийг хүртэхийн тулд цэвэрлэгээ явуулах хэрэгтэй болно. Гэдэс тэр чигтээ боловсруулсан ураг орчмын шингэн, үхмэл эсүүд, мекони гэж нэрлэгдэх наалдамхай ногоон хар материалаар дүүрэн байдаг.

Зарим хүүхдүүдийн хувьд мекони бүр уушгинд хүрсэн байдаг тул уушгины нарийн гялтанд хортой нөлөөлөл үзүүлэх явдал байдаг. Гэдсэнд бол мекони ямар ч хоргүй бөгөөд хэдхэн цагийн дотор л гадагшилчихна. Эхийн сүүг анх удаа хөхсөний дараа энэ процесс хурдасна. Төрөлтийн хямрал дуусаж байж магад. Гэвч эхийн хэвлийнээс гаднах амьдралд дасан зохицох үе шат дөнгөж эхэлж байгаа нь энэ.

“Биеийн дотоод руу хийсэн аян” баримтат киноноос

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s