Устөрөгчийн хэрэглээ

АНУ-д ойролцоогоор 9 сая метр тонн устөрөгчийг үйлдвэрлээд байна. Энэ нь 20-30 сая машин 5-8 сая өрхийг хангах эрчим хүч юм. Энэ бүх устөрөгчийг одоогоор металийг цэвэршүүлэх баяжуулахад голчлон ашиглаж байна. Энэ устөрөгчийн ихэнх хэсгийг Калифорни, Луйзиана, Техас мужид үйлдвэрлэж байна. Үндэсний сансар судлалын хүрээлэн буюу NASA устөрөгчийн тэргүүлэх хэрэглэгч юм. Устөрөгчийг сансрын түлш болгон хэрэглэх ба энэ нь сансрын хөлгийг тойрог замд оруулахад асар их хэмжээний эрчим хүчээр хангах юм. “Устөрөгчийн хэрэглээ” -ийг үргэлжлүүлэн унш

Advertisements

Устөрөгчийг гарган авах

Устөрөгч нь нэгэнт байгаль дээр хий хэлбэрээр дангаар байхгүйгээс хойш бусад нэгдлээс нь ялган авна. Жишээ нь уснаас, биомассаас, эсвэл байгалийн хийн молекулуудаас устөрөгчийн атомыг ялган авч болно. Тэгэхдээ устөрөгчийг үйлдвэрлэх хоёр үндсэн арга байдаг ба ууршуулах болон электролизийн арга юм. Эрдэмтэд мөн зарим замаг, бактериас устөрөгчийг гарган авдаг. Устөрөгчийг химийн болон биологийн лабораторит урвалын бүтээгдэхүүн хэдбэрээр гарган авдаг ба үйлдвэрт биохимийн урвалаас гарган авдаг. “Устөрөгчийг гарган авах” -ийг үргэлжлүүлэн унш

Монгол улсад Атомын Цахилгаан Станцыг ашиглах нь

Энергийн шинэ эх үүсвэр болох Атомын цахилгаан станцыг Монгол Улсад байгуулах боломжуудыг эрэлхийлж, түүний ач холбогдолтой юу? “Монгол улсад Атомын Цахилгаан Станцыг ашиглах нь” -ийг үргэлжлүүлэн унш

Устөрөгчийн изотопууд

hydrogen isotopes 1024 C

Устөрөгчийн хамгийн энгийн изотоп бол нэг протон нэг электроноос тогтох изотоп юм. Энэ нь хамгийн тогтвортой изотоп бөгөөд нейтрон байдаггүй. Байгаль дээр устөрөгчийн гурван изотоп байдаг ба  1H, 2H,  3H гэж тэмдэглэнэ. Үүнээс гадна маш тогтворгүй цөмүүд болох  (4H- 7H)-ыг лабораторийн нөхцөлд гарган авсан бөгөөд байгаль дээр байдаггүй.

  • 1H нь устөрөгчийн хамгийн түгээмэл изотоп бөгөөд байгаль дээрх нийт устөрөгчийн 99.98%-ийг эзлэнэ. Цөм нь ганцхан протоноос бүрддэг. Тиймээс протиум (протий) гэж нэрлэжээ.
  • 2H нь бас нэгэн тогтвортой изотоп бөгөөд дейтерий гэж нэрлэдэг ба нэг протон нэг нейтроноос цөм нь бүрддэг. Ихэнхи дейтерий нь голдуу сансарт байх ба Их тэсрэлтээс үүссэн байдаг. Дейтерий нь цацраг идэвхи байхгүй бөгөөд ямарваа нэгэн аюулгүй. Усны найрлагад байх устөрөгчийн оронд дейтерий байвал түүнийг хүнд ус гэж нэрлэдэг. Хүнд ус нь нейтроны удаашруулагч ба цөмийн рейкторт өргөн ашиглагдана.
  • 3H буюу тритийн цөм нь нэг протон хоёр нейтроноос тогтох ба цацраг идэвхит цөм юм. Бета задрал явуулж гелид шилжих ба хагас задралын үе нь 12,32 жил байна. Байгаль дээ рмаш бага хэмжээгээр байх ба сансрын туяа агаар мандалтай харилцан үйлчлэлцэж үүсэх ба мөн цөмийн бөмбөгийн туршилийн үед мөн ялгардаг байна.

Устөрөгчийг нээсэн түүх

Хенри Кавендиш
Төрсөн огноо 10/10/1731(1731-10-10)
Ницца, Франц
Нас барсан 24/2/1810
Яс үндэс Англи
Салбар Хими, физик
Кэмбриджийн их сургууль

Английн эрдэмтэн Хенри Кавендиш 1782 онд шатамхай агаар гэж нэрлэгдсэн өнгө, үнэр амтгүй хийг битүү саванд шатааж туршихад ус үүссэн байна. “Устөрөгчийг нээсэн түүх” -ийг үргэлжлүүлэн унш