Тунгалгын зангилаа

Хөгжил

Тунгалгын зангилааны үүсгэвэр нь тимустай зэрэг тавигдана. Тунгалгын зангилаа үүсэх явцын онцлогоос хамаараад түүнийг 2 бүлэгт хуваадаг.

1. Эрт, тунгалгын, синусын (том магистрал тунгалгын судасны өргөсөл хэсэг) сууриас үүснэ.

2. Синусууд нь венийн ханан дахь цүлхэн (дивертикул) байдлаар бүрэлдэн хөгжинө. Ийм байдлаар 9-10 долоо хоногтойд хүзүүний, эгэмний доорх, хэвэлмэйн арын цавины зэрэг тунгалгын судасны сүлжээний суурин дээр үүснэ. Тунгалгын зангилааны хөгжил нь эсрэг төрөгчийн сөдөөлтөөр хөгжиж эхэлнэ. Анхны тунгалгын зангилаанууд хөгжлийн I хагаст бий болдог.

Бүтэц

Тунгалгын зангилаанууд нь тунгалгын судасны дагуу оршино. Энд Т,В лимфоцитийн эсрэгтөрөгчөөс хамаарах хөгжил явагдаж, санамжит эсүүд үүсдэг. 0,5-1 см голчтой, дугуй, зууван хэлбэртэй, нэг тал нь хотгор байх ба түүнийг нь үүд гэнэ. Үүдээр артери, вен, мэдрэл ордог. Тунгалгын зангилаа гадуураа холбогч эдэн гэртэй (капсул). Капсул нь коллаген ширхэг ихтэй. Үүд орчмын капсул нь холбогч эдийн элементүүдээс гадна гөлгөр булчингийн эс агуулна. Капсулаас таславчууд түрэн орж эрхтний гүнд анастомоз үүсгэдэг.

Тунгалгын зангилаа нь дараах бүтцийн нэгжүүдээс бүрдэнэ:

  • Холтослог бодис
  • Холтослогийн дэргэдэх бүс
  • Тархилаг бодис
  • -цусан хангамж
  • -мэдрэлжилт
  • -тунгалгын зангилааны  өөрчлөлт
  • -төлжилт
  • Тунгалгын цусан зангилаа
  • Салст бүрхүүлийн нэгдмэл дархлааны тогтолцоо

Холтослог бодис

Холтослог бодис нь 0,5-1 мм голчтой тунгалгын жижиг загилаануудаас тогтоно. Дэвсгэр эд нь цацраг байрлалтай бүдүүн атиралдсан торлог ширхгүүдтэй. Торлог эсийн сиймхийд лимфоцит, лимфобласт, макрофаг болон бусад эсүүд оршино.

Холтослогийн дэргэдэх бүс

Холтослогийн дэргэдэх бүс нь холтослог ба тархилаг бодисийн хооронд орших бөгөөд Т-лимфоцитээс тогтдог. Энэ бүсийн бичил орчныг залгих чадваргүй болсон макрофагын төрөл болох хуруу эс бүрдүүлдэг. Хуруу эс  нь нэг эсээс нөгөө эс рүү түрэн орсон олон тооны хуруу маягийн сэртэнтэй бөөм нь зөв биш хэлбэртэй, цайвар, захын байрлалтай хроматинтай. Энэ нь лимфоцитийн хөгжлийг тэтгэдэг гликопротеинтэй байдаг.

Тархилаг бодис

Тархилаг татлагууд, мөн тэдгээрийг тойрон буй таславч ба синус нийлээд тархилаг бодисыг бүрдүүлнэ. Тархилаг, холтослог бодисын синусаар тунгалаг урсахдаа лимфоцитээр баяждаг. Энд чөлөөт макрофаг, сийвэнсэг эс, цөөн тооны гранулоцит, эритроцит тохиолдоно. Синусууд нь фагоцитозын үүрэг бүхий эсүүдийн тусламжтай эсрэг төрөгчүүдийг шүүж хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. Тунгалгын зангилаа нь гадаад болон дотоод нөлөөнд маш мэдрэг эрхтэн юм.

Цусан хангамж: Цусны судас нь тунгалгын судасны хамт тунгалгын зангилааны үүдээр орно. Улмаар нэг хэсэг артери капсул ба таславчинд капидяр болон салаална, нөгөө хэсэг зангилаа, холтослогийн дэргэдэх бүс, тархилаг татлагуудад очиж төгсөнө.

Цусан хангамж: цусны судас нь тунгалгын судасны хамт тунгалгын зангилааны үүдээр орно. Улмаар нэг хэсэг артери капсул ба таславчинд капиляр болон салаална, нөгөө хэсэг зангилаа, холтослогийн дэргэдэх бүс, тархилаг татлагуудад очиж төгсөнө.

Мэдрэлжилт

Тунгалгын зангилаа нь

-афферент

-эфферент

-адренэргик

-холинэргик ширхгүүдээр мэдрэлждэг.

Харин жижиг зангилаан дотор мэдэрхүйн төгсгөл байдаггүй.

Тунгалгын зангилааны өөрчлөлт

Төрсний дараах 3 жилд тунгалгын зангилаа нь эрчимтэй хөгжинө. Эхний жилд жижиг зангилаанууд нь үржлийн төвтэй болж, В-лимфоцит ба сийвэнсэг эстэй болдог.
Тунгалгын зангилааны бүтцийн ялгарах хөгжил 12 настайд дуусдаг. Бэлгийн бойжилтийн үедэс эрхтний урвуу хөгжил эхлэх бөгөөд хобогч эдэн таславч зузаарах, өөхний эс олшрох, холтослог бодис багасч, харин тархилаг бодис томрох, жижиг зангилаа цөөрөх зэрэг өөрчлөлтөөр илэрнэ.

Төлжилт

Тунгалгын зангилааны гүйцэд болон хэсэгчилсэн төлжилт  нь зөвхөн орж, гарч буй тунгалгын судсууд, зангилаа орчмын холбогч эд хадгалагдан үлдсэн тохиолдолд л явах боломжтой байдаг. Тунгалгын зангилаанд хэсэгчилсэн огтлол хийхэд 2-3 долоо хоногийн дараа репаратив төлжилт гэнэ. Төлжилт нь торлог эсийн хуваагдлаар эхэлж, улмаар лимфоид цус төлжилтийн голомт үүсч, жижиг зангилаанууд бүрэлдэн бий болсноор илэрдэг.

Тунгалгын цусан зангилаа

Ердийн тунгалгын зангилаанаас гадна хивэгч болон хөхтөнд цусан зангилаа тохиолдох бөгөөд синусууд нь цустай байдаг. Цусан зангилаа нь голдуу бөөрний өөхөн бүрхүүл , бөөрний болон хэвлийн гол судасны дагуу, хааяа ар голтод тохиолдоно.

Өөрчлөлт: Нас ахих тусам цусан зангилаа нь урвуу хөгжилд орно. Холтослог ба тархилаг бодисууд нь өөхний эдээр солигдож, эсвэл хөвсгөр холбогч эд түрж ургана.

Салст бүрхүүлийн нэгдмэл дархлааны тогтолцоо

Энэ тогтолцоог хоол боловсруулах замын, бронхийн, шээс ялгаруулах замын, сүүний болон шүлсний булчирхайн цоргуудын салст бүрхүүлийн лимфоцитийн бөөгнөрөлүүд бүрдүүлдэг. Лимфоцит нь ганцаарчилсан болон бүлгээрээ орших лимфоид зангилааг (гүйлсэн булчирхай, хорхойдуу ургац, гэдэсний пейерын хавтгай) үүсгэнэ. Тухайн эрхтнийхээ орчмын дархлаа хамгааллын үүргийг гүйцэтгэнэ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s