Хүнсний бүтээгдэхүүний цацраг идэвхийн хяналтын зарим дүнгээс

Н.Оюунтүлхүүр, Э.Нямдаваа, Д.Шадраабал, Г.Манлайжав, Ч.Улаанхүү  (УМХГ-ын Цацраг, тусгай хяналтын улсын алба)

Оршил

Олон жилийн туршид газар дээр ил цөмийн туршилтууд хийж байсан болон зарим улс орнуудад тохиолдсон цөмийн төхөрөмжийн ослуудын улмаас сүүлийн хагас зуун жилд дэлхийн гадаад орчин дахь үүсмэл цацраг идэвхт изотопуудын хэмжээ нэмэгдсэн учраас манай улсын экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүний цацрагийн хяналтын ажил эхэлсэн юм. Олон улсын атомын энергийн агентлагийн мэдээлснээр 1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын улмаас 2.9×1017 Бк идэвхтэй цацраг идэвхт цезий-137 эвдэрсэн реактороос агаар мандалд хаягдаж [1,2] гадаад орчинд тархсан бөгөөд үүний нөлөөгөөр баруун европын нутаг дэвсгэрт ихээхэн хэмжээний цацраг идэвхт уналт болсон билээ. Нэгэнт гадаад орчинд хуримтлагдсан цөмийн хуваагдлын бүтээгдхүүнүүд болох үүсмэл цацраг идэвхт изотопууд нь хоол хүнс, ундны ус, амьсгалын замаар дамжин хүний биед орж дотоод шарлагын эх үүсвэр болно. “Хүнсний бүтээгдэхүүний цацраг идэвхийн хяналтын зарим дүнгээс” -ийг үргэлжлүүлэн унш

Интернет ба гадаад худалдаа

Хураангуй

21-р зуун бол техник технологийн эрин зуун.  Өнөөгийн техник технологийн өндөр хурдтай өсөлтийн ачаар олон боломжгүй зүйлсийг хийх боломжтой болж байна. Ялангуяа интернэтийн салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд, үүний нөлөө олон зүйл дээр илэрсээр байгаа билээ. Интернэт эдийн засаг хэмээх эдийн засгийн шинэ урсгал бий болон хөгжиж цаашлаад энэ нь үнэ, харилцаа холбооны зардал, тээврийн зардал гэх мэтийг бууруулах эерэг үр дагавартай юм. “Интернэт гэх мэт мэдээллийн технологийн дэвшил нь эдийн засгийн олон хэсэгт хүчтэй нөлөө үзүүлсээр байна” (Mankiw 2003).  Мөн энд дурьдагдаж байгаа гол асуудал бол гадаад худалдаа бөгөөд интернэтийн ачаар бид өнөөдөр хүссэн зүйлээ интернэтээр захиалан авч болдог болсон.  Нөгөө талаараа интернэт нь “non-tradable” буюу экспортолох боломжгүй гэж үзэж байсан бараа, ялангуяа үйлчилгээний экспортыг ихээр нэмэгдүүлж байгаа юм.

Энэ судалгааны гол зорилго нь интернэт хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь үнэхээр олон улсын худалдааг өргөжүүлж байгаа эсэх, үүн дотроо үйлчилгээний салбарын гадаад худалдаа нэмэгдэж байгаа эсэхийг шалгах болно. Дэлхийн нийт ,, орны тоон мэдээллийг 7 бүс болгон хувааж, 2000-2006 он хүртэлх тоо баримтыг ашиглан “panel” шинжилгээг STATA10 программ ашиглан хийсэн. “Интернет ба гадаад худалдаа” -ийг үргэлжлүүлэн унш

Зөв хооллолтын талаарх эмч нарын мэдлэг

image17

Өнөө үед эмчийн хяналтгүйгээр авч болдоггүй маш олон төрлийн хүчтэй эмнүүд бий болсон. Гэхдээ эмч, эмзүйчдээ бол найдаж болно. Хоёул хоёулаа л мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн улс. Тодорхой коллежийг л төгсөж байж эмзүйч болно. “Зөв хооллолтын талаарх эмч нарын мэдлэг” -ийг үргэлжлүүлэн унш

Шим тэжээлийн архаг дутагдал

Хүмүүс бид ихэвчлэн хоолоо болгож хэрэглэдэг. Судалгаагаар тогтоогдсоноор бол бага зэрэг л халаах юм бол хүнсний ашигтай ферментүүд алдагддаг гэж байгаа.

Энгийнээр тайлбарлавал хүнсэн дотор бие доторх хоол боловсруулалтад тусалж, бас тэжээл шимэлтэд туслах амьд фермент, ашигтай бактериуд байж байдаг. Тэгэхээр хүнсийг идэх боломжтой бол болгохгүй хэрэглэх нь хамгаас тохиромжтой. Шаардлагатай тохиолдолд өвчин үүсгэгчдийг устгахын тулд болгож хэрэглэх нь зүйтэй. Махыг болгож хэрэглэж байлаа гэхэд хажуугаар нь өөр бусад түүхий идэж болохуйц ногоог болгохгүй хэрэглэх ёстой юм. “Шим тэжээлийн архаг дутагдал” -ийг үргэлжлүүлэн унш

Хүнсэн дэх эрдсийн дутагдал

Гиппократ бол орчин үеийн анагаах ухааны суурийг тавьсан эмч. Тэрээр хүний бие нь төрөлхөөс өөрийгөө нөхөн сэргээж эмнэх чадвартай гэж итгэдэг байв.

Нэгт, хөнөөл учруулж болохгүй. Хоол чинь эм байж, эм чинь хоол байг. Гиппократын тангарагыг өнөө ч эмч нар өргөдөг. “Хүнсэн дэх эрдсийн дутагдал” -ийг үргэлжлүүлэн унш

Роботууд эмчилгээнд

Японы хүүхэлдэйн кинонуудад хүмүүсийг ирж аврах робот баатрууд олонтаа гардаг билээ. Өнөө цагийн технологи энэ бүгдийг биелүүлэх боломжийг олгож байгаа юм.  РИБА бол сувилагч робот юм. Энэ нь хөдөлгөөний чадавхигүй болсон өвчтөнүүдийг өргөх, зөөх гэх мэтийн ажлуудыг гүйцэтгэдэг. “Роботууд эмчилгээнд” -ийг үргэлжлүүлэн унш

Тоёота компанийн судалгаа шинжилгээ, хөгжил дэвшлийн стратеги

Аливаа бизнесийн байгууллага бүр бизнесийн амьдралын мөчлөгийн дагуу ажилладаг. Тогтворжилтын шатнаас бууралтын шатанд орж улмаар борлуулалт буурч ирэхэд бид бизнесээ аврахын тулд шинэчлэлт, хөрөнгө оруулалт, инноваци хийх зайлшгүй шаардлагатай болдог. Энэхүү өөрчлөлтийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж чадахаас компаний ирээдүй шууд хамаарах болно. Өнөөгийн техник технологийн хөгжлийн хурдацтай эрин үед үүнээс хоцролгүйгээр шинийг санаачлан ажиллах нь бизнесийн байгууллагуудын хувьд амьд үлдэх магадгүй хамгийн найдвартай арга юм. “Тоёота компанийн судалгаа шинжилгээ, хөгжил дэвшлийн стратеги” -ийг үргэлжлүүлэн унш

Цахилгаан машинууд өдөр тутмын хэрэглээнд

Байгаль орчны бохирдлыг бууруулах үүднээс Япон улс цахилгаанаар ажиллагч тээврийн хэрэгслүүдийн үйлдвэрлэлийг дэмжиж байна. энэхүү моторт дугуйг гэртээ цэнэглэж болдог билээ. Бүрэн цахилгаанаар ажилладаг тул хөдөлгүүрийн чимээ, утаа гаргана гэж байхгүй. Энэ мэтийн моторт дугуй нь цагт 60 километр хүртэл хурдалж чадна. “Цахилгаан машинууд өдөр тутмын хэрэглээнд” -ийг үргэлжлүүлэн унш

Айраг – микробиологи, биохимийн судалгаа

Манай оронд гүүний айраг үйлдвэрлэх явдал олон зуун жилийн түүх уламжлалтай юм. Гүүний айргийг БНМАУ –аас гадна  Бүгд Найрамдах Казах ба Киргиз улс, Автономит Башкир мөн Халимаг улсад хийдэг. Монгол оронд айраг бол өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булган, Өвөрхангай, Төв, Дундговь аймгууд айраг үйлдвэрлэдэг гол нутаг юм. Гүүний айргийг зун, намрын улиралд хийдэг уламжлалтай боловч гүүг нэмэгдэл тэжээлээр тэжээсэн нөхцөлд жил тойрон сааж айраг исгэж болно. Гүүний айраг бол манай хүн ардын зун цагт өдөр тутмын хэрэгцээт хүнсний чухал зүйл болохоос гадна эмчилгээ сувилгааны чанартай бүтээгдэхүүн болдог. “Айраг – микробиологи, биохимийн судалгаа” -ийг үргэлжлүүлэн унш

Мөөг тариалалтын ач холбогдол

Азийн олон оронд мөөгийг МЭӨ-с хүнсний болон эмчилгээний зориулалтаар өргөнөөр ашиглаж иржээ.  Мөөг нь хүний биед хялбархан шингэдэг уураг, витамин, нүүрс ус, эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг, хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг зэрэг ихээхэн ач холбогдолтой сонирхол татахуйц хүнсний бүтээгдэхүүн юм. Үүнээс гадна төрөл бүрийн полисахарууд, фермент, биологийн идэвхитэй бодисууд агуулна. “Мөөг тариалалтын ач холбогдол” -ийг үргэлжлүүлэн унш