Фридрих Ницше эмэгтэйчүүдийн тухайд

  1. Эмэгтэйчүүдийн сэтгэх байдал

Эмэгтэйчүүд нь ямар нэг зүйл дээр бүрэн дүүрэн удирдлагаа тогтоож, бүх боломж, давуу талуудыг ашиглах хандлагатай байдаг. Тэд энэхүү байдлаа өөрсдийн үр хүүхдийн үндсэн зан араншинд өвлүүлэн үлдээнэ. Эцгийн нөлөөлөл нь үр хүүхдүүдийн шинэ амьдралын хэмнэл, зохицол нь болж өгдөг бол уг амьдралын эгшиг нь эхээс үүдэлтэй.  “Фридрих Ницше эмэгтэйчүүдийн тухайд” -ийг үргэлжлүүлэн унш

Advertisements

Клод Манье – Блез (1959) – Хоёрдугаар үзэгдэл

Хөшиг нээхэд Мари зотонд будаг нялж зогсоно. Пянз тоглуулагч дуугарна. Хөгжилтэй хөгжим эгшиглэнэ. Марид зураг зурах зугаатай байна. Хийсэн зүйл нь ямар нэгэн австаркт зургийн шинжтэй. Хаалганы хонх дуугарна. Мари зургаа хуулж аваад бусад зурагтай нийлүүлчихээд гараа арчин хаалга руу явах замдаа тоглуулагчаа унтраана. Гартаа хэдэн хогийн шүүр барьсан Блез орж ирнэ. “Клод Манье – Блез (1959) – Хоёрдугаар үзэгдэл” -ийг үргэлжлүүлэн унш

Сай Твомбли ба үнсэлт

Уран бүтээлийг олон нийтэд зориулан хийдэг гэдэг. Хэзээ ч хэн ч өөртөө зориулан уран бүтээл хийдэггүй гэх. Үнэний ор бий бий. Амьдралаас тасарчихсан хэд хэдэн уран бүтээлчид тухайн цаг үедээ зөвхөн өөртөө зориулан уран бүтээл хийж байгаа мэт харагдавч ирээдүйд уран бүтээлийг нь хэн нэгэн мэдэж, мэдрээсэй гэсэн найдлага өвөртөлсөн л байдаг. “Сай Твомбли ба үнсэлт” -ийг үргэлжлүүлэн унш

Клод Манье – Блез (1959) – Нэгдүгээр үзэгдэл

Оролцон тоглогсод

Арианы Кларенс             дэлсгээтэй хүүхэн

Блез Амбрие                     мөнгөгүй залуу зураач

Мари                      хонгорхон бретони бүсгүй

Женевьева                 загвар өмсөгч үзэсгэлэнт бүсгүй

Ноён Клебер Карлье              бизнесмен

Хатагтай Карлье             түүний эхнэр

Лаура Карлье                    түүний охин

Пепита                     гоо үзэсгэлэнт испани бүсгүй “Клод Манье – Блез (1959) – Нэгдүгээр үзэгдэл” -ийг үргэлжлүүлэн унш

Феано (МЭӨ 6-р зуун)

theano

Пифагор шавь нартаа хичээл заан суух нэгэн өдөр сурагчдынх нь нэг Феано гэгч үзэсгэлэнт бүсгүй Пифагорыг чиглэн ирээд хайраа илчилсэн гэдэг. Ийнхүү Пифагорын ч сэтгэл хөдлөн өөрөөс 30 насаар дүү Феаног эхнэрээ болгосон домогтой.  “Феано (МЭӨ 6-р зуун)” -ийг үргэлжлүүлэн унш

Эрдэнэбатын Оюун (1918-2001)

eoyun

Эрдэнэбатын Оюун нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, театрын найруулагч, урлаг судлалын ухааны доктор билээ. Тэрээр Монголын Гэгээрлийн сайд асан Эрдэнэбатын охин юм. “Эрдэнэбатын Оюун (1918-2001)” -ийг үргэлжлүүлэн унш

Улсын төв театр нээгдсэн нь

bombogor

Дээрх зурагт Бөмбөгөр ногоон хэмээгдэж байсан Монголын анхны төв театрын загварыг харуулжээ. 1931 оны нэгдүгээр сарын 12-нд Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50-р хурлаар А. Ефремовын сургуулийг театр болгож зарлагаа орлогоороо нөхөж байх тамга тэмдэгтэй улсын төв театр болгох тогтоол гаргажээ. Театрын анхны дарга нь Ц. Гомбожав байсан юм. Театрын нээлт болгож “Үнэн” жүжиг, инээдмийн “Маргааш” жүжгүүдийг тавьсан байна. Тайз заслыг Зөвлөлтийн зураач Померанцев тоймчлох аргаар хийсэн юм. “Улсын төв театр нээгдсэн нь” -ийг үргэлжлүүлэн унш

Монгол улсын театрын урлагт хувьсгалт реализмын арга гүнзгийрсэн нь

1936 онд манай улсад Зөвлөлтийн том уран чадвар сайтай нэрт багш В. А. Борейшо ирсэн явдал нь манай театрын урлагийг урагш ахиулах том түлхэц гарахад хүргэсэн юм. А. Ефремовын ирж манай жүжигчдэд боловсрол олгосон нь дунд сургуулийн хэмжээнийх байсан гэж хэлж болох бол В. Борейшо, А. Рабинович нар ирсэн нь манай жүжигчдэд дээд сургуулийн дайтай боловсрол олгосон гэж хэлж болох юм. “Монгол улсын театрын урлагт хувьсгалт реализмын арга гүнзгийрсэн нь” -ийг үргэлжлүүлэн унш

Лувсангийн Дамдинбазар (1889-1937)

Ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөний хөдөлгөөн өрнөж байсан 1889 он билээ. Одоогийн Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт Эрдэнэ- Зуугаас баруун тийш, зулзаган ногоон бургас, ариун сайхан үнэрт арцат модоор чимэглэгдэж, үзэсгэлэн гоо байгалиараа үеийн үед үзсэн бүхэнд гайхагдсан, толь шиг тунгалаг усанд нь балчир нялхас дүрсээ харж тоглосон, монголын олон эрэлхэг хөвгүүдийн баатарлаг явдлын гэрч болсон, ихэмсэг сайхан урсгалт Орхон голын эргээр, цэнхэр яргуйн дэвсгэрт сэргэлэн дэнжид утаа болсон бор гэрээ барьж дандаа зусдаг, гурван ямаа, хоёр морьтой ядуу ард Лувсангийн гэрт төрсөн арван есөн хүүхдийн дараа зуны цагт, үүр шөнө хагацахын завсар хорь дахь хүү Дамдинбазар мэндэлж, ертөнцийн сайхан агаар улиралтай золгосон билээ. “Лувсангийн Дамдинбазар (1889-1937)” -ийг үргэлжлүүлэн унш

Ротко

Марк Ротко бол үгээр илэрхийлэгдэшгүй мэдрэмжийг (sensa) буулгаж өөрийн уран бүтээлээ туурвидаг, абстракт экспрессионизмыг үндэслэгчдийн нэг билээ. Маркус Роткович хэмээх энэ эр 1903 онд одоогийн Латви улсад төрсөн байдаг. 1913 онд Америкт цагаачлан ирсэн бөгөөд 1923 онд ахлах Иелийн их сургуулийг хоёрдугаар курсээсээ хаячихаад Нью-Иоркийн уран зураач оюутнуудын бүлгэм дээр оюутнууд натюрморт зурж байхыг харсан гэдэг. Ийнхүү тэр цагаас эхлэн Марк Ротко уран

Роткогийн уран бүтээлийн хэв маягийг цэвэр абстракт гэж хэлж болно. Гэвч Ротко өөрийгөө абстракт зураач гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй байжээ. Роткогийн бүрэн төлөвшсөн хэв маяг нь оюун ухаанаар тунгааж үл болох хязгааргүйд хүрч чадсан гайхалтай бүтээлүүд байдаг. Галлерид түүний зургийг үзсэн зарим хүмүүс цурхиран уйлах нь харагддаг. Жирийн хүн хараад хэзээ ч урлагийн бүтээл гэмээргүй зургуудын гүнд нэгэн үл тайлбарлагдах хүч, нууцлаг зүйл нуугдаж байх нь бий.

Марк Ротко нь Фридрих Ныцще, Зигмунд Фройд, Карл Юнг зэрэг сэтгэгчдийн нөлөөлөлд автсан байсан ба энэ нөлөөллөө ч уран бүтээлдээ тусгаж өгдөг байлаа. Гэвч Марк Ротко удалгүй сурреализмаас нүүрээ буруулсан юм. Түүний энд үзүүлсэн абстракт бүтээлүүдийг галерейд удаан харсан хэн бугай ч магадгүй өөрийн далд ухааны нэг түвшингээс илүү дээд зэргийн сүнслэг түвшин рүү шилжих мэдрэмжийг авч болох юм.

Нэг хэсэг мифоморфик абстракционизм хэмээх урсгалаар бүтээлээ туурвидаг байсан нь түүний абстракт чиглэл рүү хандах замыг тавьсан хэрэг. Ротко 1949 оноос эхлэн санхүүгийн хувьд биеэ дааж, олон цуглуулагчид, урлаг сонирхогчид түүний уран зургийг худалдан авах болсон байна. Ротко нэр алдартай болох тусмаа улам ганцаардмал байдалд орж, өөрийнх нь урлагийн бүтээлүүд ийнхүү худалдагдаж байгаа нь жинхэнэ үнэн чанараа алдаж буй мэтээр өөрт нь бодогдох болжээ.

Америктаа ихэд алдартай болсон Ротко нь 1968 онд хөнгөн чанарын аневризм хэмээх өвчтэй болох нь тогтоогджээ. Энэхүү өвчин нь судасны эдийн сулрал бөгөөд аажмаар титэм судас булцайсаар хэзээ ч хагарч үхэлд хүргэж болох өвчин ажээ. Гэвч Ротко эмч нарын зөвлөгөөг үл даган архи уун, тамхи татсаар байсан юм. Удалгүй эхнэртэйгээ тааруу харилцаатай байсан тул салсан байна. Марк Ротко 1970 оны 2 сарын 25-нд галт тогооныхоо угаалтуур дээр сахлын тонгорогоор хоёр гарын судсаа ханаж амиа егүүтгэсэн билээ.