Цаг хугацааг астрономийн аргаар тодорхойлох

Цаг хугацаа нь орон зайн хамт материйн оршин тогтнохын үндсэн хэлбэрүүдийн нэг бөгөөд байгаль нийгмийн олон талын амьдралаас гадна сансрын биетийн хөдөлгөөн, астрономийн аливаа үзэгдлийг судлахад чухал үүргийг гүйцэтгэдэг. Иймээс астрономид цаг хугацааг философийн нэгэн категорийн нь хувьд биш харин түүнийг тодорхойлох, хэмжих, хадгалах асуудлыг астрономийн шинжлэх ухааны нэгэн томоохон хэсэг гэж үздэг. “Цаг хугацааг астрономийн аргаар тодорхойлох” -ийг үргэлжлүүлэн унш

Цаг хугацааны чиг

Манай зууны эхэн хүртэл хүмүүс үнэмлэхүй цаг хугацаанд итгэж байв. Энэ нь үйл явдал бүрийг цор ганц байдлаар “цаг хугацаа” хэмээх нэгэн хэмжигдэхүүнээр тэмдэглэж болох бөгөөд яг зөв явдаг цаг хоёр үйл явдал хооронд ижил хугацааг заана гэдгийг илэрхийлнэ. Гэвч гэрлийн хурд аливаа ажиглагчдын хувьд тэрээр хэрхэн хөдөлж байгаагаас үл хамааран ижил байна гэсэн нээлт үнэмлэхүй цаг хугацааны оршихуйг үгүй хийсэн харьцангуй ерөнхий онол бий болоход хүргэсэн юм. “Цаг хугацааны чиг” -ийг үргэлжлүүлэн унш