Ираны цагаан идээний дээжнээс гаргаж авсан Lactobacillus RN78 омгийн плазмидтай холбоотой лактоцин RN78-ийн ялгарал

Бяслагний дээжээс ялгаж авсан Lactobacillus RN 78-ийн ялгаж авдаг лактоцин RN 78 нь Kl. pmeumoniae, L. ivanovii, L. monocytogenes, Ps. аeruginosa, S. aureus зэрэг Грам эерэг болон сөрөг бактериудын эсрэг үйлчлэл үзүүлдэг болох нь нотлогджээ. Энэ бактериоцин нь дулаанд тэсвэртэй (100°С-д 90, 121°Ё-д 15 минут тэсвэртэй байна), рН-ийн 3-9 утганд тогтвортой байдлаа хадгалж чаддаг юм. Гэвч протеолитик ферментүүд болох проназа, трипсин зэргээр үйлчилсэний дараа бактерийн эсрэг үйлчлэл алга болж байхад каталаза ферментийн үйлчлэлийн дараа ямар ч нөлөөлөл ажиглагдахгүй байлаа. “Ираны цагаан идээний дээжнээс гаргаж авсан Lactobacillus RN78 омгийн плазмидтай холбоотой лактоцин RN78-ийн ялгарал” -ийг үргэлжлүүлэн унш

Advertisements

Дархлааны эмчилгээний агентуудыг нийлэгжүүлдэг трансгеник ургамлууд

20-иод жилийн өмнөөс сайжруулсан буюу хортон шавьж, гербицидэд тэсвэртэй шинж чанартай ургамлуудыг генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан талаарх мэдээллүүд үргэлж гарсаар байгаа билээ. Эдгээр нь газар тариалан, хөдөө аж ахуйд ихээхэн ач холбогдолтой үр дүнгээ өгсөн байна. Гэвч үүний эсрэгээр ургамлуудыг биореактор маягаар ашиглан эмчилгээний зориулалттай уургууд гаргаж авах явдал нь дөнгөж хөгжих шатандаа явж байгаа билээ. Маш олон эсэргүүцлийг сайжруулах уургууд, эсрэг биеүүд, вакцинуудыг гаргаж авсан ч эмнэлгийн практикт туршигдсан нь хязгаартай тоотой юм. “Дархлааны эмчилгээний агентуудыг нийлэгжүүлдэг трансгеник ургамлууд” -ийг үргэлжлүүлэн унш