Уран бүтээлч хүмүүст илрэх 10 түгээмэл зан төлөв

Үндсэн хүсэл/таашаал: Бүтээлч байдал
Үндсэн айдас/түгшүүр: Бүтээж чадахаа болих

Доорх 10 зан төлөвийн төрөл нь уран бүтээлч хүнд түгээмэл илэрдэг.

1

Уран бүтээлч хандлага: Уран бүтээлч төлөв гэдэг нь амьдралын бүхий л талд бүтээлчээр ханддаг зан төлөвтэй хүмүүсийг хэлнэ. Ийм зан төлөвт хүмүүс уран зураг, хөгжим, уран зохиолтой амьдралаа холбох нь элбэг.

2

Тогтворгүй сэтгэл хөдлөл: Уран бүтээлчид бусад хүмүүсээс илүү сэтгэл хөдлөл нь савалж, илүү өргөн хүрээний сэтгэл хөдлөл мэдрэх хандлагатай байдаг. Ямар нэгэн үйл явдалд сэтгэл хөдлөл ихтэй ханддаг буюу сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл хүчтэй илэрдэг.

3

Бие даан ажиллах: Уран бүтээлчид буюу яруу найрагчид, уран зохиолчид, хөгжмийн зохиолчид, уран зураачид, уран барималчид бүгд ганцаар цагийг өнгөрөөх дуртай, ганцаараа ажиллахдаа илүү үр дүнтэй ажилладаг.

4

Хувийн харилцаа хоёрдугаарт: Уран бүтээлч зан төлөвтэй хүмүүс уран бүтээлтэй ашиг тустай байхуйц харилцааг хэн нэгэнтэй тогтоодог. Иймээс тэд ихэвчлэн хувийн харилцаагаа уран бүтээлийнхээ дараад буюу хоёрдугаарт тавьдаг.

5

Үр бүтээлч чанар өндөр: Уран бүтээлч зан төлөвтэй хүмүүс ихэвчлэн өндөр хувийн зохион байгуулалттай, анхаарал төвлөрүүлэх чадвар асар их, сайн чанарын уран бүтээлийг олон тоогоор бий болгох чадамжтай байдаг.

6

Алсыг харж өөрийгөө барих чадваргүй: Уран бүтээлч хүмүүс одоо цагтаа жаргал эдлэхийг илүүд үздэг.

7

Ажигч гярхай: Уран бүтээлч төлөвт хамаарах хүмүүс өнгө, шугам, материал, сүүдэрлэлт, хөдөлгөөн зэргийг өөрийн эрхгүй нарийн ажиглаж уядлаа зохицоог олж харах, сонсох чадамж өндөртэй байдаг. Уран бүтээлч хүмүүсийн мэдрэхүй бусад хүмүүсийнхээс илүү хөгжсөн байх нь элбэг.

8

Эелдэг зан: Хэдийгээр зарим уран бүтээлчид хэрцгий, ааш муутай байж болох ч тэд ихэвчлэн дотроо эелдэг, өгөөмөр, сайхан сэтгэлтэй байдаг.

9

Нийтэч болон нийтэч бус: Уран бүтээлч хүмүүс нийтэч эсхүл нийтэч бусын аль нь ч байж болно. Уран бүтээлчид нэг бол хэт нийтэч, эсвэл хэт бүрэг байх нь олонтоо.

10

Байгальд дурламтгай: Ихэнх уран бүтээлч зан төлөвтэй хүмүүс зөнгөөрөө байгаль руу тэмүүлж, хайрлах нь элбэг. Зэрлэг байгальд байхдаа тэд хамгаас тавриун, аз жаргалтай байдаг.

Advertisements

One thought on “Уран бүтээлч хүмүүст илрэх 10 түгээмэл зан төлөв

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s