Хүний үүслийн талаарх судалгаа шинжилгээний алтан үе

LEA

1960 онд нэртэй архаэлогич эрдэмтэн Льюй Лики нэгэн шинэ олдворыг Африкаас олж нээгээд презинджантроп гэж нэрлэсэн боловч дараа дараачийн судалгаагаар австралопитекээс илүү хөгжилтэй болох нь тогтоогджээ.

Тэдгээр нь хойд хөл дээрээ явдаг, нилээд боловсронгуй чулууг, болор чулуун зэмсгүүдийг хийдэг түүнийгээ олноор нөөцлөн хураасан байдаг нь зорилгот үйл ажиллагаатай байсныг илтгэн харуулдаг. Мөн тэдгээрийн доод эрүүний матирхай дээр үндэслэн үг яриа үүсч эхэлсэн нь харагддаг бөгөөд уураг тархины эзэлхүүн нь 680 см3 хүрсэн байжээ. Иймд түүнийг Лики бие даасан зүйл гэж үзээд Homo habilis гэж нэрлэжээ. Үүн дээр үндэслэн Лики Homo habilis нь хүнтэй австралопитекээс илүү төстэй тул хүний өвөг бөгөөд австралопитекийг эволюцийн мухардмал салаа юм байна гэж үзжээ.

Харин тэдгээрээс цааш үг яриа хөгжих чиглэлээр питекантроп үүссэн гэж Э.Геккель үзсэн бөгөөд эдгээр нь 1-1.3 сая жилийн өмнө амьдарч байжээ.

Удалгүй Лики питекантроп (ашелийн хүн) ба синантроп (Бээжингийн хүн) -ын гавлын хэсгүүдийг олж орчин үеийн сармагчин хүмүүс гэж үзсэн.

Тэдгээрийн уураг тархи маш сайн хөгжсөн (800-1200 см3) ч намхан духтай, том, хүнд гавалтай, ухархайн хянга яс хэт урагш түрж томорсон зэрэг бүдүүлэг шинжүүдтэй байв.

richard leakey

1972 онд Льюй Ликийн хүү Ричард зүүн Африкийн Рудольф нуурын эргээс питекантропоос илүү хүнтэй төстэй зүйлийн гавал, дунд чөмөгний ясыг олсон байна. Энэхүү босоо явдаг зүйл нь өмнө нээсэн питекантропуудаас 2 сая жилийн өмнө амьдарч байсан нь тогтоогджээ. Ийм болохоор Зүүн Африкт 800-900 см3 тархины эзэлхүүнтэй, австралопитекээс илүү хөгжилтэй Homo erectus (эгц босоо явдаг хүн) гэж нэрлэгдсэн зүйл амьдарч байсан байна.

Босоо явахтай холбоотойгоор түүнийг дагалдсан 2 том ароморфоз хөгжил явагджээ:

  1. Өмнөд мөчид нь чөлөөлөгдөж хөдөлмөрийн үйл ажиллагааны эрхтэн болсон
  2. Босоо байрласнаас хүлээн авах мэдээллийн хэмжээ ихсэн уураг тархи хөгжин бүлэг хэсгээрээ амьдрах зорилготой үүссэн байна.

Homo erectus-ийн хувьд хэл яриа хөгжиж эхэлсний дээр чулуу мод ашиглаж илүү боловсронгуй зэвсэг хийдэг, гал ашиглаж хоолоо болгож иддэг байжээ. Хүн үүсч бий болоход биологийн ба нийгмийн хүчин зүйлүүд хамтдаа үйлчилдэг учраас энэ үйл явцыг антросоциогенез гэж нэрлэдэг ажээ (Георгиевский 2004).

Homo erectus нь хамгийн олон газраар тархаж, хамгийн удаан хугацаанд оршин тогтносон эртний хүний зүйл юм. Тэд 2 саяаас 300,000 жилийн өмнө амьдарж байсан гэж үздэг. Гэвч орчин үеийн олдворууд нь Homo erectus нилээн сүүл үеийг хүртэл амьдарсан байж болох ажээ. “Хэрэв бидний хэмжилт үнэн байх аваас “цэх явагч хүмүүс“ нь Азид бидний өмнө бодож байснаас 250,000 жил илүү амьдарсан юм байна.” хэмээн Калифорнийн Берклийн их сургуулийн Геохронологийн Төвийн тэргүүн Карл Свишер хэлж байв (Lewin 1996).

Homo neanderthalensis нь ойролцоогоор 30,000-24,000 жилийн өмнө Европт нүүдэллэн ирсэн Homo sapiens-д түрэгдэж эхэлсэн ажээ.

Ийнхүү 12,000 жилийн өмнө дэлхийд Homo-гийн төрлийн цор ганц зүйл үлджээ. Тэр нь орчин үеийн хүн.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s