Супер нян – Антибиотикт тэсвэртэй бактери гэж юу вэ?

Антиобиотикийн үүрэг

Антибиотик бол зөвхөн бактерийн халдварын эсрэг үйлчилдэг эм юм.AMR WEEK_9.mp4_snapshot_01.11_[2016.02.25_14.29.49] 

Тиймээс вирусын гаралтай өвчнүүд болох ханиад томуу зэрэгт антибиотик ямар ч үр нөлөөгүй юм.

AMR WEEK_9.mp4_snapshot_01.18_[2016.02.25_14.30.11]

Антибиотик бүр тодорхой бүлэг бактериудын эсрэг үйлчлэлтэй.

AMR WEEK_9.mp4_snapshot_01.24_[2016.02.25_14.30.29]

Тиймээс зөвхөн эмчид хандаж шинжилгээ хийж бактерийн төрөл зүйлийг тодорхойлсны эцэст антибиотикийг зөв тунгаар, зөв зааврын дагуу, зөв хугацааны турш ууж хэрэглэх ёстой.

AMR WEEK_9.mp4_snapshot_01.40_[2016.02.25_14.31.00]

1928 онд антибиотикийг нээж 1944 онд хэрэглээнд нэвтрүүлснээс хойш олон бактерийн халдвараас үүдэлтэй үхэлд хүргэгч өвчнийг бид дарж чадсан.

AMR WEEK_9.mp4_snapshot_01.45_[2016.02.25_14.31.08]

Гэвч одоо бид антибиотикийн өмнөх эрин үе рүү халтиран ороход ойрхон ирээд байна.

Юу гэхээр бидний антибиотикийн зүй зохисгүй хэрэглээнээс үүдэж антибиотикт тэсвэртэй бактериуд үүсэж байна.

AMR WEEK_9.mp4_snapshot_02.32_[2016.02.25_14.32.12]

Шалтгаанууд:

  • Эмчийн жоргүйгээр антибиотикийг зохисгүй хэрэглэх
  • Эмийн сангийн антибиотикийн зохисгүй арилжаа
  • Зарим эмч нарын зохисгүй жор бичих хандлага
  • Мал аж ахуй дахь антибиотикийн зохисгүй хэрэглээ

Антибиотикт тэсвэртэй бактерийн халдвар

Антибиотикийн зүй зохисгүй хэрэглээнээс болж антибиотик ямар ч үүрэггүй болж эхлээд байна. 2015 оны байдлаар дэлхийн хэмжээнд жилд 700,000 хүн антибиотикт тэсвэртэй бактерийн халдвараас болж нас барсан тоо баримт бий.

AMR WEEK_9.mp4_snapshot_02.15_[2016.02.25_14.31.49]

Бактери 20 минут тутам хуваагддаг бол нэг антибиотикийг худалдаанд гаргах гэж дор хаяж 300 сая доллар зарж, 10 жил зарцуулдаг. Тиймээс зарим эмийн компаниуд хурдацтай үүсэж буй антибиотикт тэсвэртэй бактеритай тэмцэх аяныг ашиггүй гэж үзэн шинэ антибиотик үйлдвэрлэхээс татгалзаж эхэлжээ.

AMR WEEK_9.mp4_snapshot_02.03_[2016.02.25_14.31.29]

Антибиотикт тэсвэртэй бактерийн өргөн хэмжээний халдвар юунд хүргэх вэ?

AMR WEEK_9.mp4_snapshot_02.49_[2016.02.25_14.32.32]

  • Сүрьеэ зэрэг өвчин нийгмийг хамарсан үзэгдэл болж сая сая хүний аминд хүрэх болно.
  • Ямарваа нэгэн жижиг хэмжээний ил шархнаас болж эд эрхтнээ тайруулах энүүхэнд.
  • Бактерийн халдвараас үүдэлтэй хоолой өвдөхөд л үхэлд хүрэх магадлал ихэснэ.
  • Бид олонх мэс заслыг хийж чадахгүй, хийсвэр хийж хүүхэд төрүүлэх ч үхэлд хүргэх аюул тулгарах болно.

Бид буруутан – Эмчийн жоргүйгээр антибиотикийг зохисгүй хэрэглэх

Монгол дахь түгээмэл ханиад томуунд амоксициллин болон бусад антибиотикийн хэрэглээ хавтгайрсан байдал гаараад байна. Энэ нь антибиотикт тэсвэртэй бактери үүсгэх эрсдлийг дагуулаад зогсохгүй өөрийн биеийн эд эрхтэнд сөрөг нөлөө үзүүлж байгаагаа ухаардаггүй нь харамсалтай.

Антибиотик бол муу үр нөлөө үзүүлэх эрсдэлтэй эм. Гаж нөлөөгүй антибиотик тун ховор. Ходоодон дахь хэвийн микрофлорыг устгахаас гадна элэг, бөөр зэрэг цул эрхтэнд гаж нөлөө үзүүлэх нь элбэг.

AMR WEEK_9.mp4_snapshot_01.37_[2016.02.25_14.30.52]

Бактерийн болон (олон тооны вирусын) өвчлөлөөс сэргийлэхийн тулд заавал ч үгүй вакцинд хамрагдсан байх ёстой. Улаан бурханы эсрэг вакцин л гэхэд 2000 оноос хойш 17,1 сая хүмүүсийг боломжит үхлээс аварсан тооцоо бий. Вакцины эсрэг шинжлэх ухааны судалгаа, нотолгоогүй цуу ярианд итгэснээс болж сүүлийн 5 жилд дэлхийн олон оронд вакцинаар сэргийлж болохуйц өвчнүүд дахин сэргэж олон зуун хүүхэд амь насаа алдсан юм.

AMR WEEK_9.mp4_snapshot_08.48_[2016.08.23_04.14.11]AMR WEEK_9.mp4_snapshot_08.50_[2016.08.23_04.14.17]

Хариуцлагагүй арилжаа – Эмийн сангийн антибиотикийн зохисгүй арилжаа

Жирийн эмийн сангийн жоргүйгээр антибиотик худалдаж буй байдал нь Монголчууд бидний хамгийн ихээр санаа зовоох асуудал гэдгийг хэр олон хүн ухамсарладаг бол?

Буруу эмчилгээ – Зарим эмч нарын хайхрамжгүй жор бичих хандлага

Зарим эмчийн үзлэгийн өрөөнд ямар нэг шинжилгээгүйгээр антибиотик бичиж өгч буй байдалтай тохиолдох бүртээ өвчтөн эргэлзэх ёстой. Тиймээс үнэхээр л өвчний шинж тэмдэг тухайн бактерийн халдвар гэдгийг баттай хэлж болохуйц биш тохиолдолд та зөвхөн шинжилгээ хийлгэж байж зөв антибиотикийг авч уух шаардлагатай.

Антибиотик бордоо – Мал аж ахуй дахь антибиотикийн зохисгүй хэрэглээ

Монголд БНХАУ-аас орж ирсэн цагаан тариа гэх мэт нэршилтэй олон төрлийн антибиотикийг малын өвчинтэй тэмцэх нэрийдлээр хэрэглэдэг. Мөн антибиотикийн хольцтой малын тарга тэвээрэг авахад шаардлагатай бордоогоор малаа хооллох явдал ихэссэн байна. Мал амьтанд хэрэглэх антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүсэлтэй антибиотикт тэсвэртэй бактери хүнд халдах нь бий.

AMR WEEK_9.mp4_snapshot_17.24_[2016.08.23_04.13.02]

Хоол хүнсний антибиотикийн бохирдол хүний биед сөрөг үр нөлөөтэй.

Бидний хэрэглэх малын маханд антибиотик ихээр агуулагдах шалтгаан нь малд антибиотикийг замбараагүй хэрэглэсэнтэй холбоотой байдаг. Хэчнээн болгож хэрэглэсэн ч антибиотик устахгүй тул бид шаардлагагүй антибиотикийг хоол хүнстэйгээ цуг хэрэглэж буй нь антибиотикийн гаж нөлөө үүсэхэд хүргэж байна.

Мөн антибиотик хэрэглэсэн малын өтөг бууц байгальд антибиотикт тэсвэртэй бактери үүсэхэд хүргэх аюултай юм.

Иргэн таны шийдэл

  • Шаардлагагүй бол антибиотикоос татгалз – Бид нийгэм даяараа энэхүү буруу зуршлыг хялбар хаяж чадна.
  • Антибиотик томууг эмчилдэггүй. Нянгийн халдварт хөхиүл ханиад биш л бол ханиадыг биеийн эсэргүүцлийг сайжруулах эмчилгээнүүд, томуугийн эсрэг бэлдмэлүүд хэрэглэх шаардлагатай. Мөн уламжлалт эмчилгээ болох сармистай шөл, тахианы шөл, аньс, чацаргана, чихэргүй аарц зэргээр шинж тэмдгийг зөөлрүүлж болно.
  • Бас хамгийн гол нь цэвэрч байдлыг сахих нь таныг өвчлөлөөс хамгаалж антибиотик хэрэглэх шаардлагаас сэргийлнэ.
  • Гэхдээ бактерийн эсрэг уусмал, саван, төхөөрөмж зэргийг шаардлагагүй тохиолдолд хэрэглэхгүй байх. Энгийн саван бол хангалттай сайн бактери устгагч.
  • Шинжилгээний дагуу тохирох антибиотикийг эмчийн заавраар хэрэглэж буй бол эм уух зааврыг нягт чанд мөрд.
  • Антибиотик хэрэглэдэг малын фермээс эхтэй мах, махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг хичээх нь таны эрүүл мэндэд учирах хохирлоос сэргийлэх нэгэн алхам юм.

AMR WEEK_9.mp4_snapshot_20.50_[2016.08.23_04.13.45]

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s