Дофамин – шагнал, урамшлын даавар

dopamine

Дофамин буюу 4-(2-аминоэтил)бензен-1,2-диол нь олон амьд организмын төв мэдрэлийн систем, тархинд нейротрансмиттерийн үүргийг гүйцэтгэдэг. Тархинд хэд хэдэн төрлийн дофамины систем байдаг бөгөөд хамгийн онцгой нь шагнал, магтаалын зан чанарыг зохицуулдаг байна. Шинжлэх ухааны түүхэнд судлагдсан ямар ч төрлийн шагнал урамшуулал нь тархин дахь дофамины хэмжээг өсгөдөг нь бүрэн тогтоогдсон юм. Кокаин, амфетамин, метамфетамин зэрэг мансууруулах бодис нь дофаминтай төстэй нөлөөллийг хэд дахин өсгөдөг ажээ.

Дофамины бусад систем нь биеийн хөдөлгөөний хариг урвал, өөр чухаг даавруудыг зохицуулах ач холбогдолтой байдаг. Хэд хэдэн өвчин дофамины ялгаралтын эмгэгээс үүдэлтэй байдаг аж. Тархинд дофамин ялгаруулагч бүлэг эсүүд нь substantia nigra, тархины гүний бүрхүүлд (ventral tegmental area), гипоталамусын арын хэсэгт байхаас гадна гипоталамусын нуманцар бөөм, перивентрикуляр бөөм, Zona incerta-д оршино. Дээрх тархины хэсгүүдэд ялгарсан дофамин тархины бусад хэсгүүдэд хүрснээр амин чухал процессуудыг зохицуулдаг юм.

dopamine-pathways

Тархины гүний бүрхүүлийн (VTA) дофамин ялгаруулах систем нь хоол хүнс, секс, бусад зүйлсээс бахдах сэтгэл хөдлөлийг үүсгэдэг. Энэ систем доголдолд орж, дофамин ихээхэн хэмжээтэйгээр ялгарч эхэлвэл хий юм харах, цаашлаад шизофрени өвчин болж даамжрах аюултай. Мөн амьтад дээр уг тархины гүний бүрхүүлийн (VTA) дофамин ялгаруулах системийг идэвхгүйжүүлэхэд хоол эрж, хайхаа больдог бөгөөд хоол өгөхгүй бол өөрсдөө өлсөж үхдэг ажээ.

Паркинсоны өвчин нь дофамин ялгаруулагч substantia nigra хэмээх завсрын тархины хэсгийн үйл ажиллагаа доголдсоноос үүддэг бөгөөд удирдлагагүй чичрэх, салганах шинж тэмдгээр илэрдэг байна. Харин дофамины ялгарал буурснаар Анхаарал хомсдолт хэт идэвхжлийн хам шинж (ADHD), тайван бус хөлийн хам шинж (RLS) илэрдэг нь тогтоогджээ.

parkinsondopamine1

Дээрх системүүдээс харан дүгнэхэд дофамин нь ихэвчлэн амьтдад ямар нэг юмыг хүсэмжлэх сэтгэл хөдлөлийг өдөөдөг ажээ. Тиймээс аз жаргалын сэтгэл хөдлөлийн буюу юмыг хэрэглэж байхдаа (жишээ нь амттай юм идэх) авдаг таашаал нь дофамины системээс хамааралгүй юм. Кокайн, метамфетамин зэрэг мансууруулах бодис нь дофамины өдөөдөг хүсэмжлэх сэтгэл хөдлөлийг хэт идэвхжүүлдэг бол геройн, морфин зэрэг бодис нь аз жаргал, таашаалын мэдрэмжийг өдөөдөг байна.

Ургамалд тирозин хэмээх амин хүчлээс амьтадтай адил биомеханизмаар дофаминыг нийлэгжүүлдэг юм. Дофамин ургамалд өсөлтийг идэвхжүүлэх, бактерийн халдварын эсрэг хариу үйлдэл үзүүлэхэд ихээхэн ач холбогдолтой үүргийг гүйцэтгэдэг. Бусад ургамалтай харьцуулахад дофамин бананы ургамалд ихээхэн хэмжээгээр нийлэгждэг ажээ. Гэвч дофаминаар баялаг ургамлыг хоол хүнсэндээ хэрэглэснээр дофамин тархинд нөлөөлөх боломжгүй юм. Учир нь дофамин цус-тархины заагийг давдаггүй бодис билээ. 

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s