Bioflux Gel Extraction Kit

Gel Extraction Kit

Энэхүү кит нь TAE болон TBE буфферт агароз гелээс ДНХ-ийн фрагментүүдийг цэвэршүүлж авах түргэн арга юм. Энэ нь 60bp-с 23 кb хүртэлх хэмжээний ДНХ-ийн фрагментүүдийг 3%-ийн стандарт болон түүнээс дээш хувийг цэвэршүүлэх арга юм.

Мөн хандлалтын буфферийн шар өнгө нь рН 7,8-аас бага байгааг илтгэнэ. Угаах буффер дээр шошгон дээр заасан хэмжээгээр этанол нэмнэ. Хандлалтын буфферийн тагийг аль болох хурдан хаах хэрэгтэй. Elution volume нь 50 µл байвал тохиромжтой гэхдээ өөрчилж болно. 3 М натрийн ацетат хэрэгтэй.

Ажлын явц

Агарозын гель дээр гүйлгэсэн ДНХ-г хэт ягаан туяагаар харж дээжээ хэрчиж авна.

  1. Гелээ хэмжээд 3 дахин илүү жинтэй хандлалтын буффер нэмнэ (100 µг=100 µл).
  2. 50ºС-д гелээ хайлтал нь инкубацлана. Инкубацийн үед тубээ 2-3 удаа вортексдоно.
  3. Гелтэй адил хэмжээний изопропанол нэмээд холино. Гэхдээ фрагментүүд 500bp-с их 4 кb-с бага хэмжээтэй бол изопропанол нэмэх шаардлагагүй.
  4. Мембранд хийж түүнийгээ 6000 rpm-д 1 минут центрифугдэнэ. Шингэнийг асгана.
  5. Мембран дээрээ 500 µл хандлалтын буффер нэмж 30-60 секугд 12,000rpm хурдтайгаар центрифугдэнэ. Шингэнийг асгана.
  6. Мембран дээрээ 750 µл угаах буффер нэмж 12,000 rpm-д 30-60 секунд центрифугдэнэ. Шингэнийг асгана.
  7. Дахин 12,000 rpm-д 1 минут центрифугдэж мембран доторхоо 1,5 мл-ийн микроцентрифугийн тубэнд шилжүүлнэ.
  8. Мембран дээрээ 30-100 µл elution buffer, ус, TE нэмээд тасалгааны температурт 1 минут байлгана.
  9.  12,000 rpm-д 1 минут центрифугдэнэ. Микроцентрифугийн тубэн дэх буффер ДНХ-г агуулж байх болно.
Advertisements

One thought on “Bioflux Gel Extraction Kit

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s