Гель электрофорез

galactose

Онолын хэсэг

Агароз нь α болон β холбоогоор холбогдсон D- болон L-галактозоос бүтдэг юм. Агарозын гинжнүүд нь мушгираа утаслагуудыг үүсгэдэг бөгөөд тэдгээр нь 20-40 нм-ийн радиустай хэт эрчлэгдсэн бүтцийг бий болгодог.

Ихэнх агароз нь 800 галактозын гинж агуулдаг гэж үздэг. Гэхдээ агароз нь дандаа гомоген байдаггүй. Энэ нь үйлдвэрлэгчдээс хамаардаг. Муу чанарын агароз нь давс болон уургийн бохирдол ихтэй байж болно. Энэ нь агарозын хайлах болон гельжих температур болон хугацаанд өөрчлөлт оруулдаг.

Харин гель зуурах ТАЕ буфферээр зуурсан гель нь ТВЕ болон ТРЕ буфферуудээр зуурсан гелээс зарим талаараа арай дээр байдаг (хэдий ТВЕ, ТРЕ нь арай үнэтэй ч гэсэн). ТАЕ нь ялангуяа хөхтөний давхар гинжит ДНХ-г илүү сайн гүйлгэдэг. Гэхдээ бага молекулт ДНХ-г гүйлгэхдээ нөгөө хоёроосоо муу байдаг. Тиймээс Southern Blotting-ийн геномын анализад ТАЕ нь электрофорезийн буффер болон ашиглагддаг.

GelLoadB

Gel loading dye нь гурван үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь дээжний нягтийг ихэсгэдэг. Ингэснээр дээж хүндрэн нүхнүүдэд жигд сууж өгдөг. Тэд өнгө оруулж өгдөг. Энэхүү будаг нь мөн ДНХтэй адил анод руу чиглэн гүйдэг юм. Бидний хэрэглэсэн бромфенол цэнхэр нь агарозын концентрациас үл хамааран ксилен цианолоос 2,2 дахин түргэн гүйдэг юм.

Этидийн бромид нь хэт ягаан туяаны гэрэл дор флуоресцент байдлаар харагддаг юм. Үүнийг хэрэглэхдээ үргэлж бээлийтэй ажиллах ёстой. Учир нь этидийн бромид маш хүчтэй мутаген бөгөөд тэр дороо хортой нөлөөлөл үзүүлж болох юм.

Жишээ протокол

  • 35 мл ТАЕ-д 7% байхаар бодож 0,24 г агароз MP-г нэмж уусгана.
  • Агарозыг уусгаж өгөхийн тулд буцалгана.
  • Гелийг бага зэрэг хөргөөд дараа нь гель хийх савандаа цутгана. 30-40 минутын дараа гель бүрэн хатах болно.
  • Loading dye буюу бромфенолын будгийг гүйлгэх дээжин дээрээ нэмж өгнө.
  • Гельнийхээ нүхэнд  будагдсан дээжээ хийж өгнө.
  • Бид дээжээс 9 µл-г, нэрсэн ус 5 µл, будаг 3 µл хийж нийт 17 µл уусмалыг 100 Вольтоор ойролцоогоор цаг орчим гүйлгэнэ.
  • Маркер болгон Kilobase ladder, λ-ВSL-г ашигласан.
  • Гүйдэл гүйлгэж дууссаны дараа дээжээ этидийн бромидоор 30 минут будна.
  • 10 минут усаар угаана.
Advertisements

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s