Чадварлаг хүн

Homo habilis буюу чадварлаг хүн нь плейстоцений (2.5 саяаас 12,000 жилийн өмнөх эриний) эхэн үед амьдарч байжээ. Танзаниас 1962 болон 1964 онуудад энэ хүний үлдэгдлүүдийг олж тодорхойлсон нь Мэри ба Льюй Лики юм. Homo habilis нь Homo төрлийн анхны төлөөлөгч гэж одоогоор үзэж байгаа ч энэ нь маргаантай асуудал юм. Homo төрлийн бусад төлөөлөгчидтэй харьцуулахад Homo habilis нь морфологийн шинж чанараараа хүнтэй олон зүйлээрээ төсгүй юм. Homo habilis нь 2,5-с 1,4 сая жилийн өмнөх хүртэл амьдарсан гэж үздэг.

Льюй Лики

Homo habilis нь намхан биетэй, биеийнхээ хувьд дэндүү урт гартай байжээ. Энэ нь илүү өндөр, илүү дэвшилттэй хүн болох Нomo ergaster-ийн өвөг хэмээн тооцогддог байна. Homo habilis нь хүний шууд өвөг гэдэг нь одоогоор маргаантай байгаа бөгөөд 2007 онд олдсон олдвороос үзэхэд Homo habilis, Нomo ergaster хоёр нь нэг өвөгтэй ба нэг үед зэрэгцэн амьдарч байсан тул Homo habilis нь Нomo ergaster, мөн Homo erectus-ийн шууд өвөг биш байж болох ажээ.

Homo habilis нь австралопитектэй биеийн хувьд төстэй ч нүүр нь илүү хавтгай юм. Homo habilis нь чулуугаар урьд өмнөх зүйлүүдээс илүү сайн зэвсэг хийж чаддаг байсан байна. Хэдийгээр Homo habilis нь чулуун зэвсэг сайн хийж сурсан хамгийн анхны гоминин гэдэг нь маргаантай байгаа ч түүнээс 100,000-200,000 жилийн өмнө амьдарч байсан Australopithecus garhi–ийн үлдэгдэл сайн чулуун зэвсгийн үлдэгдлүүдтэй хамт олдсон байдаг.

Homo habilis нь чадварлаг чулуун зэвсэг хийдэг байсан ч чадварлаг анчид байгаагүй юм. Тиймээс тэд махир соёот, том биетэй Dinofelis хэмээх муурын төрлийн амьтны үндсэн хоол болж байжээ.

Homo habilis чулуун зэвсгээ ан агнахаасаа илүүтэй амьтны сэг зэмээс мах салгаж авахад ашиглаж байжээ. Homo habilis нь олон сая жил тогтвортой хөгжсөн Paranthropus boisei зэрэг бусад босоо явагч Homo-той төстэй мичнүүдтэй зэрэгцэн амьдарч байв. Homo rudolfensis-ийн адил Homo habilis нь дараа дараагийн үеийн гомининчуудад байдаг хол зайд алхахад зохилдсон нарийн бэлхүүс, нүдний цагаан, биеийн богино үс, илүү нарийн бүтэцтэй хөлсний булчирхайн систем, гарнаас хөл урт байдаг зэрэг шинжийг агуулаагүй юм. Урьдах зүйлүүдээс илүү том тархины эзэлхүүнтэйг үл тооцвол Homo rudolfensis ба Homo habilis нь илүү сармагчинтай төстэй тул Homo бүлэгт оруулж ангилахад төвөгтэй юм.

Одоогийн Сахарын бүс нутгаас Homo habilis илүү сайн нөхцөлтэй Европ руу ихээр нүүдэллэн тархжээ. Тэд Ази руу бага зэрэг нүүдэллэсэн гэж үздэг. Олон жилийн адаптацийн үр дүнд Homo habilis жижиг чулуугаар том чулууг цохих замаар нарийн, илүү хурц хэтийг гаргаж авсан бөгөөд энэ нь амьтны сэгнээс махыг салгахад маш тохиромжтой байжээ.

Олон жилийн эволюци хөгжлийн дүнд хоолойн доод хэсэг рүү дууны хайрцаг аажмаар буусан нь ангийн үед болон бусад үед хоорондоо харилцахад зохилдсон зохилдлогоо юм. Тэд байгалийн талаар харьцангуй сайн мэдлэгтэй болж гал түлж, зузаан зүйл нөмөрснөөр Европын зах хэсэг болон Азийн хүнд нөхцөлд хүйтнээс хамгаалж болохыг суржээ. Гэвч Европын төв хэсэгт Homo erectus-ийн үе хүртэл ямар нэгэн гоминины зүйл очиж байгаагүй юм.

Advertisements

One thought on “Чадварлаг хүн

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s