Родесийн хүн

Кабвегийн гавал буюу Родесийн хүн хэмээн нэрлэгдэх болсон олдвор дээр үндэслэн нэрлэсэн хүний нэгэн зүйлийн нэр. Родесийн хүний үлдэгдлүүд Зүүн, Хойд Африкаас хэд хэд олдсон байна. Мөн Өмнөд Африкаас ч олджээ. Анхны гавал нь Хойд Родесиад орших агуйгаас олдсон байна (өдгөө Кабве, Замби улс). 

Уг зүйлд хамаарах үлдэгдлүүд нь 125,000-400,000 жилийн настай байв. Тим Уайт нар энэ зүйлийг Homo sapiens idaltu-гийн өвөг гэж үзэж байв. Олонхи судлаачид уг зүйлийг Homo heidelbergensis-т багтах дэд зүйл гэж дүгнэсэн бол зарим судлаачид уг зүйлд Homo sapiens arcaicus ба Homo sapiens rhodesiensis гэсэн нэрийг өгөөд байна. Өөрөөр хэлбэл орчин үеийн хүний нэг дэд зүйл гэж үзсэн байна. Гэхдээ олон нийтээрээ тодорхой тогтсон зүйл алга байгаа юм.

Кабвегийн гавал нь хүний зүйлүүд дотроо ч нилээн булчинлаг, орчин үеийн хүнтэй гэхээсээ илүүтэй Неандертальтай илүү төстэй байсныг илтгэж байгаа юм. Мөн харьцангуй том тархитай байсан нь тодорхойлогджээ. Сонирхолтой нь уг олдвор нь 15 шүдтэй байсан бөгөөд 12 нь шүд нь хорхойд идүүлсэн, цоорсон байсан нь хүний хувьд шүдний өвчний баталгаа болсон хамгийн эртний олдвор болж байгаа юм.

Advertisements

One thought on “Родесийн хүн

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s